Wednesday, December 31, 2008

Шинэ оон гэж үү..,

Өнөөдөр 2008 оны 12 сарын 31-ний Лхагва гараг буюу одоо 11 цаг 33 минут болж байна. Тун удахгүй амжилт бүтээл, баяр хөөр, уйтгар гуниг зэрэг үйл явдлуудаар дүүрэн байсан хэзээ ч эргэж ирэхгүй цаг мөчүүдээ үдэн, амжилтаа ахиулж алдаагаа заснадаа гэсэн ирмүүн хүсэл эрмэлзлээр айлчлан ирж буй шинэ оноо угтана даа.

Бүх л блогчид баярын мэндчилгээтэй бичлэг оруулаад, бараг л уйдаж байгаа болов уу минийхээр ч нээх дутахгүй байхдаа гэсэн үүднээс жаахан дурсамжаа сэргээж, басхүү анх удаа л хамгаас хайртай хүмүүсээсээ хол энэхүү баярыг өнгөрөөх гэж байгаа учраас 12 цаг ойртох тусам л сэтгэл гэгэлзэж тэдэнтэйгээ хамт буй мэт бичлэг оруулмаар санагдлаа.

Арван жилд байхад ч энэ өдрийг дөхөх тусам л хурдлаасай болдогсон бол хоног хугацаа гэдгийг араас нь түлхчихмээр л санагддаг байждээ. Тэгэж яардгийн учир нь; бага дунд ангид бол сургуулиас оны шилдэг сурагчдыг шалгаруулаад өвлийн өвгөн ааваар дамжуулсан бэлгийг авах, харин том ангид ороод ирэхээрээ шинэ жилийн үдэшлэгт найз нөхдөөрөө гоёж гоодон орох явдал. Нийтийн бүжиг буюу касио хөгжмийн хөнгөн аянд буруу зөвгүй валесь эргэн явах мөн ч сайхан шүү. ... Анх удаа дунд ангид (6-р анги) байхдаа эгчийгээ даган шинэ жилийн нийтийн бүжигт орж яваад, гай болж тамирийн багшдаа баригдан маргааш нь `шөнийн цагаар томчуудын арга хэмжээнд оролцсон` хэмээн донгодуулж байхдаа `хаана юу хийж явах нь миний хэрэг` гэчээд толгойгоо тасдуулахаа дөхөж билээ. Захирал гэж майр сүртэй -энэ хүн болохгүй ээ гэж ирээл айя хөгтэйч юм болсон шүү тэгэхэд. Түүнээс хойш ч гандан буураагүйч гэлээ сурагчын үүргээ 100% биелүүлж байсан болохоор эрхээ эдлэх нь зөв гэж бодсон байх юм хэлэхээ больчихсон.

Шинэ жил гэж гүйээ мөн өргөн бөгөөд нүсэр тэмдэглэдэг чухал баяр гэдэгтэй хэн ч маргаж чадахааргүй болжээ. Уржигдар 12 сарын 29-ний өдрийг нам жим өнгөрөөлөө хэмээн шинэ жилтэй харьцуулан нэгэн эрхэм зөв сэдвийг хөндөж бичсэнийг уншаад тийм л дээ монголчууд бид түүхээ мэдэхгүй болохоороо л хэрхэн өнгөрүүлэх болон зарим нь ч бүр учрыг нь ч мэдэхгүй байгаа юмдаа тиймээс суртчилах ажлыг л сайн хийх хэрэгтэйдээ гэж бодож байлаа.

Энэхүү шинэ жил гээч баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг нь улиран одож буй оныхоо амжилтыг тэмдэглэх, алдсан зүйлийнхээ үлдэгдлийг бодол оюун сэтгэлээсээ авч хаях, айлчлан ирж буй шинэ ондоо буудуулсан оргилуун дарс шигээ дэврүүн, цоглог бөгөөд задалсан бялуу зассан ширээ шигээ элбэг дэлбэг байхыг л ерөөдөг учраас бүгд ширээгээ тойрон цагаа харан хүлээдэг.

За а цаг ч боллоо, 2008 он миний хувьд үнэхээр юугаар ч зүйрлэшгүй сонин хачин үйл явдлаар дүүрэн өнгөрлөө, ирж байгаа 2009 он ч үүнээс илүү байх болно, байлгах ч болно гэдэгтээ итгэлтэй байна. Хүслээ бодон, хундагаа тулгалаа. Шинэ оны мэнд.

2 comments:

  1. Ирж буй 2009 ондоо өөртөө маш итгэлтэйгээр орж байгаа учраас миний найз улам ч ихийг сурч мэдэж боловсрох чинь ойлгомжтой байхаа тээ хэхэ. Дахин амжилт, урагшааааааааааааааааааааааааа...

    ReplyDelete