Saturday, December 15, 2012

Ойрын хэдэн сар муу блогоо ор тас мартсан байна шүү. Сүүлийн 2, 3 бичлэг чухал мэдээлэлтэй байсан боловч фонд нь танигдаагүй орсноос болоод бичих дур сонирхлыг унтраасан нь үнэн бөлгөө. Тэр цаг үеэс хойш БИ гэдэг хүний ажилладаг орчин, авдаг цалин, найзалдаг хүрээлэл өөрчлөгдсөн шүү. Ер нь хүн нөгөө цаг хугацаа, найз нөхөд, гэр бүлээ мартан шахан хийдэг дуртай зүйлээ олохоороо л зорилготой, тэмүүлэлтэй, урам зоригтойгоор мөнгөний төлөө санаа зовохгүйгээр зүтгэдэг юм байна гэдгийг сайн ойлгоод байгаашдээ хэхэ. Гэр бүлээ амжуулж хүүхэд шуухадтай болсон найзууд, хүүхдийн мөрөөс болсон зарим нэг хүмүүс нас чинь оройтлоо, эмэгтэй хүн эртхэн хүүхэд гаргахгүй бол болдгүйн шүү, нас чинь яваад ирэхээр хүн тоохгүй зэргээр ятгах гэж оролдож байх хэдий ч би гэдэг хүн энэ талаар тухтай тайван бодоочгүй яваад байдаг. Хүнд өөрийн гэсэн бодол байдагдаа тэрүүгээр бол миний хувьд ер нь хүн ялангуяа эмэгтэй хүн мэдлэг боловсролоороо өөрийнхөө өмсөж зүүх, идэж уух, зугаалах зэргийнхээ мөнгийг олоод байхаар болсон үедээ л хүүхэд гаргаж хүнтэй суух нь чухал мэт санагддаг. Хүн бол зэвүүн амьтан ш дээ ямар нэгэн байдлаараа хэн нэгнээс илүүгээ мэдэхээрээ дарангуйлах шинж нь цухалзах гээд байдаг.