Thursday, December 18, 2008

Шинэ өглөө

Шинэ долоо хоногийн анхны өглөө маш сайхан эхэлж байна.

Энд уржигдраас хойш бороо орж эхлээд өчигдөр өглөө (бүтэн сайны) бүр шаагаал асгаж өгсөн. Амралтын өдөр байсан болохоор байрны маань хоол байдаггүй учраас гарч ходоод руугаа жаахан юм чулуудах гэтэл бараг норчихсон шүү (гоё байсан), энэ Япончуудын бороо үзэж чададгүй гэж яана а. Би ч багаасаа говь талд өссөн болохоор усны хомсдолд ороод хаширчихсан юм шиг байгаан. Барагтай бол шүхэр барихгүйл байгаа. Золоо маань `эдний бороо Хятадын үйлдвэрээс ялгарсан хүчилтэй шүү удахгүй үс чинь халцрандаа` гээл өөрөө байнга шүхэр тэврээстэй. Урт үстэй хүн аргагүй биздээ. Өчигдөр нэг тиймэрхүү хийдгээ шагаагаастай л өнжсөн, хэрэгтэй зүйл хийхээр энэ цаг хугацааны хурдан гэж ... нэг мэдэхнээ л унтах цаг болцон байдийн.
Өнөө өглөө тэнгэрт торох ч үйлгүй нар хүчтэй тусаал сайхан байна а. Хүний муухай арилдгүй тэнгэрийн муухай арилдаг гэж ортой л болтой.

Өглөөд 6 хагасын хавьцаа л нар мандчихлаа, өдийд монголд маань харанхуй байдагдаа... Цонхоо онгойлготол сэрүүн цэвэр агаар, бороо саяхан зогссон болтой зам нойтон харагдаж байна. Хурц нар, цэнхэр хөх тэнгэр, цэвэр агаар энэ бүгд яалтчгүйл бага нас, аав ээж, ах эгч дүү нар минь гээл надтай холбоотой бүхнийг санагдууллаа. Гэнэтхэн аманд төрийн дууллын ая ороод ирэхийн, үгийг нь тодхон хэлээд аялах гэтэл нүдний булай болж мэдэдгүй юм байшдээ яс юмандээр. За а би чинь арайчдээ гэж бодонгуутаа муу ПС-гээ тар няр онгойлгон youtube, google гээл үг, аяыг нь олж аван баахан дууллаа. Нэг л сайхаан.

Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Монгол Улсын Төрийн Дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Дээр Амайгийн блогийг уншиж байхад төрийн өндөрлөгүүд маань үгийг нь мэдэдгүй ам барьдаг энээ тэрээ гээл шүүмжилснийг нээх анзаарч авалгүй л аялалын түүхийг нь шимтээд өнгөрсийн үнэн л зүйл байж. Одооноос хойш бол цэг таслалгүй бүрэн дүүрэн шуурхай санах ойдоо хийгээд авсан болохоор ам барьж гиншинэ гэсэн ойлголтгүй болоод авлаа.
За а тэгээд ийм тэмдэглүүштэй үйл явдал тохиолдсон болохоор энэ 7 хоног ямар өнгөрөх нь ойлгомжтойдог шүү. Урагшаа аа.

No comments:

Post a Comment