Tuesday, November 30, 2010

Сайхан номнууд уншаадахлаа


Бараг таван жилийн өмнө Спенсер Жонсоны "Миний бяслаг хаачив" номыг Интерномын дэлгүүрт зогсоогоороо уншин амтанд нь орж байснаас хойш тэгтлээ их шургуу уншиж байсангүй гэтэл эртээдхэн Бразилийн нэрт зохиолч Пауло Коэльогийн Алхимичийг уншаад, бүр дахин уншаадахлаа. Гайхалтай.., "Алхимич" нь хүн өөрийнхөө зорьсон мөрөөдсөндөө хүрэхээр явах юм бол зам зуурт хүссэнд нь хүргэх дохио тэмдгүүд хөтөлдөг бөгөөд тэдгээрийг зүрх сэтгэлээ сонсон зөв таньж даган хувь тавилангаараа амьдрах тухай юм. Уншиж байх явцад "чи аливаа зүйлийг хүсэх юм бол, хүслээ биелүүлэхэд чинь Орчлонт ертөнц тэр чигээрээ тусална гэдгийг ямагт санаж яв" гэж хэд хэд тааралдана. Тэгээд номны хавтсан дээрхи нүд их сонин санагдаад өнгөртөл доорхи номон дээр гарах төвд сүмүүд дээр байдаг гэх ер бусын нүд пирамид дотор байгаа мэтээр дүрсэлсэн шиг байна. Ингэхээр пирамидуудыг манай иргэншлийн хүмүүс бус харин агуу их сэтгэлийн энерги болон билгийн нүднийхээ хүчээр атлантчууд барьсан түүн дотор Хүн Төрөлхтний Генийн Санг хадгалах зорилготой самадид орсон эртний иргэншлийнхэн байгааг далдуур хэлсэн байж магадгүй.
Юутай ч амттай ном байна уншаад үзээрэй.

Оросын нүдний мэс засалч Эрнст Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" номноос нүд сэтгэлийн толь гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгохоос эхлээд хүн төрөлхтний үүсэл тархалт, Төвд Гималайн бүс нутаг дахь нууц агуйнуудад самадид орсон лемур, атлант, аричууд хүн төрөлхтний генийн санг хадгалан /хэрвээ дэлхий сүйрвэл тэд нар гарч ирээд амьдралыг үргэлжлүүлэх/ оршиж байгаа зэрэг маш сонин зүйлсийг мэдэж аваад үнэхээр их гайхлаа. Тэгээд тийшээ аялах ч хүсэл төрөөд Энэтхэг явж бясалгал хийдэг нэг найз руугаа мэйлдээдэхсэн чинь дараа жил явж магадгүй гэнэ. Юутай ч энэ номноос товчлоно гэж байхгүй ч сүүлийн хэсэгт энэ эрдэмтний өгсөн зөвлөгөөг та бүхэндээ уламжилмаар санагдлаа.
...өглөө гадаа гарахдаа таарсан нэгнээ дулаахан харцаар шагнаж, таатай үг хэлэхийг хичээгээрэй. Хүмүүс тан руу зовлон жаргалаа ярин ирдэг болоход та өөрийгөө аз жаргалтайг мэдрэх болно. Үл ойлголцол болон муу муухайтай таарахдаа битгий бухимдаж, мууг муугаар хариулаарай. Ингэхгүй байх нь таны эрхэмсэг, бардам чанарыг илтгэх болно. Битгий хий хоосон номлогч болоорой. Ингэх нь утгагүй зүйл юм. Хөдөлмөр, үйл ажиллагаагаараа сайн сайхан тэртэй тэргүй муу муухайг ялан дийлнэ гэдгийг харуулаарай! Муу муухайтай тэмцэхгүйгээр яагаад ч хөгжихгүй. Сайн муугийн тэмцэл бол хүний мөн чанар юм гэдгийг ойлгоорой. Бусад хүмүүсийг муу муухай зүйл хийснийх нь төлөө эргэлзэлгүй шийтгэж байгаарай. Учир нь муу үйлийн төлөө хүнийг шийтгэх нь сайн хэрэг бөгөөд харин огт тоомсорлохгүй байх нь муу үйл юм. Өөрийн ухамсарт итгэж бай. Өөрийгөө ч хайрлахгүй шаргуу хөдөлмөрлө. Хүнийг өрөвд, хайрла, дурла...

Monday, October 11, 2010

Өглөө эртийн бичлэг

Хөөрхөн блогтоо салхи оруулалгүй нэлээд удсан ч магадгүй энэ үе миний алдагдсан цаг хугацаа ч ахин ухаарлын учгийг атгуулсаан. Эргэн өглөөний хүндээ буцаж энэ өгүүлбэрийг бичиж байхад үнэхээр гоё байна. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ...

Monday, May 31, 2010

"Гэнжийн туульс" буюу хүн төрөлхтний анхны роман

Хэдэн сарын өмнө Монгол-Япон төвийн номын санд хоёр өдөр дараалан сууж Японы үе үеийн эзэн хаадын ёс зүй, гоо зүй болон улс төрийн хэрэгцээг хангаж ширээний ном нь байсаар буй Мүрасаки Шикибү гээч 30 гаруйхан настай "ганц бие өрх толгойлсон" япон эмэгтэй зохиолчийн одоогоос 1000-аад жилийн өмнө бичигдсэн ч бүрэн бүтнээрээ өдий хүрч өчнөөн хэл дээр хэвлэгдсэний дотор 2009 онд О.Жаргалсайхан гуай тэргүүн дэвтрийг эх хэлнээ хөрвүүлж хүн төрөлхтний анхны романыг унших боломж олгосонд маш их талархаж байгаа.

Ерөнхий утга нь нэгэн хаан шивэгчиндээ маш хайртай болоод дундаас нь нэг хүү төрөөд, эх нь нас бардаг. Тэр хаан шивэгчин хоёрын хүү маш үзэсгэлэнтэй бөгөөд түүний амьдралд хандах хандлага, тэр баян тансаг дээд зиндаанаас хайр сэтгэл, бүсгүй хүний тухай нэгэн шөнө найзуудтайгаа ярилцаж буй нь сонирхолтой санагдсан учраас тэрхэн хэсгийг энд оруулмаар санагдсан юм. Мөн хайр сэтгэлтэйгээ учраад байгаа хөвгүүд, залуус нэг уншчихад хэрэгтэй роман байналээ.

*Хахакиги - гандирс, холоос харахад үзэсгэлэнтэй харагдавч ойртоод очиход үл үзэгдэх домгийн мод, сэтгэлтэй мэт санагдавч сэтгэлгүй хүнийг үүгээр адилтгах нь бий.

"Өлгөөд авахаар өөдтэй зүйл үгүй хүүхэн хийгээд өв тэгш сайн сайхан хүүхэн 2 адилхан ховор юм биш үү?"

- Бага зэрэг тоглоом наадмын үг унагаавал часхийсэн хариу хэлж, ухаалаг нямбай нь мэдэгдээд сонирхол татаад ирэх нь бас байдаг.
- Уян намбалаг, бүсгүй хүний шинжтэй гэж дүгнэсэн эмэгтэй хүн хэт зөөлөн, хайрын элдэв явдалд уруу татагдахдаа хялбар тул үерхэж байх зуур улам бүр өнгөний мөн чанар нь харагдаад ирнэ. Энэ бол эмэгтэй хүнийхээ хувьд эн тэргүүний дутагдал мөн бус уу?

- Эхнэрийн олон ажлын дундаас эгнэгт орхиж боломгүй хамгийн чухал нь эр нөхрөө халамжлахад байдаг билээ. Тийм атал дэмий л дотоод мэдрэмжиндээ хөтлөгдөж, өдөр тутмын аар саархан юман дээр ч шүлэг дуу хэлхэн сууж, өөрийн сонирхолдоо л хэт автан улайрч, хамаг цагаа барж суугаа хүүхэн орон гэрт ер байсан байгаагүй нь ялгаагүй мэт бодогдоно. ... За а гэр орноо сайтар авч явдаг л бол барав гээд үсээ гагц чихний ард хавчуулаад оо энгэсэг ч байхгүй, хээ шаагаа алдсан халамжит эхнэр бас амтгүй биз дээ!

- Сонирхолтой юм аа ч, бодитой ажил хэргийг ч бас яаж ийгээд даван гарах чадвартай байх ёстой, аминд тулсан юмыг ч олигтойхон хийчихэж чадахгүй байна гэдэг маш харамсалтай хэрэг бөгөөд бүсгүй хүн нэмэр тусаар маруухан байна гэдэг үнэндээ ихэд том сул тал мөнөөсөө мөн билээ.
"Ингээд бодохоор угсаа гарвал, царай зүс ч яамай байна.Базаахгүй зуршилтай, ааш араншин муутай л биш бол ухаалаг, хичээнгүй, тайван амгалан зантай бүсгүй хүн л үнэндээ эцсийн бөлөгт нэмэр тус болох юм гэж санаандаа бодож явъя. Хэрвээ түүнээс дээр ухаан бодол, санаа сэтгэлтэй байх аваас гар дэлгэн баярлан авч, бага зэргийн өө сэвийг нь ЗА ЯАХАВ хэмээн хэлтрүүлж, ихийг нэхэж шаардаад юу хийх вэ! Итгэл даах, элдэв хар хоргүй, намайгаа сэтгэл амар байлгах зан чанар харагдаж байвал өнгөн талын хайр сэтгэлийн явдал сэлт аяндаа сүүлд хуримтлагдаад ирдэг зүйл мөн билээ.

Юу ч тохиолдсон ямар ч аюулд унасан яаж ийгээд хамтдаа аюулыг сөрж даван туулдаг хосын л ханьсах заяа гүн, хайр сэтгэл нь хүчирхэг байх буй за.

Бас эр нөхрөө амраг хүүхэнтэй боллоо гэнгүүт л хүйтэн царайлан ширвэлзэх хүүхэн ч базаахгүй. Тайван амгалангаар хяхуу үгээ хаялж суух нь дээр, мөн наанаа эгдүүтэй атал нэгэн дууг газарт илгээж, нөгөө дууг тэнгэрт хядаан самчиж галзуурвал эр хүн нөгөө тийшээ эрхгүй одох бөлгөө. Зангидсан заяа задрахын цондон тэр болох буй за. Иймэрхүү зүйлийг ухаалаг эмэгтэй хүн бол дор нь ухаараад авна даа. Юу ч болсон эмэгтэй хүн гэдэг тайван амгалан хандаж, эр нөхрөө хардах сэрдэх үе гарсан ч БИ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ гэдгээ яаж ийгээд эвтэйхэн цухуйлган, хатуу хөтүүг хэлмээр үед ч өнгөндөө аядуу зөөлөн хэлж ярьж байвал эр нөхөр нь ч тийм бүсгүйн байр байдлыг хараад өрөвдөх сэтгэл нь дийлэх бус уу? Эр нөхрийн завхайрал гэдэг эхнэр хүнээр дамжин эмчлэгддэг эд юм. Эр хүн зууралдах тусам цаашилдаг.

...Хэд хэдэн эмэгтэйн дундаас сайн талыг нь авч муу талыг нь гээсэн мэт тийм эмэгтэй хаана байна вэ? Ер нь бий гэж үү дээ? Лхам бурхныг хайртай хүнээрээ сонголоо ч сургааль номлол айлдаад амар заяа үзүүлэхгүй зовоох болов уу, тэгэхээр арга алга даа.

БАЙГААГААРАА Л БАЙХ.

Эр хүний байр суурийг өөриймсөн төсөөлөх чадваргүй, зөвхөн өөрийн санаан зоргоор давшилж байх нь гүехэн гүймэг эм хүний ажил юмдаа гэж боддог.

Monday, May 24, 2010

V/17-V/23

Долоо хоног бүрээ бичиж байх гэсэн маань завгүй гэдэг шалтгаанаар 2 долоо хоног завсарлачихсан ч үргэлжлүүлж байна.
Энэ өнгөрсөн долоо хоног мөн л гоё үйл явдлаар дүүрэн байсан бөгөөд тоймлон оруулвал доорхи болно.
1. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан гаргасан нэгэн номыг нухацтай үзэж сонирхолтой судалгаа хийх санаа төрсөн. Энэ ном нь дипломат харилцаатай бүх (БНХАУ-аас бусад) орнуудын төрийн тэргүүд болон нөлөө бүхий хүмүүсээс ирсэн мэндчилгээг эмхтгэсэн ном юм билээ.
2. 3-р курст ганцхан семестр МУИС-ийн ГХСС-аас ирж Япон орон судлалын хичээлийг орж байсан одоогоор Их наран улсад судалгааныхаа ажлыг үргэлжлүүлж буй хүндэлж, үлгэр жишээ авч явдаг багшаас маань доорхи захиа ирж маш их баярлахын зэрэгцээ улам л их хариуцлага ноогдож байна гэдгийг дахин ойлгосон.
Chimedtseren sain baina uu?
Hicheel nom asuultgui ondor bizdee. Odoo udahgui togsloodoo, tsaash suraltsahuu?
Chamaig diplom bichihee bolihod uneheer ih haramssanshuu ooroo ih buruutai yum shig l sanagdaj dotoroo chamaig hairlaj bailaa. Ih sain huuhed hairan yum gej bodood. Tegehdee yah ve chamd zondoo saihan ireedui baigaa. Hamgiin ih taalagdsan yum bol busad huuhduudees yalgardag zan geh yumuudaa, ter bol chinii uzel bodoldoo unench, yumiig nuhdag chanar. Bi chamd helnedee gej boddog yum. Yamar ch ued hun huneeree baina gedeg ih erhem unet zuilshuu, yalanguya hun evderch baigaa ued.
Deer sanaj baina uu? bie daaltaa hamgaalj chadaagui hotsrood, tegehd chi nadaa helj baisandaa bagshaa dun ni hamaagui, tand hiisenee hamgaalah gesen yum gej!
Ih sain chanar. Magadgui chamaas bi bas ooriinhee zaluu baisan ueiin yumiig harsanshuu.
Odoo surguulia togsloo ch gesen holbootoi baigaarai, yamar ch yumiig itgeed asuuj zovloj bolnoshuu
Za erhem shavidaa hamgiin sain saihan buhniig husye!

Dashdelegiin DASHDULAM

3. Д. Баярхүү элчин сайдын “БИ – миний амьдралын тойрог” номыг уг нь хурдхан уншаад ойлгосноо товчлоод, ойлгоогүйгээ асуух даалгавартай байтал юм юм руу үсчсэн би гэж санасныхаа хэмжээнд ахицтай явж өгөхгүй л байна. Гэхдээ явж байгаа явж байгаа.
4. Дэлхийн мэдээнээс ойлгосон зүйлс: Вашингтонд 1 сарын турш үргэлжилж буй Цөмийн зэвсгийн талаархи чуулганаар Ойрхи Дорнодыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар ярилцсан хэдий ч мөрөөдөл төдий юм шиг ээ. Учир нь, энэ удаагийн чуулганд Израйль улс Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх Гэрээнд нэгдээгүйн улмаас уригдаагүй, Ираныг эрчим хүчний зориулалтаар уран баяжуулж байгаа гэх тайлбарыг ойшоохгүйгээр улам ч эдийн засгийн хоригоо чангатгахыг шаардсаар, нөгөөтэйгүүр Израйль дээрхи гэрээнд нэгдчихвэл АНУ-аас улам ч их зардал хохирол гарч магадгүй гэсэн шинжээчдийн дүгнэлт зэргээс үүдэн дараа жилийнхээ хуралдаанаар талуудыг хэлэлцээний ширээнд суулгаж уг асуудлаа эхлэх байх гэсэн хүлээлттэй үлдэж байх шиг.
Мөн Солонгосын хойгийн байдал дайн гарах шатанд хүрчээд нэлээд хэцүү л байх шиг байна. Хойд Солонгос Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоцыг живүүлсэн нь нотлогдсон ч цөмийн зэвсэгтэй ахан дүүсдээ АНУ-ын 38000 цэргийг байрлуулсан Өмнөд Солонгос цохилт өгч зүрхлэхгүй байгаа учраас асуудлыг намдаан бүдгэрүүлэхийг л хүсч байна. Миний ойлгосноор нэг үндэстнийг дайсан болгосон гол буруутнууд нь хүйтэн дайны туршид ЗХУ болон АНУ харин 80-аад оны сүүл 90-ээд эхэн үеэс ОХУ өөрийнхөө эдийн засгийг хурдан хөл дээр нь босгохын тулд хэтэрхий өрнөдийн хөгжингүй орнуудыг түшиглэн хуучин түншүүд тэр дундаа гол холбоотон Хойд Солонгосыг алаг үзэж байгаа мэт Өмнөд Солонгостой учиргүй дотносон нь тэдний гэдэнг хөдөлгөсөн.
Мексикийн буланд нефьт асгарснаас шалтгаалаад тэндэх ордыг ашиглах зөвшөөрлийг өгсөн гэсэн утгаар Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд нэлээд унаж байх шиг.
Тайланд, Киргизстанд мөн л байдал тогтворжихгүй л байгаа бололтой.
5. Эр зоригийг нь үнэлж хааяадаа түүн шиг анхны Монгол эмэгтэй болно гэж ч мөрөөддөг хүнтэйгээ холбоо барьж төгссөн сургуульдаа ирж явсан газар, туулсан бэрхшээлийнхээ сургамжийг хуваалцах зөвшөөрлийг авч чадсандаа маш их баярласан болохоор хар хурдаараа захирал дээр гүйж орон түүнтэй уулзах цагийг товлоод, хичээлийн хуваарь шалган ангиа зохицуулж Баасан гарагийн 2 цагаас захиралтай уулзчаад 2.30-аас 407-д оюутнуудад лекц уншихаар болсныг дуулгачаад, ажил руу орж зараа гялалзуулж гаргачаад дээд доод давхраар хэдийг наачаад орж ирээд тайванхан харж байтал МЭДЛЭГ ба ТҮҮНИЙ гээд ХҮЧ гэдэг нь хэмжээг нь томруулснаас болоод алга болцныг анзаараагүй байгаа юмдаа. Дахиал гадаахуудаа хуулж хогийн сав руу чихчээд нягталж нягталж гаргалаа гэтэл нэрийг нь Ж. Золжаргал гээд андуурснаа ер анзаараагүй байсныг фейсбүүк дээр нэг хүн анхааруулснаар мэдсэн ч өөрөөс нь үнэнээ хэлж л уучлал гуйхаас өөр аргагүйгээр оройтсон байсан.
Энэ мэдээг түүний аялалыг маш их дэмждэг байсан одоогоор Энэтхэг улсад судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа манай сургуулийн захирал доктор профессор Н. Алтанцэцэг багшдаа дуулгатал доорхи захиа ирсэн юм.
Сайн байна уу? Чимэдцэрэн
Багшдаа мейл бичсэнд баярлалаа. Амайг эх орондоо эсэн мэнд эргэж ирсэнд баяр хүргэе.Та нарын уулзалтанд амжилт хүсье.Амайг үзсэн харсан зүйлээрээ ном бичээсэй гэж багш нь хүсч байна. Та нар ч үзсэн харсан зүйлийг нь сонирхож, Монгол орон аль хэмжээнд байна вэ гэдэг асуултын хариуг сонсоорой. Би ч олон оронд очсон. Одоо ч Энэтхэгт байхад монголчууд бид дэлхийд бахархах түүхтэй юм гэдгийг улам бүр ойлгодог юм. Бид энэ их хувь заяаныхаа бүрэн эрхт эзэн нь байхын тулд эрдмээр зэвсэглэх хэрэгтэй юм байна шүү гэдгийг дахин сануулъя. Та нарын төгсөлтөнд амжилт хүсье.

Алтанцэцэг Багш нь
Дэли хотоос мэндчилж байна

За тэгээд Ж. Золбаяр буюу Амайгийн “МЭДЛЭГ ба ТҮҮНИЙ ХҮЧ” лекц гоё байсаан гоё байсан. Түүний явуулах зуны 9 цуврал лекцэнд нь хамрагдаад мөрөөдлөө зорилго зорилт болгоно л гэж бодож байгаа.
6. Өдөр талбайгаар явж байтал М.Ганбаатарын “Нэгэн удаа Монголд” номын нээлт орой 8-с болно гээд тайз хөгжмөө засаад гайгүй DJ нар ирнэ гэсэн байсан болохоор сургууль дээрхи ажлаа дуусгачаад орой Ононтойгоо уулзангаа очтол задгай биш байсан. Гэхдээ маш их хүн цугласан нь гадаа цаг агаар сайхан байсантай холбогдсон байх. Тэндээс Онон маань найз залуугаа тосохоор цаашаа яваад би наана нь хөгжим сонссон шиг зогсож байтал нэг залуу ирээд утас руу дохиод өг гэхээр нь залгаад өгтөл хэдхэн минутын дараагаас миний утас байсийнма чиний дугаарыг авахгээд тэгсийн гээд инээдтэй ч юм шиг одоогоороо л мэссэж бичээстэй байхийн.
7. Хагас сайнд сургуулиар орж нэг тойм лекцэнд суучаад Монгол-Япон төвөөс зохион байгуулдаг цуврал лекцүүдийн энэ удаагийнх нь “Монгол хэл ба Монгол бичиг” нэртэй байсан учраас дуртайяа очсон. Өөртөө үлдээснээ хуваалцвал: Хүний сэтгэхүйн зэвсэг, харилцааны гол хэрэглүүр болсон хэл бичгээ эрхэмлэж явах нь үндэстэн оршин тогтнохын суурь юм. Монгол хэл нэн эрт цаг буюу 1 сая орчим жилийн тэртээ үүссэн гэдэг нь археологийн судалгаагаар батлагдсан. 13 зууны үед бол монгол хэл одоогийн англи хэлний адил нөлөөтэй байсан. Одоогийн байдлаар монгол хэлээр 10 сая орчим хүн ярих боломжтой гэж үздэг ч ихэнх нь тухайн эзэн улсынхаа хэлний нөлөөнд ороод бүдгэрч байх шиг байна.
1204 онд Чингис хаан монгол бичгийг төрийн бичиг болгосноос хойшхи гол гол дурсгалууд гэвэл: Их засаг хууль, Нууц товчоо, Чингисийн чулууны бичиг /1225, Оросын Санктптербург/, Гүег хааны тамганы дардасны бичиг /1246, Ромын Папад явуулах захидалд дарсан тамга бөгөөд одоо эх нь Ватиканд байдаг/, Ил хаан Өлзийтөөс Францын Гоо Филиппт илгээсэн захидал /1305, дэлхийн энх амгаланг тогтоох гэсэн агуулгатай байсан/.
Бидний хэрэглэдэг кирилл бичиг гол авиан бичиг харин МОНГОЛ БИЧИГ нь сэтгэхүйн илэрхийлэл буюу язгуур үг нь тухайн нэрлэж буй зүйлээ төгс илэрхийлдэг учраас амьтай бичиг юм. Мөн үүнийг Амай лекцэн дээрээ хэлж байсан юм. Бас 10 жилд байхад манай монгол хэлний багш “кирилл бол үгүй үгүй гэж бичдэг уншдаг байхад монгол бичиг зөв зөв гэж дээрээс доошоо явдаг” гэж байнга хэлдэг байсан юм.
Тэгээд Чоймаа гуай манжийн үеийн дурсгал ярьж байгаад тухайн үед Манж Чин Улс ямар нэгэн албан бичиг үйлдэхдээ Манж-Монгол-Төвд-Хятад гэсэн дараалалтай бичдэг байсан бол VII Далай ламд Манжийн хаанаас өгсөн алтан тамганд Монгол-Манж-Төвд-Хятад гэсэн дараалалтай байсан нь Монголчуудыг хэрхэн авч үздэг байсан нь харагддаг гэж яриад манжуудын талаар залуучууд зөв мэдлэг ойлголттой болох нь зүйтэй гэсэн.
Монгол бичиг судлах шаардлага байна уу гэсэн багшийн дүгнэлт:
1. Монголчуудыг бусдаас ялгах онцлогтой бичиг
2. Монгол хэлний хэл зүйг үргэлж сануулах ач тустай
3. Амьтай бичиг – үг бүр нь утга төгс
4. Чухал чухал түүхэн дурсгалуудыг судлахад ач холбогдолтой
Монгол бичгэнд тохируулан хөрвөх програмуудыг хийсэн учраас онлайн хэрэглэхэд ямар ч асуудалгүй болсон тул хэрвээ өчүүхэн төдий л сэтгэл байх юм бол эх бичгээ сэргээх боломжтой байна.

Хийж чадаагүй буюу өөртөө муу дүн тавихаар зүйлс байнаа байна: сургалтандаа 3 хоног явж чадалгүй багшаасаа чөлөө авсан, Зөгийн жиргээ нэвтрүүлэгтээ гэнэтхэн бие өвдсөний улмаас очиж чадаагүй, нухацтайхан барьж аваад уншсан юм алга. Дахиж давтахгүй ээ давтахгүй.

Sunday, May 2, 2010

IV/26-V/2

Өнгөрөгч 7 хоногт мэдэж авсан оносон зүйлс миний хувьд зөндөө байлаа. ...Зөндөө байлаа гэснээс өдөр бүрийнхээ тэмдэглэлийг харахад “хэрвээ ингэж бичээгүй бол бүгдийг биш юмаа гэхэд ихэнхийг нь мартах” байжээ гэдгийг л тод ойлгосон учраас үргэлжлүүлэх болноо. Хэд хоногийн өмнө нэг сэтгүүл дээрээс өдрийн тэмдэглэл хөтлөснөөрөө Геннесийн номонд бичигдсэн тухай уншиж байсийн... хэхэ түүн шиг болохгүй ч гэлээ өөрийгөө таньж мэдэх, дүгнэх хамгийн шилдэг арга гэдгийг учир мэдэх ухаан суусан хүн зөвлөсөн учраас л хэрэгжүүлэх гээд гэхдээ бүр дэвтрийн цаасанд зөвхөн өөртөө зориулж бус олны өмнө дэлгэхгээд шийдчээд байгаан.
Зарим нь хэлж байсан л даа, ...эмэгтэй хүн нууцлаг байх тусмаа сонирхолтой ш дээ дэмий юм биш үү гэхчлэн гэхдээ ЗҮГЭЭР ЭЭ.

Өнгөрөгч 7 хоног (IV/26-V/2).
Ерөнхийд нь хэлэхэд намираа өдрүүд байсан мэт санагдаж байна.
Дээрхи байдлыг долоо хоногийн эхний өдрийг л оройтож эхэлснээс л шалтгаалчуу гэж дүгнэсэн юм. Нэг найз Даваа гаригийг л гадуур гараастай эхэлчүүл тэр 7 хоногжингоо тиймэрхүү өнгө аястай байдаг мөн өөр нэг нь Пүрэв гаригт л гарчихаар дарааллаад байх шиг хандлагатай гэж байсан нь хүн бүхэнд иймэрхүү зүйл ажиглагддаг мэт.
Гэхдээ эхний өдөр чухал хүмүүстэй нэлээд илэн далангүй харилцаж, ажлаа сайн цагт нь хийж дуусгасан, хэлээ сайжруулах зорилготойгоор нэгэн сургалтанд бүртгүүлчээд эхэлнэ гэж байсан ч 7 хоног хойшлоод маргааш эхлэхээр болсон байсан.
Мягмар гаригт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Пуис Фишер МУИС-ОУХС-ийн “Алтан аргамж” танхимд ирж профессор, багш, оюутнуудад “ХБНГУ-ын гадаад бодлого ба Монгол Улс” сэдвээр сонирхолтой лекц уншсан бөгөөд бараг юм бичдэггүй намайг 3 хуудас тэмдэглэл хөтлөхөөр ярьсан нь 1240 онд Бат хаанаас II Фрийдрихь хаанд дипломат албан захидал илгээснээс одоог хүртэлх үеийг хамруулсан юм.
13-р зуунд Чингис хааны байлдан дагуулал болон Их Монгол Улс амжилттай байгуулагдан оршин тогтносны нэг нууц нь газарзүйн байрлал гэдэг шиг Герман улсаас түүхэн дайнууд үүссэн, дайнд оролцсон нөгөөтэйгүүр одоогийн Европын Холбооны гол цөм нь болж чадаж байгаа нь “зүрхэн газар” байрлалтай нь холбоотой. Мөн германчуудын зан чанарын онцлог бусдаас ялгарах нь юу гэсэн асуултанд тэрээр үнэнч, хууль дүрмийг сахимтгай, цаг барьдаг товчоор хэлвэл хүнийг найзаар нь шинж гэдэг шиг улсыг ч гэсэн тэгэж дүгнэж Германы дотны найз бол Япон гэдгээр ойлгож болно гэсэн.
Лхагва гаригт дипломат ёслол баримт бичиг боловсруулалт гэх дуртай хичээлийн багш Солонгос руу хуралд яваад эзгүй байсан тул лекц ороогүй чөлөөт байдлыг ашиглан ихээхэн итгэлтэйгээр бөглөсөн материалуудаа зохих газар руу нь явуулан хүлээж авлаа 6 сарын сүүлээр эцсийн шийдийг сонсгох болно гэсэн хариуг аваад санаа амарсан ч улам хүлээлт бий болгоод орхисон.
Пүрэв гариг өглөө Их Гүрнүүдийн гадаад бодлого хичээлийн семестрийн сүүлийн шалгалтыг өгсөн юм байна. 2 асуултанд хариулж бичих байсан эхлээд Германы канцлер Конрад Аденаурын гадаад бодлого, БНХАУ-ын шинэ үеийн гадаад бодлого гэсэн нь маш сайн мэдэх учраас сайхан бичих бодолтой байтал хажуугийн цаад талын оюутны асуултууд Татчеризм болон одоогийн Дэлхийн халуун цэгүүдийн тухай ирсэн гээд 2-уулаа сольчий тэхүү гэхээр нь мөн нөгөө хажуугийнхад жижиг цаасанд асуултыг нь бичиж өгсөн гэх зэрэг бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэгчээр л шийдсэн.
Гэхдээ нэг талаар би тэдний өөрийгөө хуурахад нь тусалснаар бүр ч том муухай зүйлийг хийж байгаа нь үнэн, нөгөө талаар манайхны ихэнх нь ӨӨРИЙГӨӨ ХУУРАХ үйлдлийг гаргууд үйлдэх юмдаа.
www.hantulga.com –н бичлэгээс үргэлж зөв эерэг энерги ялгаруулъя, бусдад чин сэтгэлээсээ хандъя, уурлаж бухимдах аливааг сөргөөр харах бодох хүлээж авахгүй байх тухай, Амайгаас шатар тоглож буй мэт сэтгэж амьдрах хэрэгтэй гэдгийг уншсан.
Ирээдүйд аялал жуулчлалаараа тэргүүлэх улсууд гэсэн сонирхолтой зураг тэмдэглэл олсон. Үүнд нь Колумб, Пуэрто Рико, Орос, Мозамбик, Ливи, Албани, Индонез, Зимбабве.
21-р зуун Азийн биш Дэлхийн зуун байх болно, нүүрс ямар аймшигтай эрүүл мэнд болоод байгаль орчинд хортой болох, Ерөнхийлөгч маань IV/28-V/3-ны хооронд урд хөршид төрийн айлчлал хийж буй зэргийг твиттэрээсээ онцлон уншсан.
Үдээс хойш нь интерном орж “Бүсгүй, та чигээрээ яв” номыг гүйлгэн харж заавал авч унших ном гэдгийг тоочоглочихсон.
Баасан гараг Сонин догдлолтой өдөр байсан шүү. Өглөө семинараа тасалсан. Орой Амараа эгч, Мэги 2-той их сөгнөөнд очсон. Очихоос өмнө @Baatarscc @Boldbaatar @Pink0901f1 3 суудал авчихсан байсан. Дараа нь уван цуван @Frank_moon @Зүрх Ононжаргал @bdulguun @Tsendsaikhan болон бусад найзуудын найзууд гэсээр 20 гаруй шинэ болон архаг жиргээчид байсан гэж нэг нь тооцсон байналээ. @NamuunDul оройтсон учраас суудалгүй гээд орж чадаагүй гэсэн байсан. Аргагүй л дээ түм түжигнэдэг юм билээ. Энэ өдрийн сөгнөөнийг @mrBoki –гийн хөтлөлт амьдруулсан л даа үнэнийг хэлэхэд. Сөгнөөгөөс гараад караокедэхэд манайхан сайн дурын уран сайханчид олонд танигдаагүй дуучид гэдэг нь ойлгомжтой байсан. Ийнхүү #FridayFreedayFireday –г бүрэн утгаар нь өнгөрөөсөн.
Бямба гараг өглөө нь маш сэргэг босч ирсэн учраас төслийн судалгаагаа ярилцахаар тохиролцсоны дагуу Залуу Лидер эмэгтэйчүүдийн клубын уулзалтандаа оччихоод, генетикээр сурдаг нэг оюутантай өөрсдөөсөө эхлүүлээд улс төр хүртэл ярилцаж байгаад гахайн ханиадны эсрэг вакциныг хийлгэж болохгүй учир нь найрлаганд нь бид нарын генийг үр удмаар нь гажигтуулах зүйл агуулагдсан дээрээс нь мөнгөн ус ч байгаа учраас Европын ихэнх улсын иргэд эсэргүүцсэн гэдгийг өөрөө Германд байхдаа мэдсэн гэж тайлбарлаж өгсөн. Тэр үед бид 2 Сонор Плазагийн 7 давхрын цонхоор харж байсан учраас гадаа аймаар шороотой хотын өнгө зэгэл саарал ёстой онцгүй, тоосроол манайх хэзээ цагаан пүүз өмсөөд 3 хоног явдаг болох бол, заа яахав газарзүйн байрлал уур амьсгалаасаа шалтгаалаад цаг хугацаа авч болох ч, хэн ч байгаагаараа байж чадсаны үр дүн харагддаг болох бол гэж санаа зовох хүртэл чалчаатахсан.
Дараа нь ажил орох хэрэгтэй байсан ч дарга 2-с ирэх хооронд Монгол-Япон төвийн номын сан орж “Залуу эрүүл байх нууцын гарын авлага” номоос дасгал хөдөлгөөн хийх, бясалгах, архи тамхийг гээгээд эерэг бодолтой зөв сэтгэлтэй байвал л чухал гэдгийг анзаарлаа.
Ням гараг эрт боссон ч гүйж амжаагүй. Зөгийн жиргээ нэвтрүүлэг 12 цагаас эхлэх байсан ч өнөөдөр чухал зочин УИХ-ын гишүүн Д. Энхбат оролцох тул жаахан бэлтгэл базаах шаардлага байсан тул Онон, Боки нартай хамт явцгаасан. Өнөөдрийн нэвтрүүлэг @enkhbat Монголын №1 жиргээчийн ухаалаг захиас үгс нүд орой дээр гаргасан сюрпризээр өндөрлөсөн. Одоо яг надад тод үлдсэн нь: лидер байна гэдэг нь манлайлал мөн гэхдээ даргална гэсэн үг биш харин тухайн тухайн чиглэлдээ бусаддаа нөлөө бүхий байж чадах л гэж ойлгох нь зөв, зорилго мөрөөдөлдөө үнэнч байгаад хэнээс ч хамааралгүй хэн ч юу ч гэж хэлснийг тоохгүй байсны нууц нь биелдэгт байдаг юм. Залуус баялгийг өөрсдөө бүтээх тэмүүлэлтэй байх хэрэгтэй түүнээс биш мөнгөтэй нэгний доор амьдралаа өнгөрүүлэх нь харамсалтай. Хүнийг бүү дуурай. Чаддаг зүйлсээ хий.
Нэвтрүүлгээ тараад @Boldbaatar –н бараг л монголд ганцхан ширхэг байгаа үнэн тасарцан машинаар нь Соёлын Төв Өргөө хүртэл яваадахсан.
Одоо харин маргаашийн шалгалтнаас өмнө даалгавараа хийж явуулаарай гэсний дагуу хийснээ канондуулаач гэсэн оюутанд ямар хариу өгөх вэ гэдэгт эргэлзээл сууж байна. Хатуухан хэлэхэд миний цагаа гаргасан зүйлийг хэдхэн минутын дотор өөрийн юм шиг эзэмшчихнэ гэхлээр арай л шударга бус, нөгөөтэйгүүр цагын юмыг цагт нь хийхгүй муу зангаа өөгшүүлсэн бусдын муу занд мөн л ташуур өгөх гээд байна. Харин миний энэ бодлыг эерэг байдлаас нь ойлгох болов уу... Заза бусдын эрхэнд халдаж, боогдуулаагүйгээс хойш хэн юу гэх бол гэж эргэлзэх нь хамгийн тэнэг.
Ирэх 7 хоногт шалгалтууд үргэлжилэх, сургалтандаа сууж эхлэх, бясалгалынхаа өглөөний ангид явах, Амайг ирэхийг харах, хүндэт найзын төрсөн өдөр зэрэг одоогоор төлөвлөгдсөн зүйлс байна.
Тиймээс бүгд санаснаар бүтэж хамгийн чухал нь ATTITUDE AND THOUGHTS ARE EVERYTHING.

Sunday, April 25, 2010

Ер нь ингэж шийдлээ.

Юу гэхлээр: хоёр алхам хойшилж нэг алхам урагшилж байна уу эсвэл нэг алхам хойшилж гурван алхам урагшилж байна уу гэдгийг хянах талбар нь өөрийнхөө юу хүссэнийг илэрхийлж, зөвхөн миний үзэл бодлын орон зай болдог блог маань байг. Тэгэхгүй бол энэ цаг хугацаанд юу дуулсан мэдсэн сурснаа эмхэлж дүгнэхгүй яваад байхаар нэг л шуурганд хөөгдсөн мэт эргээд харахад өчнөөн хайран эргэж ирэхгүй хором.

Мөн өнгөрсөн 7 хоногоо дүгнэхээр их зүйлсээр толгойгоо цэнэглэж чадсан бичих зүйлс нь барагдахгүй байвал үүнээсээ урам зориг орно нөгөөтэйгүүр шальтай хэрэг бүтээгээгүй бол өөртөө нэг хоёр сайхан ухаарлын шанаа өгч байгаад маргаашнаас нь л яралзаж өгөх бөгөөд бас миний ертөнцөөр ороод гардаг найзуудаасаа ч санаа зовохын эрхэнд өөрийгөө гарцаагүй шахалтанд оруулах шилдэг арга. /юм хийгээгүй байвал хайр найргүй шүүмжлээрэй/

Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ?
Даваа гарагт их гүрнүүдийн гадаад бодлого хичээл дээр оюутнуудын ярьсан илтгэлүүдээс Германы гадаад бодлогын шийдвэр гаргагчид болох канцлеруудын тухай мэдэж авлаа.
Тухайлбал:
1. Фашизмын эсрэг тэмцэгч Христийн Ардчилсан Намын Конрад Аденаур 73 настайдаа канцлераар сонгогдон, дайны дараахь Германы нэр хүнд эдийн засгийг хэрхэн сэргээх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж “БИ ГЕРМАНЫ төдийгүй ЕВРОПЫН ИРГЭН мөн” гэсэн алдарт үгээрээ их гүрний хүчирхэг бардам бус харин эв хамтын бодлого баримтлах болсноор Европын төдийгүй Америкийн хандлагыг өөрчилж одоогийн Европын Холбооны үндсийг ч тавьж чадсан хүн.
2. Остполитик гэдгээр алдартай Вилли Брандт хувь хүнийхээ тухайд их сонирхолтой юм билээ. 1918 онд эх орноосоо дүрвэн Норвегит очоод энэ нэрээ аван европын улсуудаар нэлээд явсны эцэст эргэн ирж улс төрийн ажлаа эхэлж зүүн рүү чиглэсэн бодлогыг баримталсан нь тухайн үеийн олон улсын харилцаанд чухал өөрчлөлт оруулах сэдлийг өгсөн мэт. Учир нь Герман тэргүүтэй Европын түншүүд нь ЗХУ-тай ойр дотно харьцах болсноор АНУын ерөнхийлөгч Никсоныг Вьетнамын дайныг зогсоох тухай амалж Японыг цочирдуулсан нууц айлчлалуудаар БНХАУ-тай харилцаагаа сайжруулсан.
Мөн түүнчлэн дараа дараагийн канцлерууд болох Шмидт, Хэлмонт Колл, Шройдарь, Анжела Меркель зэргийн тухай ярьсан ч дэлгэрүүлэх шаардлагатай л санагдсан.

4 сарын 20 буюу мягмар гаригт Монгол Улсаас Франц улсад сууж байсан ОББЭЭСайд асан Г. Луузан ахмад дипломатч ирж Франц улсаас ураны салбарт явуулж буй бодлого, дэлхийн ураны нөөц зэргийг хамруулан Монгол Улсын гадаад бодлогыг эдийн засагжуулах чиглэлтэй лекц уншсан бөгөөд хилийн дагуу Францын ашиг сонирхлыг оруулж ирсэн нь хоёр хөршөөсөө хараат бус байхад чухал ач холбогдолтой, мөн баялаг байгаа бол түүгээрээ хүнээ боловсруулахаар залуучуудынхаа толгойд юм хийсэн нь ирээдүйтэй.
Энэ сэдвээсээ хазайн Азийнхан архины хордуулалтыг эсэргүүцэх чадваргүй учраас шууд генд нь нөлөөлдөг хэмээн хор хохирлыг нухацтай хэлж бага шоудаж биеэ их зовоо гэдгийг учирлаж, өнөөг хүртэл монголчуудын удмын сан доройтсоор ирснийг XIII зууны их байлдан дагууллын үед сорууд нь гадагшаа их аян дайнд мордоод илүү таатай нөхцөлд уусч шингэн тэдгээр газруудынхаа хөгжлийн үндэс болсон байхад унхайгүй доройнууд нь үлдсэнээс яван явсаар өдий хүрсэн гэж сонин зүйлийг дурьдаадахсан.

4 сарын 21-нд Google Reader-ийн сургалтанд сууж гүнзгийрүүлсэн ойлголтыг авч чадсан бол 4 сарын 22-нд Эх Дэлхийн буюу Байгаль хамгаалах өдрийн 40 жилийн ой тохиосон өдөр Яруу Сэтгэгч сонины эрхлэгч, Хүний хөгжил төвийн тэргүүн Лука ахын төрсөн өдөр болж хамгийн анхны сонин содон оюунлаг тэмдэглэсэн төрсөн өдөр байсан. Яагаад гэхлээр би тэндээс гарахдаа өөрийгөө ажиглах хамгийн шилдэг арга болох өдрийн тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлыг, өөрийгөө хэзээ ч бүү хуур, бүх юманд чин сэтгэлээсээ хандаж хором бүрийг үр дүнтэйгээр өнгөрөөхийн чухлыг дахин өөртөө сануулсан. Бас залуучууд бидний үлгэр дуурайлал болсон Ж. Лувсандоржийн 100 найзынх нь нэг болсноор бусад оюунлаг найзуудаар нь танилын хүрээгээ тэлж чадсан нь давуу тал байсан.

4 сарын 23-нд Баасан гариг.
Дэлхийн Номын Өдрөөр @internom –ын мэдэгдсэний дагуу интерном орж Ц.Оюунгэрэлийн “залуучууд дэргэдээсээ ажлыг бий болго бүтээ амжилтанд хүр”, Өлзий-Отгоны “мэргэжлээ сонгохдоо тест бөглөх нь чухал болох”, “эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номын орчуулагч Оюунжаргалын “эмэгтэй та чигээрээ яв” лекцнүүдээс мэддэг боловч анзаардгүй зүйлсээ сэргээж авсан. Мөн найзынхаа найз охинд хамт ном авалцсандаа баяртай байсан.

4 сарын 24-нд Бямба гариг.
Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас зохион байгуулагдсан “Ажлын байран дахь бэлгийн дарамт” сургалтанд сууж энэ чиглэлээрхи алхмуудыг ялган ойлгох чадвартай болж мөн сэргийлэх арга замуудыг ч олж мэдсэн нь чухал байсан бөгөөд 5 сарын 17-21-ний өдрүүдэд чухал арга хэмжээнд оролцохоор болсондоо баяртай байгаа.

4 сарын 25-ны Ням гариг буюу өнөөдөр Зөгий Жиргээ нэвтрүүлэгтээ очсон. Тэнд @mrBoki @ЗҮРХ @Batmunkh @Baatarscc @Xacaa Ононжаргал нартайгаа Ононгийн хийж ирсэн гайхалтай амттай кексийг идэнгээ нэвтрүүлгээ явуулангаа ширээний хөл бөмбөг тоглох гоё байсан. Мөн илүү олон хүмүүстэй харьцах тусам л бүх тал дээр туршлага суух нь мэдрэгдээл байх юм, ойлгож байна.
Тэнд байж байгаад “хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр 4-25” гэдгийг мэдэж аваад өндөр халуурах, дагжин чичрэх зэрэг нь энэ өвчний шинж тэмдэг, шумуулаар голчлон халдварладаг, Африкийн бараг бүх улс үүний өвчлөл ихтэйд ордог бол Европ, Хойд Америк, Азийн ихэнх улс тэр дундаа манайх өвчлөл байхгүй орнууд бөгөөд одоогоор энэ өвчний вакцин байхгүй учраас өвчлөлтэй орнууд руу ажил аялалаар явах бол заавал сэргийлэх тарилга хийлгэх нь марташгүй зүйл болохыг мэдсэн. Амай африк тивээр аялж байхдаа Малавид энэ өвчнөөр аймшигтай хүнд байдалд ортлоо хүндэрч байсан юм билээ.

Нэвтрүүлгээ тараад 2.30-с даргаараа тодорхойлолт хийлгэж авах байсан тул ажил руугаа ирэх замдаа Төрийн Ордны хамгаалалтын хашааг сайн анзаарч харуулаас нь сониучирхан энэ дундуур ороод явмаар байна гэж асууж үзлээ. Үгүй л гэдийн байналээ тэгээд ч 2 хаалгыг нь том гээчийн цоожоор дөнгөлчихсөн.

Ажил дээрээ ирээд @iganzo –той хэлэлцэн нэг анкет бөглөж явуулсандаа баяртай байлаа. Бидний дараагийн хийх зүйлс амжилттай болж санаснаар сэтгэлчлэн бүтнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.

Ирээд гэрийнхэндээ цуйван хийж өгсөнд амттай болж үүнээс хойш цуйван идмээр санагдвал чамайг ирэхийг л хүлээж байна шүү гэсэнд урамшив.

Гэвч өнгөрсөн 7 хоногт ямар ч ном уншиж чадаагүйгээ дахин давтахгүй гэж өөртөө амалж байна.

Нэг долоо хоногт 2 ширхэг ном, мэргэжлийнхээ чиглэлийн цоо шинэ огт мэдэхгүй 5-аас доошгүй мэдлэгийг өөрийн болгох, ямар ч хамаагүй нэг дутагдлаа арилган давуу талаа өнгөлөх, бусдад буян болохгүй ч гай болохгүй, урвайж үрчийснээс инээж үрчий зэргийг нэн тэргүүнд тавихаар шийдээд байна.

Thursday, April 15, 2010

Ойрын өдрүүдийн тэмдэглэл

Одоогоос 7 хоногийн өмнө сургуулиа төгсөхөө хойшлуулсан шийдвэрийг бөх зүрхлэн шийдсэнээ гэрийнхэндээ хэлж нэг тийшээ санаа сэтгэл шулуудсанаас хойш сайхан сайхан зүйлс их тохиогоод нүүрэндээ инээмсэглэлтэй амандаа дуу аялаастай алхаад байхыг ажигласан бололтой зарим нэг хүмүүс надаас "чи минь дурлаа юу даа?" гэхийн. Өөө баярлалаа гэхдээ хайрыг дагуулдаг хаврын улиралд нь яснаасаа дургүй Чимэдээ нь дурлахаараа баяртай болохоос илүү ... заза хэлж мэдэхгүйн ерөөсөө нөхдүүдийн шаагилддаг энэ эмзэг хайр дурлал гэгч өвчний дархлаа нь надад хангалттай байдаг эсвэл байнга хамрын ханиад тусаал явдагын шиг байж ч магадгүй ээ хэхэ. Гэхдээ л ойрын хугацаанд гоё гоё үйл явдлууд тохиолдоод аятайхан байгаа цаадахад чинь. Тэхээр БИ нь ямархуу зүйлст хөөрчдөг хүүхэд вэ гэхлээр доорхи л байхгүй юу.
1. Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Гадаад Харилцааны Яамнаас Дипломат Алба үүссэний 100 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй цуврал лекцэнд очиж суув. Тэр өдөр манай ангийнхан салхинд гарна гээд өмнөх өдөр нь тохиролцоод за зү-дээ тулаад бараг л хамгийн түрүүнд гар хөлөө өргөөд байтал (энэ ангийнхантайгаа үсрээл 4 сар л хамт байсан болохоор салцгаахаасаа өмнө дотносий гэж бодсон юм л даа уг нь) яг цагаа тулахаар тэдний хэлснээр мурьцан хэхэ. Тэгээд тэрхүү лекцийг Лаос, Казакстан,Киргизстан улсуудад ОББЭЭСайд,өөр олон улсуудад атташе болон I,II,III нарийн бичгийн дарга хийж байсан, одоогоор ИЗИС-н багш зөвлөх профессор,ахмад дипломатч Юмбуугийн Сандаг гуай маш хэрэгтэй зүйлсийг сургамжилсан. Гэхдээ нэг балай юм нь салхинд гарахаа л санахаас өөрийг умартсан тэр өдөр мөр гаргах юучгүй оччоод 2 цагийн лекцийг толгойдоо шууд буулгах гэж хичээсэн л дээ. Яамны корридороор алхаж явахдаа ургуулан бодоод ...удахгүй энэ өрөө,ингээл ... гээл төсөөлөөд амжсан шү бас. Өөө нээрээ маргааш (4 сарын 16-ны 9.40-с) семинар дээр бусаддаа юу мэдсэнээ ярьж өгөөрэй гэсэн даалгавар авсан байгаашдэ,гэхдээ санаа зоволтгүй бэлэн.
2. Нэг дотны найз маань хайр сэтгэлийн асуудлаас болж үл ойлголцоод БӨӨН БӨӨН юм болсон хэдий ч хурдан хугацаанд бүүүүүүр гоёоор шийдэж чадсан.
3. Хүндэлж биширч явдаг бичсэн нийтлэл, гаргасан ном бүрийг нь уншиж ойлгохыг санаархаж мэргэжлийнхээ хувьд түүн шиг болох юмсан гэж мөрөөддөг хүнээс мэйл ирсэн гэжуга. Хэд хоногийн өмнө сууж буй буюу сууж байсан улсуудынх нь дипломат ёслолын онцлог болон ер нь энэ хариуцлагат ажлынх нь талаар сонирхон асуусан мэйл бичихэд асар богино хугацаанд хариу ирүүлж өөрийн гаргасан "Миний амьдралын тойрог" номыг уншихыг зөвлөсөн юм. Гэтэл өчигдөр номоо уншсан бол ойлгоогүй зүйл байвал асуу мөн судалж буй сэдвээ явуулвал нэмж хэлж өгөх зүйлс байна гэсэн үнэхээр баярламаар захиа хүлээж авсан.
4. Өнөөдөр: БСШУЯ, ШУА-аас санаачлан оюунлаг нийгэмд мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор зохион байгуулж буй “ЭРДЭМТДИЙН ҮГ” цуврал лекцийн эхнийх болох “Монголоо хөгжүүлэхийн тулд эхлээд Монголоо мэдэцгээе” сэдвээр уншсан Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира гуайн лекцийг сонсоод төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн үгийг сонссон. Энэ цуврал лекцний гол зорилго нь шинжлэх ухаан, энгийн иргэд хоорондын харилцаа тасарцан учраас тэднийг ойртуулах нэг арга нь энэ юм. Одоо манай нийгэмд хоосон толгой, хоосон ходоод хамгийн асуудал болж байна. Хоосон ходоодыг бол яаж ийгээд Эрээний шаараар дүүргэж болох мөн малтайгаа байсан цагт өлсөөд үхэхгүй байх харин хоосон толгойг цаг алдалгүй бодох цаг нэгэнт болжээ гэж академич Ш. Бира гуай "хүмүүн, тэнгэр, газар 3-ын нэгдэл нь Монгол" гэсэн лекцээ эхэлсэн. Хүмүүн, тэнгэр, газар гэж нэрлэсэн болон 4 сарын 15 гэдэг өдөр бас их учиртайн билээ. За а тэгээд
1. Шинжлэх ухааныг Шинжлэх ухаан буюу Европоос гаралтай голчлон туршлаган дээр үндэслэгдсэн, Шинжлэх ухаан бус буюу Дорно дахинаас гаралтай чанадад хүрсэн оюуны шинжлэх ухаан гэж 2 ангилж үздэг. Тиймээс энэ 2-ын тэнцвэрийг л олж чадвал хүн төрөлхтөн сайхан амьдарна.
2. Төв Азийн соёл иргэншлийн түүх бол суурьшмал болон нүүдлийн соёл иргэншлийн нэгдэл юм гэдгийг ЮНЕСКО-гоос хүлээн зөвшөөрсөн. Нүүдлийн соёл иргэншил нь байгаль цаг уур амьсгал газарзүйн байрлалаасаа шалтгаалсан биеэ даасан,өөрөө өөрийгөө аваад явчдаг онцлогтой учраас одооны зарим хүний хэлдгээр нүүдлийн мал аж ахуй гэж нэрлэгдэхээр л хөгжихгүй юм шиг ойлголт биш.
3. Шашныг маш нухацтай ойлгож ухаалгаар шүтмээр мэт ажиглагддаг. Одоогийн бидний шүтдэг буддизм бол үндэсний шашин гэж хэлж болмооргүй зүйл. Цаашлаад шашнаараа холбогдсон Монгол-Төвд-Хятадын харилцааны ирээдүй яах нь тодорхой бус.
4. Үндэсний үзэл: оюун санааныхаа эрүүл мэндэд анхаарч бахархах зүйлсийнхээ талаар мэдлэгтэй байж бахархах их чухал. Хоцрогдсон юмсыг хэтэрхий товойлгох шаардлагагүй, цаг үеэ мэдрэх.
5. Дэлхий дахинд Монгол судлал хэрхэн хөгжиж байгаа талаар дурьдахад шинжлэх ухаан хүчтэй талдаа л үйлчилдэг.
гэх мэтчилэн үнэхээр сонирхолтой цаашид уншууштай бодууштай судлуустай зүйлсийг багтаасан сайхан яриа болсон. Миний хураангуй учир дутагдалтай учраас сонсож амжаагүйнүүдэд дахин боломж олдоно гэдэгт итгэлтэй байна.
П. Очирбат гуай болохоор хүн төрөлхтөн бид ашгийнхаа төлөө байгаль орчноо сүйтгэхдээ ухаалаг байгаач ээ хэдий овоолгоостой алт доллар байлаа ч цэнгэг агаар цэвэр усгүй бол амьдралгүй.

За а тэгээд лекцний үеэр болон дуусахад шүүмжлүүштэй хэд хэдэн зүйлс ажиглагдсанаа хэлэхгүй өнгөрч чадахгүй нь: миний ард гурав дөрвөн оюутнууд сууж байсын гэтэл худалч хүнд 2 үгний нэг нь хараал, тэгээл шал дэмий юм яриад энэтэр гээл өөрийнхөө цагийг бараад сонсох хүмүүст садаа болоод суугаад байхийн. Мөн манайхны ихэнх нь ямарваа лекц ярианд заза суучий эсвэл өө ийшээ нэг ороод гардийнму гэсэн ямар ч зорилгогүй ирдэг юм шиг ажиглагддаг. 2-хон цагийн яриаг тэвчээртэй сууж чадахгүй эсвэл ажлаа зохицуулж гарч ирээгүй аятай утсаар яриад л, гарч гүйлдээд байхийн хэрэг юу байна аа. Дараагийнх нь: "за өнөөдөр сайхан лекц уншсан академич Ш. Бира болон П. Очирбат нарт баярлалаа" гэж хөтлөгч хэлэнгүүт пир пар гээл гарах гээл дайрчих юм аа. Тэрчинь уг нь дор хаяж хүндэт зочдоо суудлаас нь бостол хүлээдэг баймаар, тэгдэг болмоор.

Өөө төгсгөлд нь мөн нэг баяртай үйл явдал гэвэл өнгөрсөн зун энд ирэхэд нь гайгүй дотны найзууд болцгоосон америк эмэгтэйгээс маань хэдэн ногоон өгнө гэсэн оюутан бидэнд мөнгөний хэрэг хэзээд л илүүддэггүйшдээ.
Ааан мөн өчигдөрхөн номын санд ном бүртгээд ажлаа хийгээд зогсож байтал нэг санаа орж ирээд хэрэгжүүлж эхэлсэн их сонирхолтой үр дүн гарах юм шиг байналээ удахгүй өөр байдлаар танилцуулна гэж бодож байгаа.
Гоё байна аа гоё байна.

Тогтоол ус амархан мууддагийн адилаар хөдөлгөөнгүй байх л урам зориггүй үхширмэл байдалд оруулдаг.

Thursday, April 8, 2010

Миний шийдвэр



цаг хугацаа хурдан өнгөрөөд байхаар хахир хавсаргатай хатуу хаврыг халсан дулаахан тунгалаг нар гийсэн зуны улирал болох нь гэж баярлах ч нөгөө талаар юу ч толгойдоо хийж өөрийн болгоогүй байтал хоног өнгөрсөөр уг номондоо бол оюутны ширээнээс ховхрох цаг тулаад ирэхээр ихэвчлэн би юу сурсийн, миний мэдсэн зүйлс диплом гардаж авах хэмжээний болсон гэж үү гэж өөрөөсөө шалгаасаар байгаад эцсийн хариуг нь ингэж сонслоо.
Тийм ээ, энэ бол цор ганц миний шийдвэр учраас хэнд ч хамаагүй ээ.
Завгүй байхдаа ихийг амжуулаад үр бүтээлтэй байх шиг хандлагатай хүмүүсийн нэг нь гэж өөрийгөө үздэг учраас хойш нь тавьсан хугацаандаа чамлахааргүй алхамуудыг үр дүнг нь урьдчилж үзэж шантрахгүйгээр зориглоод үзий гэж бодоод байгаа.
НУУЦЫН нууцыг сайн ойлгосоон.

Tuesday, March 16, 2010

How do students keep up with their workload?

We students who have duties to study, understand all classes which were taught by teachers, to make deeper understanding about professional main lessons, develop ourselves in all fields of personal and academic activities. Also, most students do not have as much money as they want to spend and to buy things. Then, finally, we can do only one thing – that is COMPLAIN about time and others. But everybody knows that a day has 24 hours and your boss is only “YOU”. After that, even though students should be responsible for their own life, they are usually stressed without keeping up with the workload.
Everyone says to each other that student time used to be very nice, happy, free and everything was easy to understand. Probably, if we students are able to fulfill our obligations in time, we will mention our time as student’s nicely in the future.
That’s why I would like to give advice on behalf of students:
1. You should be smart about time; if 86400 (seconds) is thought to be 86400 tugrugs, we can spend it having no difficulty in a day including to buy food, to go to the movie theatre etc and we are very happy when it finished. Like this 24 hours of day must be spent joyfully, effectively and usefully.
2. You should not be stressed; for me, this phrase is good to tell myself in the evening and morning when I was stressed a little bit “and everyday starts new”.
3. Your goals must be understandable and clear to sit here in this university. If you do not understand why you chose this profession, your future of studying will be cloudy.
Nowadays, I am a student too. Sometimes I can’t keep up with classes, assignments and had little luck during exams. At that time, I try to follow the above suggested advice.

I don’t know how you keep up with your workload. So, if you have different methods and share with me, I will be grateful. Thank you for attention my post.

Tuesday, February 23, 2010

“Оюутан судлаачдад зориулсан цуврал сургалт”-аас төрсөн сэтгэгдлээ хуваалцахыг хүслээ

Америкийн Монгол Судлалын Төв нь манай сургууль буюу МУИС-Олон Улсын Харилцааны Сургуулийн 3 давхарт 304-т байрладаг бөгөөд байнга орж гарч бараг дотор нь ажилладаг мөртлөө өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд оюутан судлаачдад зориулсан цуврал 13 сургалтын дөнгөж "Twitter - Жиргээ", "Bookmark ашиглах нь" гэсэн хоёрхон сургалтанд нь суучихаад өөртөө харамсаж байсан.
Яагаад гэхлээр? Оюутан бид бүхэн бол шинэ содон бүхнийг бусдаас түрүүлэн сонирхож өөрсдөдөө соргогоор тусган авч үргэлж л амьдарч буй нийгмийнхээ түүчээ нь болж явах учиртай байтал “зүгээр л та нар хүрээд ирвэл үнэ төлбөргүйгээр заагаад өгье” гэсэн дээрхи сургалтуудад сууж амжаагүйгээсээ болоод үеийн нөхөдтэй санаа бодлоо хуваалцах үед ярьж буй зүйлсийг нь мэдэхгүйгээсээ болоод цөөнгүй тохиолдолд эвгүй байдалд орж байснаа нуух юун.
Одоогоор, ер нь цаашдаа ч булчин шөрмөсний зангирч, бие махбодийн хэмжээсээр бус ХЭН МЭДЭЭЛЭЛ-тэй бөгөөд ХУРД-тай хөдөлж чадаж байна вэ гэдгээс л босс болох уу бөөс болох уу гэдэг чинь шалтгаалах учраас наад захын оюутан хүний зайлшгүй мэдэх зүйлсийг зааж өгье гээд байгаа эдгээр сургалтуудад л суугаад аваарай л гэж захимаар байна дөө.
Эхний сургалт 2010 оны 2-дугаар сарын 26-ны 16.00 цагт “JSTOR Эрдэм шинжилгээний мэдээллийн сан, түүнийг хэрхэн ашиглах вэ?” бөгөөд library@mongoliacenter.org хаягаар өөрийн овог нэр, сургууль, ангиа бичиж бүртгүүлэх шаардлагатай. Хамгийн эхэнд бүртгүүлсэн 15 оюутан оролцох боломжтой. Эхний 15 оюутан гэдэг нь мөн л ХУРД-ыг шалгаж байгаа байхгүй юу.
Би мөн JSTOR-г хэрэглэх тухайд анхнаас анхан шатны мэдлэгтэй хэдий ч бие даалт, курс, дипломын ажил хийж буй оюутнуудад зайлшгүй шаардлагатай мэдээллийн эх үүсвэр гэдэг утгаар нь сайтар ашиглаагүй байгаа тул илүү мэдээлэл авахын тулд сургалтанд суухаар шийдээд байгаа.

Thursday, February 18, 2010

Элчин Сайдаас ном худалдан авахыг зөвлөсөн хариу ирүүллээ

Египет улсын Кайр хотод суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдаас доорхи асуултын хариултуудыг авахыг хүссэн бөгөөд нэгхэн хоногийн дотор хариу ирүүлсэнд баяртай байна.
"1. Исламын шашинтай энэ улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх Жуух Бичиг барихад бусдаас ялгагдах онцлог ёслол байсан уу?
2. Та Египет улсаас өөр улс орнуудыг хавсран суудаг уу?
3. Цаашид Египет-Монгол улсуудын харилцааг ямар чиглэлд хөгжүүлэх нь боломжтой харагдаж байна?"

Оюутан Таны тавьсан гурван асуултад бэлэн хариултыг өгье.

Та хэрэв завтай болон бяцхан мөнгөтэй бол /гэрийнхнээсээ авна биз/
хавсралтаар хүргүүлсэн номыг маань авч үзэхэд
Таны гурван асуултын хариулт бэлэн байж байгаа.

Зөвхөн энэ хариулт ч биш уншууртай зөндөө мөр, өгүүлбэр, бүлгүүд бий.
Танай сургуулийн тухай бүхэл бүтэн панфлет бий. Энэ номыг худалдан авлаа
гэхэд Танд болон Танай эцэг эхэд огтхон ч гарз болохгүй ээ.

"Каирт", "Эл Кувейтэд" гэсэн хоёр бүлгийг авч ашиглаарай.
Харин бүтээлдээ миний номыг эшлэснээ оруулахаа мартав.

Элчин сайд Д.Баярхүү


Thursday, February 4, 2010

О. Дашбалбар гуайн онч мэргэн үгсээс...

... Олон жижиг тулаанд би ялагдах бүрт сүүлийн том тулаанд ялах хүчээ авч буйгаа мэдэрнэм.

Итгэл, сэтгэл, хайр, уур аль аль нь хилтэй,
Илүү дутуу алхах эрх чамд бас хориотой.

Орон зай, цаг хугацааны эрхшээлд бус, харин түүнийг өөртөө багтааж амьдар.

Хэрээ хар, хун цагаан гэвч аль нь бузрыг яахан мэднэ.

Эрдэмгүй толгой бол эзэнгүй гэртэй адил...

Saturday, January 23, 2010

Жаахан мөрөөдлөө...

Өчигдөр “электрон жаалын илтгэл”-ийг сонсоод нэг тэнэгдүүч юм шиг бодол төрөөд. Дахиад улирдийн билүү гэж хэхэ. Хэрвээ үнэн бол ч үргэлж “наад сургуулиа төгсөх болоогүйюу, насаараа сурах нь ээ” гэж янз бүрээр хатгадаг гэрийнхний нүд нь орой дээрээ гарах байхдаа...Би яахавдээ анх оюутны амьдралд хөл тавихдаа хүссэн сургуулийнхаа хуваарьт хүрээгүйн улмаас нүдэнд дулаахан харагдсан сургуулиа сонгоод үүнийхээ горыг амсан сургуулиа өөрчлөх гэж жил алдсан, дараа нь зорилгынхоо нэгийг ч гэсэн гүйцэлдүүлж гадагшаа сурлаа гэснээр дахин нэг жил зэргийг л манайхан их нарийн тооцоод байгаа юм шиг байгаан.
Угтаа бол; зөвхөн миний бодлоор, сургууль төгссөн гээд тоо, үсэгнүүд ярайсан хавтас сугавчилчих л юм бол хөп гээл сайхан ажлын байр өмнө буугаад ирэх юм шиг сэтгэж чаддаггүйма. Өөх ч биш булчирхай ч биш баймааргүй л байна.
Дээр ш дээ нэг курсийн таньдаг оюутан ирээд “англи хэл дээр 78% тавьчиж яаж засуулдийн билээ” гэхээр нь “засуулж яах гэжгаан?” гэтэл “төрийн албанд орно тиймээс бүх дүнгээ 78 байтугай 90-ээс дээш гаргамаар байна” гэдийн ёооё шууд л дотор муухай оргиж огиудас хүрсэн. Хэрвээ бид зөвхөн дүнгийн хойноос хөөцөлддөг, аливааг ойлгох бус цээжилдэг сэтгэхүйнээсээ салахгүйгээр “электрон жаалын илтгэл”-ийн уриа болох “ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ МОНГОЛД БУС, МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЛХИЙД” гэдэг биеллээ олно гэдэгт итгээд ч хэрэггүй байх аа.
Ус 100 градуст буцалдаг шиг л 100А авах хэмжээний шүүсийг нь шахаад гаргадаг болч...?

Ер нь хувь хүний төлөвшил бүр 0-5 насанд нь үндэс сууриа тавин бага ангийн боловсрол л хамгийн чухал гэж сүүлийн үед нэлээд сонслоо. Доор дурьдсан шиг арга замуудаар хүүхдээ хайрлавал таны үргэлжлэл таны л үргэлжлэл байх болно гэсэн.
Хажууд нь бай, үнэн зүрхнээсээ сонс, урамшуул, ойлго, үзэл бодлыг нь хүндэтгэ, тэднээс мөн суралц, уучлалт гуй, нээлттэй бай, хэтэрхий санаа бүү зов, аливаа зүйлийг чадна гэсэн чадавхид нь итгэ, өөрийн мөрөөдлийг хуваалц, түүнд гаргасан өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөр, эелдэгээр ярилц, тэднээр туслуул, тэдэнд уйлах болмж олго, тэдний талаар бахархалтайгаар ярь, тэд хүн болж төрөөд удаагүй гэдгийг санаж бай.

Friday, January 15, 2010

Дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын "эдэн".
Цасан хучлагатай, мөсөн "тэр" өдөр.
Өдрийн наран өглөө мөсөн дээр дагзаараа савж унаснаар мандаж, орой ойчин барин хариснаар жаргана.
Энэ өдрийн сайн цаг нь машинууд тоормозлоод үл дийлэх халтиргааны оргил үе.
Хол газар яваар одогсод гутлынхаа уланд хаймар наавал зохилтой.
Ганцаараа гадуур явах, хол хол харайн гүйх үйлнээ учиргүй муу.
Хамт олноороо хөтлөлцөж алхах, галуун цуваагаар цувран явах, газар ширтэн овогнож явах үйлнээ өлзийтэй сайн.

Жич: ончтой бөгөөд инээдтэй болохоор оруулчлаа. Мессенжэрээр ирсэн юм өө. Өглөө бүр гарахдаа энэхүү зурхайгаа нэг харчихад элдэв муу зүйлээс ангид байх бөлгөө.

Tuesday, January 12, 2010

Товчхондоо...

Бодож байгаад “Ид шид ба бодит байдал” хэлэлцүүлэгт очиж сонслоо. Р. Амаржаргал “Сэхээтэн тэрслүү үзэлтэн үү?”, Э. Бат-Үүл “Оюун ухааны бослого”, Г. Эрдэнэбат “Homo Sovieticus буюу бидний сэтгэлгээний өв”, Т. Галбаатар “Шинжлэх ухаан ба бид”, Х. Тэмүүжин “Уламжлалт хүн ба иргэншсэн хүн” сэдвүүдийн дор тэднийг багахан танилцуулга хийсний дараа хэлэлцүүлэг голчлон өнөөх л "76 мангуу" гэх өнгө аястай өөртөө юм нааж авахаас илүү өрөөлөөс эсвэл бусдын аль л нэг алдааг харсан янзтай цэцэрхэх байдлаар үргэлжлэн үр дүнтэй эхлүүлсэн ч үр дүн гараагүй төгссөн. Мэдээж Э.Бат-Үүлийг шүүмжилсэн шиг ганцхан нийтлэл биччихээд "Философичид боссонгүй гэж хэлж болохгүй" гэдэг шиг саяны нэг удаагийн хэлэлцүүлгээр олон нийтийн сэтгэхүйг өөрчилнө гэж байхгүй л дээ. Зарим нэг хүмүүс хэлэлцүүлгийн зорилгыг ойлгоогүй мэт харагдсан.
Цаашид үргэлжлүүлэн зохион байгуулна тэр хэлэлцүүлгүүдэд харин нэг ч улс төрийн байр суурийг илэрхийлсэн илэрхийлмээр хүмүүсийг оролцуулахгүй, цэвэр жирийнээс дээгүүр сэтгэгчдийн мэтгэлцээн болгох хэрэгтэй юм байна, энэ удаагийнхад бүгд жирийн хүмүүс мөртлөө бүгд улстөрчид ирсэн байсан учраас хэмээн зохион байгуулагч Х.Тэмүүжин бухимдангуй хэлж байсан.

Дараа дараачийн жирийнээс дээгүүрхи хүмүүсийн яриаг нь сонсох гээл хүлээж байядаа.

Saturday, January 9, 2010

Уншсан номын тойм-“Алсын хараа”

Л. Оюун-Эрдэнийн “Алсын хараа” хэмээх гайхалтай номыг уншаатлаа. Урд нь эрэлт ихтэй шилдэг ном гэдгийг сонсон номын дэлгүүрүүдээр барааг нь харж л байснаас дэлгээд суух зориг хүрэхгүй л өдийг хүрсэн бололтой. Уншаад онцолж авсан хэдхэн өгүүлбэрээрээ тойм хийх нь учир дутагдалтайг мэдэж байгаа ч санааг нь авсан та бүхэн унших сэдэл төрөх болов уу гэж бодсон юм.
1. “Амьдрал”: амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл”. Английн зохиолч Бернард Шоу
2. “Алсын хараа”: энэ дэлхий дээр өрөвдмөөр амьдарсан хүмүүсийн дийлэнх нь хэдийгээр нүдээрээ хардаг байсан боловч алсын хараагаа зүрх сэтгэлээсээ олж хараагүй сохор байсанд оршино. Хеллен Кейлэр (энэ хүн өөрөө 7-хон насандаа хараагүй сонсголгүй болсон хэдий ч франц, латин, герман хэл сурч, 12 ном бичиж, 39 орноор аялан өөртэйгөө ижил хүмүүсийн төлөө ихийг бүтээсэн агуу хүн гэсэн)
3. “Шийдвэр”: шийдвэрийг эрс хурдан гаргаж түүндээ үнэнч байхын тулд:
• Өөртөө итгэлтэй байх
• Хариуцлагатай байх
• Агуу шийдвэр бүхэн төлөөс шаарддаг гэдгийг мэддэг байх.
Цаг тутам анхаарч явах 3 сэдэв:
1. Гомдол: бодит байдал төсөөлөл хоёрын зөрөлдөөнөөс үүсдэг сэтгэлзүйн асуудал учраас тээгээд явах ёсгүй зүйл.
2. Алтан баланс: юунд ч битгий гутар, юунд ч бүү бардамна учир нь маргааш юу болохыг бидний хэн нь ч мэдэхгүй. Ирээдүйг төлөвлөхдөө мөнх амьдрах мэт, хүмүүстэй харилцахдаа өнөөдөр амьд явах мэт сэтгэж амьдрах нь хамгийн үнэ цэнэтэй амьдрал.
3. Төвлөрөл: бүх хүчээ зориулж чадвал бүтэшгүй боломжгүй зүйлс гэж байдаггүй.
Цаг тутам өөрийгөө хөгжүүлэх 4 талбар:
1. Дотоод хүн
2. Боловсрол ба ур чадвар
3. Эрүүл мэнд
4. Санхүү
Хил хязгаараа тэлэн, ГЭРЭЛ болж амьдар!!!
дотнын анд минь.

180-90 хэм

Зохиолч Ц.Шүүдэрцэцэгийн “Сэтгэлийн анир” номын өгүүллэгүүдийн нэг болох “180 хэм”-р кино хийснийг үзлээ. Бодит амьдрал дээрхи эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үүрэг хариуцлагыг яг эсрэгээр нь Баатар гэгч эрэгтэйн дүрээр оновчтой харуулсан байдал гайхалтай. Тийм л байдаг учраас нийгэмд эзэлж буй байр суурь, гүйцэтгэх үүрэг, оролцоогоороо эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс сул дорой, чадваргүй юм шиг харагддаг түүнийг нь ч бүр нэг хүлээн зөвшөөрөөд зүйр цэцэн үг хүртэл бий болсон мэт “эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино”. Гэтэл хэрвээ давхар давхар амьдралын ачааг хууль мэт нуруундаа үүрэхгүйгээр байвал хэнээс ч дутахгүй гэдгээ эмэгтэйчүүд мэдрэх болсноор, нөгөөтэйгүүр үүнийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй эрэгтэйчүүд “эр муу ч эмийн дээр” гэдэг зарчмаа баримтлаад байхаар үл ойлголцол үүсэн одоо үед гэрлэлтийн нас оройтоод байна энэ нь цаашлаад арай хүний эрхийг хүндэлдэг өөрөөр ханддаг гэдгээр гадаадынхныг сонгосноор (миний ажигласнаар япон охидуудад өрнийхөн бол аймаар үнэ цэнэтэй) үндэсний аюулгүй байдлын асуудалд ч хүрч болзошгүй. Гэхдээ адгууснаас ялгарах гол зүйл болох оюун ухаан, хэл амаараа ярилцан тохиролцон зохицуулж болох л асуудал.
Энэхүү киног бүх хүмүүст бүр хосуудаар нь гэр бүлүүдээр нь суулгаж байгаад үзүүлэх юмсан гэсэн хүсэл төрсөн.
Жендер гэхээр л эрэгтэйчүүдийгээ доош нь хийгээл дээшээ гарах гэсэн үг биш ш дээ гол нь адилхан л алсын хараа, хүсэл зорилго, мөрөөдөлтэй учраас 180,150 бүр 110 ч биш яг 90 хэмийг л хэвшүүлэх оролдлого.

Жаргал зовлон

Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэг насаа бардаг
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улихдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
Үгүй ээ, барагдах нь байтугай багассангүй
Үндсийг нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт энэ зовлонгоо ургуулж, үржүүлж
Бие биендээ тараасаар байна.
Өөртөө дандаа дайсан болж
Өвчин зовлон санаачилна.
Р. Чойном

Friday, January 8, 2010

Хэхэ би юуч мэдкү гэнэ!


LOVE is the ingredient which creates and sustains relationships and interactions. It is the catalyst for change and development.

Өчигдөр орой хэдүүлээ телевизээ үзэн сууж байтал нэг нэвтрүүлэг гарч байнаа, баячуудын хүүхдүүдийн амьдрал хэрхэн өрнөдөг тухай л байх шиг байсан. Тэнд эгч дүү охидууд яаж зугаацдаг болон хайр сэтгэл, хардалт, нууц амраг нтэрийнх нь талаар өгүүлж байтал манай дүү хүү, эгч хоёр л "эд нар ер нь хайр гэдгийг мэддэг болов уу, эрчүүдийг бээлий шигээ сольдог ай мөн ч" гэсэн ярианд миний урт хошуу гэнэтхэн л "хүн өөрийгөө л мэдэж байгаа бол өөр хэн нэгэнд харьяалагдаад, хардуулаад байхдаа яадийнн" гэснээр халуухан мэтгэлцээн өрнөөдөхсөн. Дүү: найз залуу чинь өөр нэгэнтэй явж байвал тэгээд хардахгүйюу? Би: гүэ, хүн болж төрснийх хүссэнээ хийг л дээ, заавал яагаад ганцхан надад харъяалагдах ёстой гэж харин эхэндээ хайртай дуртай байсныг нэгэнт тийм хэмжээнд хүргэсэн бол өөртөө л буруугаа өгнө ө гэтэл яагаад ч тийм байдгүйн гэнээ. Тэр хоёрын надад ухуулж байгаагаар бол "гүй эээ хайртай л бол хэцүүдээ хэцүү харддаг л юм, юу ч үзээгүй байж дуугай бай" гэснээр өндөрлөсөн хэхэ би энэ тал дээр анхны мэдэгдэхүүнгүй байна гээд дүгнүүлцэн.

Сонголт хийх боломжууд

Бид өдөр тутмын амьдралдаа дараахь сонголтуудыг хийж чадна.
Хэн нэгнийг үзэн ядсанаас хайрласан нь дээр
Хэн нэгэн рүү хөмсөг зангидан харснаас инээмсэглэсэн нь дээр
Аливаа юмыг сүйтгэснээс бүтээн байгуулсан нь дээр
Аливаа үйлсийг дутуу орхисноос цөхрөшгүй зүтгэж үр дүнг нь үзсэн нь дээр
Хэн нэгэнтэй хов жив хөөцөлдсөнөөс хэн нэгнийг магтан сайшаасан нь дээр
Хэн нэгний сэтгэлийг шархлуулж явсанаас сэргээж баясгаж явсан нь дээр
Хэн нэгнээс аливааг харамлаж байснаас байгаагаараа тусалсан нь дээр
Аргаа баран цөхөрч сууснаас аргадан залбиран мөргөж суусан нь дээр
Харааж зүхэж сууснаас өршөөж уучилсан нь дээр.

Хүмүүн бид цаг ямагт шинэ боломжийг сонгох алхамуудтай тулгардаг.
Өнөөдөр л гэхэд та аль сонголтыг нь хийх боломжтой байна даа?

Sunday, January 3, 2010

Бүхнийг өөрчлөхийн тулд өөртөө итгэлээ...

Энэ хэд хоногийн амралтыг үнэнхүү 2010 оны бүтэн жилийн амралт болгохоор шийдсэний дүнд 100%-ийн биелэлттэйгээр дуусгаж байгаадаа сэтгэл сэргээд шинэ оныхоо төлөвлөгөө зорилтыг ой ухаандаа ургуулан далд ухамсартаа суулгамаар санагдлаа, энэ нь ч зөв л дөө. Энэ онд их сургуулиа төгсөж “оюутан” нэртэйгээ салах ёс гүйцэтгэх их хариуцлагын хугацаа өдөр хоногоор хорогдсоор л байгаа учраас хичээх л хэрэгтэй байхдаа... би гэхдээ сүүлийн үед их гутранги, урсгалаараа болчоод байсан шиг “заа тэгэж байгаад болно л биз, болохгүй бол болино л биз амь биш заяа биш...” гэсэн аястай яваад байтал ийм байдал сунжрахаараа их утгагүй болдгийг мэдэрлээ. Ямар нэгэн зүйлийн төлөө явж өөрийгөө ялж, өсөж дэвжиж боловсрох нь л сэтгэл хангалуун хоног өдрийг өнгөрөөх утга учир минь байсан учраас энэхүү салхинд хөөгдсөн хамхуулын төрхөөсөө салж их далайн урсгал сөрөн сөрөн хэзээ ч эцэж цуцахгүй, их давалгаанд залуураа ч алдахгүй мэт зүтгэх арга барил руугаа буцаж байнадаа. Ц. Оюунгэрэл гуайн хэлдэг шиг ихэнх зүйл маань against all odds байсан ч өдий хүрсэндээ өөрийгөө хааяа онгироож цаашид ч илүү энэ хэмжээнд хүрэх боломжтой, тэгэх ч юм шиг найдвар тавьдаг ойр дотныхныхоо итгэлийг алдахгүй байх нь яалтчгүй зөв сонголтоо. Оюутан болсны гол утга учир нь наанадаж 4 зүйлийг л олох юм гэсэн. Өөрийгөө, эрдэм ном, найз нөхөд, хайр. Нэг бодоход бүгдийнх нь зах зухыг үзсэн ч юм шиг, дахиад тунгаахад юуг нь ч мэдээгүй ч байх шиг л санагдах юм.
Юутай ч 2010 оныг өөрийнхөө бүх зүйлийн шатахуун түлшийг хязгааргүй аялсан ч дуусахааргүйгээр цэнэглэн хөдөллөө.

Saturday, January 2, 2010

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдалд тулгамдаж буй асуудал

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдалд тулгамдаж буй цаашид тулгарч болох аюул гэвэл та нар юуг хамгийн түрүүнд нэрлэх вэ?
GansukhB @chimedee Оюуны хоосрол, эд мөнгө, харийхныг шүтэх үзэл... энэ хэдээс шалтгаалаад цаашаа бусад нь гарч ирнэ
Amidarnaa @chimedee Гадаадууд олноороо монгол орж ирэх нь үндэсний аюулгүй байдалд халтай.
Mandakh @chimedee Хүнсний аюулгүй байдал.
Та нарын үзэл бодолтой санал нийлж байна а.
Мөн өдий хүртлээ дуулж сонссон мэдсэн мэдээллүүддээ жаахан тунгаалт хийгээд жирийн л нэг оюутныхаа хэмжээнд бодож явдаг зүйлсээ бичихийг хүслээ. Түүнээс биш олон төрлийн судалгаа шинжилгээний материал дурдаад мэдэмхийрмээргүй байна. Гол нь ийнхүү санаагаа илэрхийлэх шийдвэр маань миний “ХУВЬ ХҮН”,өөрөө өөрийгөө мэдэх зарчмаас үүдэлтэй юм л даа. Хэнээс ч хараат бус тэнгэрт дүүлэх шувуу мэт эрх чөлөөтэй байна гэдэг бол миний бодлоор хамгийн чухал зүйл иргэн хүний хувьд ч мөн улс орны хэмжээнд ч тэр. 1990 оноос өмнөх байдлыг ардчиллын алтан хараацайнуудын нэг Монгол Улсын баатар Э.Бат-Үүл гуай ярихдаа “Зөвлөлтийн нөлөөнд 70-аад жил эрх чөлөөгүй байснаар бидний алдагдсан үе гэхдээ бүх зүйлс бараг л ирээдүйн амьдрал ажил нь хүртэл тов тодорхой байсан болохоор толгойгоо ачааллахгүй л бол хоосон хонох дүрэмтэй зах зээл ардчиллын өнөө үед хааяа тэр бэлэнчлэх үеэ дурсан санаад байдаг юм” гэж хошигнож байсан. Бид одоо энэхүү өндөрлөгөөс түүх рүүгээ эргэн хараад сайн,муу гэж хэлэх ч эрхгүй хүмүүс. Тухайн үед ямар ч сонголтгүй байсан. Харин азаар тохироо бүрдсэний улмаас ардчиллын салхи үлээснээр хувь хүний эрх чөлөө, чөлөөт нийгэм, ил тод байдал, өрсөлдөөнд зах зээл зэрэг дотооддоо,1992 онд УИХ-аас Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон 1994 онд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”,”Гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг бодлогын түвшинд баталж гаргаснаар манай улс дэлхий дахинд нээлттэй, дэлхий дахин ч бидэнд нээлттэй болж гадааддаа, хамгийн гол нь, манай улсын үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа талаасаа урьд өмнөхөөсөө илүү бат бэх суурь, эрүүл саруул хөрстэй болсон явдал юм. Ийнхүү гадаад дотоод талаасаа ямар ч дарамт хавчлагагүй болсон өнөө цагт бидний аюулгүй байдалд тулгараад байгаа асуудал бол чадваргүйгээсээ болоод боловсролгүй ядуу байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар (2008) Монгол Улсын нийт хүн амын 35,2% нь ядуу, нэн ядуу амьдарч байна. Энэ хэмжээг 5 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 0,8%-р л буурсан боловч нийт хүн амын хоорондох баян хоосны ялгаа нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан гэж байгаа. Бидний ихэнх нь ийм боломжгүйн улмаас л тэдний хүний дайтай амьдрах гэсэн хүсэл, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тэмүүлэл нь болох бүтэхгүй шийдвэрт хүргээд байна. Мөн нэг гишүүн хүний хэлснийг саналаа: “бид санаатайгаар алдаа гаргадаггүй юм ш дээ гол нь мэдэхгүйгээсээ санаандгүй алдаа маш их гаргадаг (80%), мэдлэггүйгээсээ л балардаг.”
Аз болоход манай орон уул уурхайн ашигт малтмалаар нэн баялаг. Урьдчилсан байдлаар хайгуул хийж, нөөц нь тодорхойлогдсон орд газар 600 гаруй байгаагаас УИХ-аас 2007 онд стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтыг батлахад эхний ээлжинд 15 орд энэ жагсаалтад багтан,цаашид ч ийм стратегийн ач холбогдолтой ордын тоо болон төрөл улам нэмэгдэх төлөвтэй гэсэн байх юм. Үүнээс урьдчилсан байдлаар 36 сая тонн зэс, 45 сая унц алтны нөөц бүхий, тэр нь улам нэмэгдэн баяжих төлөвтэй Оюутолгойн ордыг ашиглах гэрээг 6 жил дуншсаны эцэст 2009 онд багтаан баталлаа.Тус ордыг ашиглалтад оруулснаар урьдчилсан тооцоогоор улсын төсөвт жилдээ 1,5 тэрбум ам.долларын орлого орж, ДНБ 34,3 хувиар өсч, экспортын хэмжээ багаар бодоход хоёр дахин нэмэгдэж, шууд болон шууд бус ажлын байр 6000-10000-аар нэмэгдэх төлөвтэй гэж байгаа боловч ийм газар өөдтэй ажлыг нь хийх гэхэд шаардлагад нь нийцэх ажилчид олдохгүй учраас аргагүйн эрхэнд гадныхныг царай алдаж мөнгөөр зодно. Тиймээс санаснаар болдогсон бол гадаадад сурч боловсорсон бүх иргэдээ импортлоод, харин сурч мэдээд эргэн ирэх хүсэл зорилготой залуусыг экспортлох арга хэмжээг л түргэвчлэмээр.
Мэдлэг хичнээн их байна
Баялаг төчнөөн бага байна (Япон)
Мэдлэг хэдий чинээ бага байна
Баялаг төдий чинээ их байна (Монгол)