Saturday, December 27, 2008

Там диваажин хоёрын ялгаа

Сүнс гэгч нь муу нүглийг үйлдсэний гайгаар үхсэний дараа там руу тонилох эсвэл арван цагаан буян үйлдсэний хүчинд диваажинд морилох нь үнэн худлын алин болохыг хэлж өгмөөр санагдлаа. Заримдаа ч хэн нэгний аргаа барсан аятай цөхөрсөн байдлаар там шиг амьдрал хэмээн бухимдангуй хэлэхийг олонтоо сонсч л байсан бөгөөд одоогоор нүүрлээд, төгсгөл нь харагдахгүй байгаа эдийн засгийн хямралаас шалтгаалан дээрхи холбоо үг хэлэгдэх давтамж нь нэмэгдсэн байж магадгүй. Тийм бол диваажинд буй мэт амьдрах уу, тамд унасан мэт тарчлах уу гэдэг бол зөвхөн аливаад хандах хандлагаас л шалтгаалдаг байна.
Нэгэн сүнсний буян нүглийг нь дэнслээд хаашаа явуулахаа шийдэж чадахгүйдээ Эрлэгийн хаан өөрөө сонго хэмээн эхлээд диваажин руу явуулж гэнэ. Диваажинд очоод хоол идэж байгаа байдлыг хартал нээх урт урт халбагатай бөгөөд урдах хоолоо халбагадаж чадахгүй харагдаж гэнэ. Гэхдээ энэ нөхцөлд маш эвтэйгээр солбилцон бие биендээ халбагадаж өгөөд сайхан хооллоод бүгд сэтгэл хангалуун эв найртай харагдсан бөгөөд `за за диваажин нэг иймэрхүү` гээл, дараагын тамын хаалгаар ортол яаг адилхан орчин, хооллох газар, урт урт халбага нь хүртэл адилхан байтал харин тэдний хооллох арга барил нь л өөр байсан байна. Юү гэхлээр; бүгд л урт иштэй халбагануудаа барьж хоол руугаа дайрцгаагаад, идсэн ч юм байхгүй асгаад, түүнээсээ болоод бөөн уур бухимдал, хэрүүл зодоон болж гэнэ.

No comments:

Post a Comment