Thursday, December 18, 2008

Олон Улсын Хүний Эрхийн Өдөр

Олон Улсын Хүний Эрхийн Өдөр
12 сарын 10-ны өдөр: Олон Улсын Хүний Эрхийн өдөр буюу 1948 оны 12 сарын 10-ны өдөр Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсан өдрийг ийнхүү тэмдэглэх болсоор өнөөдөр 60 насыг хүрч байна.
Аливаа ямар ч санаа, төлөвлөгөө цаасан дээр бууж тунхаглагдахдаа сайхан, хялбар ч гэлээ амьдрал дээр бодитой хэрэгжүүлнэ тэр дундаа хүн төрөлхтөн хөгжлийнхөө хэрээр асуудлуудыг бий болгож тэдгээрийн шийдэгдсэн эцсийн үр дүнг үзнэ гэдэг бол (100%)хатуухан хэлэхэд боломжгүй.
Би яагаад үүнийг бардам хэлж чадаж байна гэхлээр 60 жилийн өмнө энэхүү чухал Тунхаглалыг батлахдаа үүнийг санаачлагчид болон дуу нэгтэй хүлээн зөвшөөрөгчид дэлхийн хоёр их дайнаар амь үрэгдсэн ард түмнийхээ төлөө нүглээ наминчилж, тэдний үлдэж хагацаж зовсон ойр дотныхон болон ирээдүй хойч үеийнхнийхээ өмнө дахин ийм `дайн` гэгч хагацал зовлонгоос өөр үр дүн байхгүй гамшгийг гаргуулахгүй байх болно гэсэн тангараг байсан.
Гэвч эндүүрэл байсныг түүх гэрчилснийг доор сийрүүлвэл;

1948 он буюу Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсанаас хойшхи хүний хамгийн чухал эрх болох `амьд явах эрх`-нд ноцтой халдсан балмад хэрцгий халдлага, иргэний дайн зэргийг жагсаавал дээрх баримт бичиг цаасанд буусан санаа гэдэг нь батлагдана.

1. 1945-1949: Индонези улс нь Нидерландын колоноос тусгаар тогтнолоо олж авах болон тусгаар тогтносныхоо дараагаас үзэл суртлын зөрөлдөөнөөс үүдсэн үндэсний хямрал 1968 онд генерал Сухарто засгийн эрхэнд хагас сая иргэнийхээ амийг золиосолж гарч иртэл үргэлжилсэн.
2. 1947: одоогийн Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь 1947-08-15-нд тусгаар тогтнолоо олсныхоо дараа Английн Засгийн Газраас хилийн шугамыг нь тогтоож өгсний дагуу шашнаараа Энэтхэг, Пакистан хэмээн хуваагдаж ислам болон хиндү хэмээн хил дамнасан замбараагүй байдлаас үүдэн хагас сая энгийн иргэд алагдсан.
3. 1945-1954: Энэтхэг Хятадын хойг буюу одоогийн Вьетнам, Лаос, Камбож бөгөөд 1945 оны 9 сарын 02-нд Япон дэлхийн 2-р дайнд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ хойгт Франц байр сууриа эзлэхийг санаархан саяхан байгуулагдсан Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг хүлээн зөвшөөрөхгүйгээр колоны дэглэмээ дахин сэргээхийг санаархсаар арга буюу 1954 оны Женевийн Конвенцээр Лаос, Камбож улсууд тусгаар тогтнож, Вьетнамыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, гал зогсоох хүртэл 600000 орчим амь эрсэдсэн.
4. 1948-1962: Колумб Улс нь эрх баригчдынхаа эв нэгдэлгүй байдлын улмаас 200000 орчим энгийн иргэдээ золиосолсон.
5. 1945-1980: Жосеф Броз Тито: 1945 онд Югославын үндэстнүүдийн ард түмэн фшистын эсрэг дайны ялалт, мөн оны 11 сарын 29-нд Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсыг байгуулж (1963 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс)Жосеф Тито 1980 онд нас барах хүртлээ зургаан бүгд найрамдах улсаа нэг гарт төвлөрүүлэхийн тулд золиослогдсон хүмүүс.
6. 1947-1989: Коммунист Румын Улс нь 1989 онд ардчилсан хувьсгал хийх хүртэл тодорхой шалтгаангүй улс төрийн хэлмэгдүүлэлтээр 2 сая орчим энгийн иргэдээ хохироосон.
7. 1949-1976: Маогийн эрин үед түүний алдаатай бодлогын үр дүнд 40 сая хятад өлсгөлөн болон улс төрийн золиос болсон.
8. 1950-1953: Хоёр Солонгосын дайн: Их гүрнүүдийн зөрчилдөөнөөр даамжирсан энэхүү иргэний дайн нь өнгөрсөн зууны гуравдахь том дайн гэж хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд ойролцоогоор 2,8 сая хохирогчтой болов уу гэж тооцоолдог.
9. 1954-1962: Алжир Улс нь Францаас тусгаар тогтнохын төлөөх дайныг 1954 онд эхлүүлж 1962 оны 7 сарын 5-нд тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс болсон бөгөөд энэ үеийн туршид алжирчуудын үндсэрхэг үзэл болон бие даах гэсэн эрмэлзэл нь 1830 оноос хойшхи Францчуудын дарлал хавчлагат хүн амынхаа гуравны нэгийг устгуулсны төлөөс болгож 675000 энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдийг устгасан.
10. 1956-1972: Суданы анхны иргэний дайн гэж нэрлэгдэх энэхүү дайн нь 1955 онд буюу тусгаар тогтнохынхоо өмнөх жил хойд, өмнөд Судан ард түмнүүдийн хооронд бие биендээ үл итгэж эрх мэдлийн төлөөх хардалтын байдал болон нөгөө талаас шашин соёлын ялгаатайн улмаас үүсч 1972 онд түр зогсох хүртэл 500000 орчим суданчууд хохирсон байсан.
11. 1965-1973: Энэхүү дайныг Вьетнамын дайн эсвэл зөрчилдөөн, Энэтхэг-Хятадын хойгын хоёрдахь дайн зэрэг нэрээр нь сайн мэддэг. 20-р зуунд хүлээн зөвшөөрөгдсөн 5-дахь том дайн бөгөөд 1973 оны 1 сард дайнд оролцогч талууд энхийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч гал зогсолгүй 1975 оны 4 сар хүртэл Вьетнамын талаас 3-4 сая, Лаос, Камбож 1,5-2 сая болон АНУ-ын 58159 цэрэг болон энгийн иргэд амь эрсэдсэн.

Дээрх бол барагцаагаар ч гэсэн хохирогчдын тодорхой тоо баримттай харин доорх жагсаасан иргэний дайн болон ямар нэгэн хэмжээгээр хүний амь эрсэдсэн үйлдлүүд;
- 1945-1989: Зүүн Герман
-1948-хойш: Хойд Солонгос
- 1960-1966, 1996-2003: Конгын хямрал
- 1960-1996: Гуатемала
- 1961-1975-1995: Ангол
-1961-1992: Мозамбик
-1962-1992,1994: Этиоп
- 1962-1972: Йемен
-1967-1970: Биафра
-1971: Бангладеш
-1971: Пакистан
-1972,1993-1996: Бүрүнди
-1972-1978: Уганда
-1975-1985: Зүүн Тимор
- 1975-1991: Камбож-1650000 хүн буюу хүн амын 21% нь амь үрэгдсэн нь бүх дайн мөргөлдөөнүүдээс үрэгдэгсдийг нь хүн амтай нь харьцуулахад 1-рт ордог.
-1975-1990: Ливан
-1976-1977: Аргентин
-1979-1989, 2001-с хойш: Афганистан
-1980-аад он: Никарагуа
-1980-1992: Эльсалвадор
-1980-1992: Курд
-1980-1989: Иран-Ирак
-1982-1985: Уганда
-1983-2005: Суданы хоёрдахь иргэний дайн. 2007 оны хамгийн тогтворгүй болгоомжлууштай улсаар тэргүүн байр эзэлсэн.
-1990-ээд оноос эхэлсэн зөрчил маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр: Сомалиа
-1989-1993: Либер
-1991: Персийн булан
-1992-1995: Босни
-1994; 2004-04-07-ны хядлага: Руанда

Энэхүү аймшигт аллага хядлага, үхэл хагацлын гол шалтгаан нь тусгаар тогтнолоо олж авахын төлөө, шашин соёлын ялгаатай байдал, үзэл бодлын зөрчилдөөн болон Засаглалын хэлбэр, түүний чадавхи, ард түмнийх нь боловсрол, газар зүйн байрлалаасаа шалтгаалсан уур амьсгалын хүчин зүйлсээс хамааран ядуурал өлсгөлөн, өвчин эмгэг зэрэг л юм болов уу гэж дүгнэгдэж байна. Гэхдээ тахиа анхдаг ч уу өндөг анхдаг ч уу гэдэг шиг дээрх шалтгаануудын аль нь анхдагч болохыг хэлэхэд төвөгтэй юм

No comments:

Post a Comment