Thursday, December 17, 2009

Миний эргэн тойрондох бүхэн миний багш

Сүүлийн үед сонссон дуулснаа тунгаан хүүрнэх гэсийн. Либертари үзлийн тухай ярилцсан Батчулуун багшийн яриаг сонслоо. “Эх сурвалж”-ийн орчуулагч л гэдгээр нь мэдэх болсон тэр хүний хэлж буй ялангуяа гэрийн хүмүүжил буюу эцэг эхээс нь түүнтэй “өөрийгөө л мэдэж байгаа бол алдаа гаргасан ч чинийх, алдар хүртсэн ч чинийх гэж харьцдаг” байсныг нь сонсох үед өөрийгөө харж буй мэт л санагдаж байлаа. Либертари үзэл гэж хамгийн товчхондоо ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ МЭДЭХ л зарчим нөгөөтэйгүүр жаахан онцгүйгээр хүний гар харсан бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн тодорхойлолтоор бол АМИНЧ. Хүн бүхэн л өөрсдийгөө хичээгээд хэнээс ч хамааралгүйгээр байхад болоод явчих юм шиг төсөөлөгдөөд байдийн тэр нэххх 76 энэтэрийг буруутгаад тэнэг мангуугаар дуудаад байх утгагүй л юм шиг.

Багш тэгээд ерөнхийдөө агуу агуу либертарчид болох Мизесс, Хаек, Юнг болон Айн Рэнд зэргийн бүтээлүүдийг уншихыг л санал болгож байналээ мөн ярианыхаа төгсгөлд “Энэ ер нь зөв л үзэл байх” гэж инээд хүргэсэн ш дээ. Яагаад гэтэл: өөрийнх нь ажигласнаар нөлөө бүхий 10 либертари хүний 8 нь еврэй учраас гэсэн.

...

Монголчуудын аж амьдрал одоогийн байдлаар ямар байдалтай байгааг бүүр түүрхэн мэдэж буй мэт мэдээлэлтэй явдаг байсан учраас “Шилжих хөдөлгөөн ба Ядуурал” гэсэн доктор Ц.Болормаа МУИС-ийн ЭЗС-ийн ХАССТ-ийн эрхлэгчийн лекцэнд суугаад тэмдэглэж авснаа сонирхуулбал доорхи болно.

Монгол улсын хүн ам 2008 оны эцсийн байдлаар 2 сая 683.5 мянга байгаа бөгөөд насны хувьд 0-14 насных 27,5%, 15-59 насных 66,7%, 60-с дээш насныхан 5,8% байгаагаас дүгнэхэд 2025 он гэхэд 3 сая гаруй хүн амтай болох ч одоогоор 5,8%-тай байгаа насжилтын индекс 10-аас дээш хувьтай болж хөгшрөлт явагдах төлөвтэй. Нийт хүн амыг бүсчилсэн байдлаар нь үзүүлвэл

УБ-39,9%, Зүүн бүс-7,4%, Төв-16,5%, Хангай-20,9%, Баруун бүс-15,2%.

Улаанбаатарт амьдарч буй 1717000 хүмүүсийн 61,4% гэр хороололд оршин суудаг, 21,9% нь ядууралд өртчихсөн. Харин шилжин ирэгсдийн 80% нь хотын захын гэр хорооллын бүлийг нэмж байдаг гэнэ. Утааг нэмэгдүүлэх гэж байгаа мэт илүү их зардалтай УБ-г яагаад зориод байдаг вэ, тэд хэн бэ гэхлээр: хөгжилд ойртох, үр хүүхдээ сургууль соёлтой болгох тэднийгээ бараадах зорилготой голчлон 18-45 насны эмэгтэйчүүд, ажил мэргэжилгүй боловсролын түвшин доогуур, мөн мал хуйгаа ган зуданд барчихаад ажил хийх бодолтой хүмүүс гэнэ. 2002-2003 онд хүн амын 36% нь ядуу байсан бол 2007-2008 онд 35,2 хувь болсон ч баян хоосны ялгаа нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан гэсэн.

Ийнхүү газрынхаа хөрсөн доор асар их баялагтай хэдий ч хоногийн хоол, өдрийн автобусныхаа мөнгөндөө санаа зовж байгаа хүмүүс хэзээ ходоодондоо биш толгойдоо хоол өгдөг болнодооо!

...

Ардчиллын үнэт зүйлс дээр суурилсан үзэл санаагаараа нэгдсэн шижигнэсэн залуусын ээлжит ярилцлаганд очлоо. Энэ удаагийн ярилцах сэдэв маань “Оюутны ардчилал”. Бид үнэхээр төлбөрөө төлсөн л юм бол сурах ёстой зүйлс, эдлэх ёстой эрх, тавих ёстой шаардлагуудаа хэлэх л эрхтэй. Санаанд нийлдэггүй зүйлс зөндөө байгааг мэддэг мөртлөө ямар нэгэн зүйлээс айгаад дуугүй яваад байна гэдэг бол өөгшүүлж байгаа мөн гол нь чадваргүй байгаагаас болдог, тэгснээс хэлээд хорхой араанд нь тас зуулгасан ч хамаагүй болж бүтэхгүй зүйлсэд нь цочроо өгөх л хамгийн зөв алхам.

Тэгээд ерөнхийдөө явж явж хувь хүний хөгжил дээр л бүх юм суурилж байгаа юмшдээ гэдгийг алхам тутамдаа л мэдрээд байхиймдө.

С. Ганбаатар гуайн лекц ярилцлага тухайн үедээ мөн л орой руу орж ач тусаа өгч байсан ер нь ч хэлж ярьж буй хандлагатай нь санаа нийлдгийн улмаас http://www.medremj.mn/content/2496.shtml ярилцлагыг нь уншиж суутал 100% дэмжмээр хэсгийг нь авчихлаа. Гэхдээ яг үнэндээ би хүмүүсийг гадагшаа яваасай гэж хүсдэг. Ийм бодолтой залуусыг дэмждэг. Яагаад гэвэл, залуус орчинд нь очоод маш хурдан хэл сурна. Бас гадны соёлоос суралцана. Ер нь Монголоос илүү хөгжилтэй оронд очсон хүн харьцуулж үзээд: “Улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулья” гэсэн бодол тээж ирнэ гэж би боддог. Тиймээс залуусаа гадагшаа сургахын тулд би хөтөлбөр хүртэл боловсруулаад байгаа. “Таван толгой”, “Оюу толгой”-н тэтгэлэгт хөтөлбөр гээд.”

Бүхний ... Түлхүүр нь өөрт бий.

Улсын хөгжлийн үндэс нь хүний хөгжил гэдэгт бид итгэдэг. “Хөгжил” хүний хөгжлийн төв

Monday, December 7, 2009

Цаг хугацаа гэж...

Яаг нэг жилийн өмнөх энэ өдөр 1941 оны 12 сарын 07-ны өдрийн түүхэн үйл хэргийг санаад ой тоондоо байгаа зүйлсээ ер нь олонд хүртээмжтэй байдлаар буулгаж үзвэл яасийн гэсэн үүднээс блогоо нээж энэхүү http://important-nonsense.blogspot.com/2008/12/blog-post.html бичлэгийг оруулж байсан ч тодорхой хувийн шалтгаан сонирхлын үүднээс блогоо нэг хааж үзэн дахин өөр нэрээр нээсний улмаас оруулсан сар өдөр нь жаахан гажсан зүйл байгаа юм.

Эргээд бодоход жилийн өмнөх энэ өдөр блог гэдэг зүйлийг эхлүүлсэн нь өөрт янз янзаар л нөлөөлсөн мэт дүгнэгдэж байна. Блогоо нээж анхны бичлэгээ оруулаад нэххх л том зүйл хийцэн юм шиг санагдан хэн нэгнээс л урмын ч бай бурмын ч бай юу ч хамаагүй л сонсохыг хүсч байсан юмдаг. Үүний учир нь гэрээсээ гарч үзээгүй мань хүн хүний газар homesick-дэж байсантай холбоотой л доо. Тэгээд тэр орой мэссэнжэрт хамгийн илэн далангүй харьцдаг ганцхан л хүн маань онлайн байхаар нь сонирхуулахад “сонирхолтой л бичлэг болж” гэсэн даруухан үнэлгээ авч билээ.

Тухайн тухайн үедээ хоног өдөр явж өгөхгүй мэт байдаг ч эргээд харахад ямар хурдан өнгөрсөн байдийн бээ, сонийншүү бас.

“Нууц” кинон дээр ингэдэгдээ “таны одоо байгаа байдал бол өнгөрсөн бодлын чинь үр дүн, харин ирээдүйд ямар байх чинь одоогийн таны бодол төсөөллөөс шалтгаална.”

Monday, November 23, 2009

Өнөөдрийн лекцээ гэж!

Хэд хоног зөнгөртөн байж өнөөдөр хэрэг болгон ганц суудаг лекцэндээ иртэл юуч болчивдоо. Багш нь орж ирэн бүртгэх гэж баахан бувтнаж байснаа сүүлийн ангиа дуусгаж чадалгүй ангийн даргад нь үүрэг болгосноор хичээл эхлэх янз орсон боловч амны хаалт зүүсэн багшийн яриа (чанга яригч барьсан хэдий ч), чи яасан би тэгсэн амралтаараа юу хийв гэх мэтчилэн 2 өдрийн сонин сайхнаа дуулалцах бидний хөөрөө нийлэлцэн авч үлдэх юм ховор байх шиг санагдаж суутал түрүү түрүүчийн хичээлүүд дээр даалгавар болгон өгсөн эссэгээ ярихыг оюутнуудаас хүссэн ч сайн дураараа ярих хүн гарч ирээгүй учраас нэр дуудахаар хальт сонсогдож, нэг оюутан "боловсролын тогтолцоо ерөөсөө болохгүй байна, 2,7-хон сая хүн амтай манайд 150 гаруй их дээд сургууль бол үнэхээр замаа алдаж..." гээл шүүмжилж байлаа. Дараагийн оюутан экологийн аюулгүй байдал сэдвийн дор одоогийн байдлаар монгол болон дэлхий нийтэд тулгамдаад байгаа хамгийн ноцтой асуудал хэмээн үргэлжилж байтал тээр тэндээс -Багшаа, горимын санал байна гэсэн сүрхий дуугаар "хичээлтэйгээ холбоотой зүйлс сонсох байтал хүн бүрийн мэддэг юм яриад байх юм" гэснээр маргаан өрнөн, маргааныг зарим нь зөв ш дээ хэмээн дэмжин зарим нь болиочдээ дуугүй байгаач, нэгнийгээ сонсий гэхчлэн ам амандаа шаагилдан эцэст нь дургүй хүмүүс нь гараад явж болно гэж багшийн хэлснээр арав гаруй оюутан ангиас гарч, цааш Монгол улсын соёл хүмүүжил ухамсар, Усны асуудал, Хүний хөгжил гэсэн сэдвүүдээр оюутнуудын илтгэл үргэлжилсээн бас ч. Гэхдээ бидэнд сонс гэж хоёр чих, ярь хэмээн нэг ам заяасан гэдэг шиг хэний ч үгийг сонсож сурах нь чухал юмуудаа гэж бодогдлоо.

Tuesday, October 27, 2009

Thoughts for today

The way to overcome negative feelings is through positive feeling.
Problem:
Whenever things don't go the way we want them to, we start thinking negatively and end up feeling low. The more we think negatively, the worse we feel.
The negativity inside us increases and we spread it around by reacting negatively with other people which, in turn, gets us depressed.
Solution:
We need to constantly remind ourselves that thinking is actually feeling. That's why, all we have to do is to control our negative thoughts and deliberately induce positive thoughts. This way we will be able to control the way we feel about a situation or a person and keep out of the low phases that we, otherwise go through.

True love provides the right environment for people to grow.
Problem:
Instantly looking, usually in relationships we begin to expect from people whom we get close to. We feel that we have love for them, we have a right over them. Because of our expectations we are not able to give the other person freedom to move forward or progress.
Solution:
When we have true love we are able to provide the right environment for people so that they can bring progress in their life. We don't need to hold on them and expect them to do everything according to our needs, in opposite, give them real support without any condition.

Thursday, October 15, 2009

Өөрчлөгдөх хэрэгтэй!

Хоёр өдрийн 2 өөр багшийн лекцнээс өөрсдийнхөө сэтгэлгээний СӨРӨГ ялгаатай байдлыг анзаарч авлаа.
Эхний өдөр "орчуулгын дадал" хичээлийн удиртгал болгон монгол-англи, англи-монгол орчуулга хийхдээ анхаарах хэдэн зүйлс дурьдсаны нэг нь "англи хэлний өгүүлбэрүүд идэвхгүй хэвээр илэрхийлэгдэх нь олонтоо байхад монгол хэлний өгүүлбэрүүд ихэвчлэн эзэн биеийг тодруулсан шинжтэй байдаг." Учир нь: америкчууд болон өрнөдийнхөн тухайн үйлдлийн үнэн бодит байдал, цаг хугацаа, үр дүнг илүүд үздэг байхад манайд бол эсрэгээрээ "ХЭН, ХЭН, ХЭН яасан гэнэ э, ямар хүн байна?" гээд л сонждог. Доорхи Г. Галбадрахын бичлэг мөн "ХЭН"-ийг тодруулж үздэгээс шалтгаалж үүссэн балайрлын тухай маш ойлгомжтой бичсэн байналээ. http://news.gogo.mn/r/60789
Нөгөөтэйгүүр та нар ч гэсэн анзаарсандаа америкчууд ихэвчлэн "what?" гээл сериозны асуудгыг. Энэ нь тэд тухайн эргэлзэж буй асуудалдаа фактыг л чухалчлан үздэгээс бус бид нар шиг "why?" гэж асуугаал хэн нэгний дам дам ам дамжсан тайлбаруудыг сонсдоггүйтэй нь холбоотой.
Тиймээс бид аливаа зүйлийн үнэн бодит гарал үүслийг нь баттай мэдээгүйгээсээ болж, мэдсэн ч баталгаажуулаагүйн улмаасаа үнэтэй бүхнээ гадныханд цөлмүүлж дуусна даа.

Wednesday, October 7, 2009

Now, I am thinking to do notes about "SUCCESS".
First, you have to have a dream. I mean, you have to know what you want. But it's not good enough to say, for example, I would like to be a writer. I have to have some practical ideas about what you want to write and when, how.

Then the next thing, you must be determined. Whatever happens, you always have to tell yourself that "never never never give up!". Sometimes, things are difficult, things go wrong. But keep going, keep studying, keep trying.

Next, you should have a few good friends. All the successful people say that help from friends was important. Because good friends tell you "Well done!", "That's great!" and "You can do it!"-things like that. So good friends are red hot.

Er,.. what's next? Oh, yes. That's really significant. You have to work hard! Yeah, sorry guys! All the most successful people work very hard. But you realize that you don't need to work 24 hours a day. You can live in here, in this human world only once time. That's why you have to enjoy yourself.

These are the big things if you want to be a big success. You don't need to have lots of money or rich parents and to get good school results. You know some really successful people weren't good at school, but they were good at other things and just worked hard without giving up.

Ok, that's all what I wanted to express. Oh, one last thing. You might be a little luck sometimes - but you have to know catching your luck. :)

Friday, October 2, 2009

Thought for today

Everyone has a dream!
If we dream without action, we end up with wishful thinking.
A dream plus action becomes optimism in life.
If we believe we are able to do certain things and have the strong desire to do so, then despite setbacks, our will power is what makes us "try, try, try again" until we succeed.


Thursday, October 1, 2009

Уншууштай;

http://publish.news.mn/show/id=634
уншаад 100% санал нийлж байсан учраас аваад уншиж эхэлсэн боловч дуусах хаа ч байсан. Ганцаархнаа сайн төвлөрч боловсруулалт хийж уншмаар бүтээл учраас удаан явж байгаа.
...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэрхийлэл бол ‘Бусдын хэрэгт бүү оролц!’
Миний хувьд орчуулагчийн удиртгалаас хамгийн оновчтой санагдсан нь дээрхи ишлэл.







Шотланд эрдэмтэн, шинэчлэгч Самуэл Смайлс (1812-1904)-ын ''Өөртөө туслах ухаан'' хэмээх энэхүү сайхан номыг http://mongol-sudar.blogspot.com/
татаж аваад шимтэн уншиж дуусчихаад байгаа.
Бүр 1866 онд дахин хэвлэсэн хэвлэлийн оршилдоо энэхүү номынхоо гол зорилгыг ''залуу хүн бусдын ивээл хишгийг горьдох бус, бат чанга өөрийн бодолтой байж, зөв зорилгын араас хөөцөлдөхийн тулд ажил хөдөлмөр, зовлон бэрхшээл, өөрийгөө золиослоход шантралгүй хичээл чармайлт гаргахыг уриалж байгаад оршино.'' гэж тодорхойлсон.
Уншиж байх явцад тодруулсан санаануудаас гэвэл: гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог, хамгийн дээд БОЛОВСРОЛ өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг, өсөлт хөгжилт гэдэг үл мэддэгээ мэдэхээс эхэлдэг, шууд л дайрдаг ичгүүргүй хүн амжилт олдог бөгөөд авъяас байлаа ч ичимтгий бүрэг хүн хүнд хайхрагддаггүй, бололцоогүй гэдэг үг мунхагийн толь бичигт холхиостой. Байн байн л эргэлдүүлэх гарын авлага болгох ёстой эд байналээдээ.

Орчуулагчийн дүгнэлтээр: Өглөөд эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ!
Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаасаа ангижирч амьдралаа жолоодогч Өглөөний хүн болох 100 өдрийн хувьсгал! Ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал! Мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө! Өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн зохиогчийн агуу бүтээл!

Ойлголцсон нь:




10.01=Хятадтай холбоотой бүхний баярын өдөр

Өнөөдөр хайртай дүүгийн маань төрсөн өдөр нь 10 нас хүрч байгаа юм том болжээ. Аав ээжийн гар дээр нь гарсан анхны зээ гэсэндээ хүндтэй байр суурь эзэлж барагтай бол хир халдаадаггүй өсгөсөн ч дүүтэй нь харьцуулбал дөлгөөхөн амьтан.
Зургаахан настайгаас нь ачаалал ихтэй сургуульд оруулаад мөн дүү нь гарснаар айлын том гэж сургааль айлдсаар байгаад жижиг биенд нь ахадсан бодол тээлгээд байгаа юм шиг санагддаг болсон учраас боломж л олдвол дагуулаад энэ тэрүүгээр явж байх хандлагыг төлөвшүүлэхийг санаад л.


Өчигдөр миний хүү хэдэн ханз мэдэх үү? гэсэн чинь мэдэхгү, тоогоо алдцийшдэ гэдийн тэхээр нь гүй ээ багцаагаар? гэтэл бэлтгэлээсээ л үзсэн юм чинь лав л 2000 гарцан гэсэн хэхэ хөөрхөн ш дээ. Энэ жилээс англи хэл үзээд манаргах юм шиг байлээ.
Заримдаа инээдтэй юм ярина аа: нэг удаа хичээл дээр нь тест авсан чинь БНХАУ хэзээ байгуулагдсан бэ? гэсэн асуулт байтал манай ангийнхан миний төрсөн өдрийг асуугаад тэгсэн ч багш анзаараагүйш дээ гээл зальтай хогнууд шүү хэхэ.
За юутай ч хөөрхөн дүүдээ төрсөн өдрийн баярын мэндийг нь хүргээд бүхийл гэрэл гэгээтэй, аз жаргалтай зүйлсийг хүсэн ерөөе!

Wednesday, September 16, 2009

Сонссон лекцээ тоймловол...

Өнөөдөр: дахин эргэж ирэхгүй гайхамшигтай өдрүүдийн маань нэг болж, Харанга маранга алийг нь яах уу ийх үү гэжугаад билетийг нь авах гээд гараад шидцэн чинь зарагдаж эхлээгүй байгаа гээд жаахан тиймэрхүү буцсан ч ёстой л учрал тохиол гэгчээр л юм болоодохлоо. Их Дэлгүүрийн тэндээс шууд гэрлүүгээ суучдийнму гэтэл нэг л алхмаар санагдаад тэгээд МТҮП-ийн үүдээр гартал Монголын Лектор Төвийн тэргүүн Ц. Баатархүүгийн лекц харагдаж байна шүү. I курсийн оюутнуудад гэж байсан ч энэ хүний яриаг хэдийд ч хэн ч сонссон авах зүйл ихтэй нэг л эерэг энергитэй байдаг учраас ороод очлоо. Аз болоход юун ч гоёийн дөнгөж эхэлж байсан ш дээ "ижил нь ижлээ дууддаг" гээч л энэ байхдаа (хаха арай дэндцэн дүгнэлт, мөрөөджийнн).
За за ерөнхийдөө өөртөө тусгаж авсан зүйлсээ элдэв чимэггүй оруулсаан:
Ө-гийн куб зарчим баримтлах: өөдрөг, өөрчлөлт, өөрөөсөө.
Зөв хүн гэж хэн бэ?
1. Зөв бодол=өөртөө үнэнч, өглөө сайхан үсээ гельдээл, усаа цацаал гардаг шигээ бодлоо цэгцлээл гарч сурах.
2. Зөв дадал=сайхан амьдрах, аз жаргалтай байх, амжилтанд хүрэх гэх мэт зүйлсийг бусдын жороор бий болгох гэж битгий санаа зов оо. Энэ хэмжээгээрээ бусдын хуулбар мэт цаг хугацааг барснаар эцсийн үр дүн өөртөө итгэлгүй байдал.
3. Зөв амьдрах=эрүүл+гэр бүл+ажил+мөнгө
Баатархүү оюутнуудыг доорхи байдлаар 5 ангилсан (тайлбарыг нь сонсоод татаж унасан хаха)
1. Багшид таалагдагч
2. Жинхэнээсээ суралцагч
3. Горьдлог баазынхан
4. Тэхийн зогсоолынхон
5. Мянганы замынхан
За а тэгээд 4 жил сурсны эцэст наад зах нь доорхи чадваруудыг эзэмшиж, боломжуудыг олж авсан бол болох нь тэрдээ.
Чадварууд:
1. Зөв сонсох
2. Зөв харж ойлгох
3. Бүтээлч санаа
4. Зөв ярих чадвар
5. Зөв бичих чадвар
Боломжууд:
1. Эрдэм
2. Өөрийгөө
3. Найз нөхөд
4. Хайр сэтгэл
Үнэхээр уулзалт болгон хувь тохиол, шинэ санаа, шинэ эрч хүч, инээд баяр хөөр ... тасралтгүй үргэлжлэх эерэг эмоцууд, үйлдлүүд.
Маш их баярлалаа бүгдэд нь амжилт! :D

Sunday, July 5, 2009

Жиргэлдэцгээе!

Яг одоо миний өмнө Самуэл Смайлсын "Өөртөө туслах ухаан" дэлгээстэй, мөн хавтсан дотор маань Стефен Хокиний "Хар нүх ба шинэ ертөнц", Плано Карпинийн "Монголчуудын түүх" гэдэг хоёр ном байгаа бөгөөд зохиогчид нь л үе үеийн оюунлагуудын
сорууд учраас ямар сонирхолтой оюуны бүтээлүүд болохыг олон үг нуршуулалтгүй та бүхэн маань мэдэж байгаа. Миний ийнхүү дээрхийг бичих болсны шалтгаан бол ширээнийхээ ард сууж байгаал ганцхан холбоос дээр дараад л унших боломжтой болсон юм. Гайхалтай байгаа биз дээ? Тийм биш гэж үү найзууд аа? Энэ бол жиргэгч болсноос хойшхи 30 хоногийн дотор тархиа цэнэглэсний ганцхан бичкээн жишээ нь учраас та мэдэхийг хүссэн бүхнээ "ЖИРГЭГЧ" нараас 140-хөн тэмдэгтэд багтаагаад асуух боломжтой, үзэл бодлоо мөн 140-хөн тэмдэгтэд багтаагаад уралдуулах, үзэлцүүлэх эрх нээлттэй ийм л нэгэн сайхан "ОЮУНЛАГ" чалчих талбар 2006 оноос хойш дэлхийг донсолгож байхад та одоо дуулаагүй явж байвал "мэдлэг, мэдээллийн XXI зуун"-ы иргэн гэж хэлүүлэх эрхгүй байх шүү. Гүй ээ яахав гэхдээ хөгжиж буй улсын иргэн боломж хязгаарлагдмал, мэдээлэл хомсын улмаас өдий хүртэл "twitter"-г мэдээгүй явааг чинь ойлгож болох ч харин та үүнийг сонсонгуутаа "за а нэг л чат шиг л юм байшдээ, урдахаа яаая иие гэж байхад яршиг яршиг" гээд эргэвэл л та "үеийнхнийхээ, нийгмийнхээ, дэлхийнхээ хөгжил"-өөс хоцорсноо хэсэгхэн хугацааны дараа мэдрэх болно шүү.
За одоо та яамаар байна?
Мэдээж адилхан л гар, хөл, ам, чих, утастай бол утастай, машинтай бол машинтай байтал жиргэж оюунаа хурцалж бодлоо хуваалцах явдлаар дутуу баймааргүй л байгаа биз дээ. Тиймээс яг одоо "twitter"гэгч гайхлын талаархи бичлэгүүдийг доорхи линкүүдээс нэмж дэлгэрүүлэн уншчихаад ороод ир.
tsegmee.com
Дөлмандах
Otgonpurew
http://bibby3.blogspot.com
http://ganzo-n.blogspot.com
Яг одоо манай жиргэгчид оюунлаг иргэдтэй иргэншсэн нийгмийг цогцлоохын тулд дорвитой хөдлөхөөр санаагаа уралдуулан жиргэж байгаа бол дэлхий дахинд хамгийн аз жаргалтай улсаар Коста Рика 143 орон өрсөлдсөнөөс 1-т орлоо гэж дөнгөж сая жиргээдэхсэн байна шүү. За амжилт.

Sunday, May 31, 2009

Юм ээлжтэй юм болов уу

Сонин юмаа хоёр хоногийн өмнөөс гэнэтхэн л "чи минь, чамайгаа ..." гэсэн урьд өмнө нь сонсож байгаагүйл нялуун үгтэй мессеж сунжраад намайг чинь сонин болгодог байгаа. Эхэндээ ч хэн нэгэн нь л тоглож байгаа биз санаад хамгийн түрүүнд нэрийг нь мэдэх гэсэн боловч "намайг нэрээ хэлвэл чи уурлана л гэнэ, харьцахаа болчихно гэж айж байна л" гээд олон юм ярьж байна а, тэхээр нь найз эгчдээ хэлж байгаад дуу хоолойг нь сонсоод та нэг ямархуу хүн байгааг сонжоодох гэтэл дуртайяа тэр дор нь л "за залгалаа нэг баргилдуу дуутай эрэгтэй хүн байна" гэхээр нь за юу билээ гээл өнгөрсөндөө уулзаж учирснаа бүртгэдэг байгаа. Санаанд орохоор сүртэй харьцаатай гэхээр хэн ч орж ирдгүй ээ. Тэгээл орой нь ажлаа тараад харих замдаа "би одоогоор хэнтэй ч харьцах хүсэл сонирхол шаардлага ч алга байна даа эсвэл нэрээ хэлчих" гэтэл "тэгвэл хоёулаа зүгээр л найзууд болъё миний нэр С-ээр эхлээд э-р төгсдөг" гэсэн хариу ирж хэн байсныг нь мэдэж гэнэн томоогүй хүүхэд насны мартагдсан дуулийг сэргээдэг байгаа. Одоогоос бараг арваад жилийн өмнөх бас л нэгэн хүчтэй шохоорхолуудын нэг гэж хэлж болохоор зүйл л дээ. Шилжилтийн насанд үеийн хөвгүүд доожоогүй харагдаж санагдаал "ах" нарыг л шохоорхдог ш дээ. Тийм л үедээ ахынхаа найзад сайн болчихлоо гэж найзуудаасаа зөвлөгөө зэмлэлийг хослуулан авч байсан үедээ түүнд зориулж өдрийн тэмдэглэл бичсээр 10-р анги төгсөх хавраа өгч уншуулаад "сайн найзууд болъё" гээл салж байснаас хойш бараа царайгаа ч харалцаагүй ш дээ гэтэл гэнэтхэн доорхи үгнүүдийг "чамайгаа наддаа эргээд ирээсэй л гэж бодож байна чамайгаа дэргэд байсныг мэдсэнгүй ээ, гэхдээ хоёр биенээ ойлговол бүх зүйл сайхнаар эргэж болно ш дээ, би чамайгаа хэзээ ч гомдоохгүй ээ зөвөөр ойлгоорой, миний сэтгэл маш их өвдөж байна гэхдээ чиний сайхан сэтгэлийг эргэн харахгүй байж чадахгүй нь ээ би, яагаад ийм болж бүтэхгүй талаас нь яриад байгаа юм бэ дээ надад үнэхээр хэцүү байна, найз нь хүний нутагт их зүйл сурч маш ухаажиж ирсэн дээ хө чамайг бодох бүр хармаар санагдаад байх юм, Усан дунд зүүдлэж яваа ангир шиг уянгат намуухан бүсгүй чиний сайхныг алсхан зайнаас ажиглан суух үеэр амьдрал гэдэг сайхан юм аа, чамайг ирвэл сайхан сэтгэлээ онгойтол ярих юмсан санаж байна, яагаад таг болчоод байгаа юм бээ чамайг мессеж бичихээр маш их баярлаж байна, чи минь ганцхан минийх байгаасай зүрх минь өвдөж байна, гэх мэт мессежүүд хөвөрсөөр л байх юм. Миний сэтгэл тэр хүнийг гэж мэдэх үедээ ямар нэгэн догдлол огт байгаагүй болохоор тухайн үедээ түүнийг харж байсан байдал одоо бол тэс өөрчлөгдсөн бололтой.
Хэнийг ч үгүйсгэхийг боддоггүй, харьцуулахыг мөн, гомдоочихвий гэж боддог хэдий ч зайлшгүй үе гарах юм даа.
Цаг хугацаа бүхнийг харуулах болов уу.

Friday, May 22, 2009

In your opinion, Which country contains the Most Intelligent People in the World?

Түрүүхэн санаандгүй хэсэж яваад дэлхийн улс орнуудаас хамгийн ухаалаг иргэдтэй нь аль улс вэ? гэсэн багахан ч гэлээ чамгүй гаргалгаа дүгнэлт сайтай бичлэг уншлаа. Бичигчийн гаргасан санаа бол ихэнх хүмүүс оюуны илтгэцүүр(айкү-Францад анх үүсээд Герман, Америк болон хөгжингүй орнуудад хэрэглэгдэх болсон юм бна) гэсэн зүйлээр л ухаантай болон тэнэг хэмээн хүн төрөлхтнийг ангилах гээд байдаг нь учир дутагдалтай юм. Бас хаана, ямар нөхцөл орчинд амьдарч байгаа зэргээс өөр өөр шалгууруудаар ухаантай, ухаан муутайг нь шалгах нь зүйтэй. Жишээ нь, Харвардад магистр эзэмшсэн америк нөхөр Африкийн нэгэн тосгонд очоод дасан зохицож чадахгүй байвал ухаантай гэхэд хэцүү. Тиймээс ухаантан гэдэг бол товчоор оршин байгаа газар бүртээ өрсөлдөөнд хэрхэн амьд үлдэхээ мэддэг байхыг л хэлэх болов уу гэсэнтэй нь санал нийлж байна а. Хүмүүсийн үлдээсэн сэтгэлдлүүдээс нь сонирхуулахад дээрх зохиогчийн санааг ихэвчлэн дэмжсэн санал нийлсэн байхад зарим нь Америкчууд ухаалаг яагаад гэвэл тэдэнд бүх зүйл байгаа, мөн Энэтхэг, Марокко, Япончууд гэхчлэн бичсэн байсан.
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл доорхи холбоос дээр дараарай.
http://loveadderall.wordpress.com/2007/08/25/which-country-contains-the-most-intelligent-people-in-the-world/
Дэлхийн хамгийн ухаантай 5 хүн.
1. Исаак Ньютон (1642-1727)
Английн физикч, математикч, философич тэрээр 1642 онд Англид төрсөн бөгөөд 1661 онд Кэмбрижийн Их сургуульд элсэн орсон. Эрдэмтэн маань Бүх ертөнцийн таталцлын хууль, орчин үеийн оптикийн судалгааны үндсийг тавьж, гэрлийн ойлтын зарчим дээр ажиллах анхны телескопыг бүтээн, математик анализийг үүсгэн хөгжүүлсэн зэрэг гайхалтай нээлтүүдээрээ номер нэгээр тодорч чадсан нь хоногт 2-3 цаг унтах нь л хангалттай гэж үздэг байсантай нь ч холбоотой байж магадгүй бөгөөд 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн юм.
2. Алберт Эйнштэйн (1879-1955)
Жүүд гаралтай германы физикч Алберт Эйнштэйн 1879 онд Германы Ульм хотод төрсөн бөгөөд герман, швецарийг дамжин бага дунд сургуулиа дүүргэн 1896 онд Швецарийн холбооний политехникийн сургуульд Физик Математикийн багш болохоор суран 1901 онд сургуулиа төгсөж Патентийн оффист туслах ажилтнаар ажилд оржээ. 1905 онд E=mc² томъёо бүхий Харьцангуй онолоо нээж 1921 онд Нобелийн шагнал хүртсэн. Энэхүү нээлт нь цөмийн эрчим хүчийг ашиглахын тайлал мөн аюулт зэвсгийн үндэс нь байсан болохоор Америк болон Израйль улсуудаас ирж ажиллах санал тавьж байсан байна. Тэрээр хоногт 10-11 цагийн нойрыг авдаг байсан бөгөөд 76 насандаа өөд болжээ.
Мэддэггvйгээ мэддэг хvн харин мэддэггvйгээ мэддэггvй хvнийг бодоход бас мэддэг.”
Дэлхийн нэрт физикч Алберт Эйнштэйн
3. Чарльз Дарвин (1809-1882)
Английн натуралист, биологич Чарльз Дарвин 1809 оны 2 сарын 12-нд Англид төржээ. Сонирхуулахад АНУ-ын 16-дахь ерөнхийлөгч Абрахам Линкольнтой нэг өдөр мэндэлсэн юм байна. Эдинбүрг, Кэмбрижийн Их сургуулиудаар боловсорсон тэрээр биологийн төрөл зүйлийн олон янз байдал нь нэг буюу цөөн тооны өвгөөс байгалийн шалгарлаар хувьсан бий болж байна гэж нотолсон Эволюцийн онолоороо алдартай. Шөнө дөлөөр их сууж бага унтдаг байжээ.
4. Сократ (469-399)
Грекийн агуу гүн ухаантан Сократ МЭӨ 469 онд Афинд төрсөн. Зураач аав, эх баригч ээжээс мэндэлсэн суут ухаантан гэр орон нь тийм ч ядуу байгаагүй ч эд хөрөнгөө бусдад тараачихаад Афины театрт очихоороо л зөвхөн сандаль өмсдөгөөс биш үргэлж хөл нүцгэн, ноорхой хувцас өмсдөг, үргэлж цэц булаалдан мэтгэлцэж асуулт асуух хэлбэрээр аливаа зүйлийн тайллыг эрдэг, хэлэмгий доломгой их л сонин хүн байсан тэрээр ядуу байснаа доорхи сургаалиараа тайлбарласан байх. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга".
Өөрийгөө танин мэдэх, зан суртахууны хувьд төгөлдөржих явдлыг сайн үйл, харин оюуны хувьд сайжрахгүй "унтаж" дэмий цаг өнгөрөөх нь муу муухай зүйл гэж үзэж иргэдэд ямагт сургамжлан, ном хаялцдаг, аливаа зүйлийн сайн муу тал гэдэг нь харьцангуй ойлголт юм гэж үзсэнээр ёс зүйн нийтлэг тодорхойлолт хайн оюун ухааныг тэргүүн зэрэгт тавьж байсан нь философийн сэтгэлгээний түүхэнд агуу эрдэмтний байгуулсан гавьяа.
Сократын сургаалиуд нь үнэхээр гайхалтай.
  • Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
  • Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
  • Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчилнэ.
  • Сэтгэлйиг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
  • Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй

5. Леонардо Да Винчи (1452-1513 )

Италийн агуу зураач, математикч, инженер, зохион бүтээгч, уран барималчин, хөгжимчин, зураач гэх мэтчилэн төрөл бүрийн авъяас чадвартай тэрээр амьдарч байсан цаг хугацаанаасаа хэдэн зуунаар түрүүлж сэтгэсэн гайхалтай нээлтүүдийнхээ санааг гаргаж чадсан нь үнэхээр биширмээр. Зарим талаар энэхүү эрдэмтнийг нэлээн араар бас жагсаадаг юм билээ. Учир нь түүний нээлтүүд нь тухайн үедээ зөвхөн санаа байсан гэж үздэг. Хоногтоо 4 цаг тутам 15 минут унтаж амраад, тасралтгvй ажилладаг байжээ.

Thursday, May 14, 2009

Өөртөө санамж

Нартай мөртлөө бүүдгэр ч юм шиг, хаврын улирал боловч зун ч шиг хааяа бүүр өвөл шиг ааш аяг гаргадаг манай орны уур амьсгал нээрээ сонин шүү. Өнөөдөр хэмээх дахин давтагдахгүй хорвоогийн нэгэн өдөр мөн л дээрх өдрүүдийн нэгэн жишээ. Өглөө цаг агаарын мэдээ хальт сонсохноо маргаашнаас сэрүүснэ, уулархаг газраараа хур тунадастай л гэж байналээ. Энэ жил манай нутгаар малын хамар хатгах ямар ч өвсгүй мөртлөө байнга хавсарга нүдээд зун болж хүн малын нуруу тэнийнэ гэхэд хэцүү байна а хэмээн аав ээж минь тэгдэг болохоор тэнгэр муудна гэхээр л хот газрын бид нар ч яахав үргэлж бид нарын төлөө, бид нарыг худалдааны махаар байлгахгүй юмсан гэсэндээ хөдөө хэдэн малаа маллаж буй тэр хоёрыгоо л болгоомжтой байгаасай гэж боддог юм.
Өнөөдөр чинь 5 сарын 14-н ш дээ гээд эргээд бодсон чинь цаг хугацаа ямар хурдан өнгөрөө вэ э сарын, жилийн өмнөх явдлууд саяхан л юм шиг ...

Нээрээ тасралтгүй урсах элсэн цагийг зогсоож чадахгүй нь л мэдээжээс хойш хором бүрийг л үр бүтээлтэй өнгөрөөх нь л чухал гэж өөртөө нэг сайхан сануулан эрч хүчтэйгээр урагшилдаг хэдий ч байн байн ''хүүе..., хэлсэндээ шүү хө'' гэхгүй бол завгүй гэдэг нэрээр замхрахгээл байх юм.
Уг нь чи минь;
1. 12 сарын шалгалт хүртлээ өдөрт 10 шинэ ханз болон түүнтэйгээ холбогдуулан өгүүлбэр давтангаа дүрэм, шинэ үгээ цээжлээд явна.
2. 10 сард ТОЕФЛ өгөхийн тулд татсан номнуудаа өдөр бүр хийх.
3. Жолооны курсэд суух. гэж амласан ш дээ.
Ямар үйлийн үрээр ийм завгүй байх тавиланд төрсөн юм болоо гэж гомдож магадгүй тиймээс маргааш Баасангуудыг дашрамдуулан далимдуулж сайхан стрессээ тайлчихаад хуучин хэвэндээ орно о гэжүгаа.

Sunday, April 26, 2009

Хүссэн лекцээ сонслоо

Өнөөдрийн амралтын өдөр маш сайхан үр өгөөжтэй өнгөрч байгаад сэтгэл дүүрэн өөдрөг байгаа гэж. Өглөө орондоо хэвтэнгээ фм-ийн суваг сольтол 98,1 дээр 2 цагаас сүүлийн үед оюутан залуусыг байлдан дагуулаад буй хоёр залуугийн маань лекцтэй гэдэг юм байна. Хэд хоногийн өмнө UB Palace-д орж чадаагүйн улмаас буцаж байсан болохоор энэ удаа яалаа гэж энэ сайхан оюунлаг мэдээллийг сонсох боломжийг алдахыг хүснэ гэж хөнжлөөсөө суга үсрэн бостол 11 өнгөрч байна шүү ойрд ерөнхийдөө маш орой босдог болоод байгаагаа мэдсэн хэрнээ залруулж чадахгүй л унхиагүйтээд байгаа юм. Заа тэгээд 30 минутын өмнө яваад очлоо, намайг ороход хүмүүс нэлээ иржээ бас тасралтгүй уншсаар байгаа хэрнээ л. Үнэхээр сонсууштай болохоор л тэр ш дээ. Манай оюутан залуус үнэхээр шинэ мэдээлэл сонсож хөгжиж боловсрох юмсан, англи хэл сурах юмсан гэдгийг чин сэтгэлээсээ хүсдэг болжээ гэдгийг харах сайхан байлаа. Энэхүү сурах хүсэл тэмүүлэл нь цагаан атаархалтай хослон, сэтгэлгээ хандлага нь үргэлж эерэгээр байгаад, хүн бүхэн өөрсдийгөө хичээчих юм бол хөгжиж цөхөөд байх явдалгүй л байх шиг санагддийшдээ. Хүн бүр өөрсдийгөө хичээх гэдгийг зарим хүмүүс хувиа хичээх гэсэн утгаар буруу ойлгоол нээх “ийм хар амиа бодсон юм хол явахгүй ч” гэх шиг сонин юм яриад үзэж чаддаггүй байх шиг байдийн. Миний илэрхийлэх санаа бол “эгойзм” буюу хүн бүр дор бүрнээ хэний ч царайг харахгүй явбал тэдгээр хүмүүсээс бүрдэх нийгэмд дарамт учрахгүйгээр эргээд л нийгэм нь хөгжөөл ирэх боломжтой бөгөөд харин хүн хүндээ туслах сайхан сэтгэлийн үүднээс буяны үйлс байлгүй л яахав. Хөгжилтэй улсуудын баян чинээлэг хүмүүсийн бусад руу гараа сунгах үйлдлийг филонтропи гэж нэрлэдэг юм билээ. Тэд ч бас үнэхээр суръя, мэдье гэсэн хүсэлтэй тодорхой биелүүштэй зорилго төлөвлөгөөтэй хүмүүст гар татдаггүй юм шиг байлээ.
Би монголчуудыгаа хэтэрхий л баян хоосны ялгаа гарсан болохоос бүгдээрээ амьдралын боломжгүй гэж бодохгүй байна. Харин жинхэнэ утгаар нь филонтропчид болох цаг хэзээ ирэх бол л гэж боддийн.
За за хадуурхаа шахлаа. Хоёр залуугаас авсан гоё гоё санаануудаа бичих гэсэн юм ш дээ уг нь.
Бүгдээрээ Хатанбаатар шиг болчихвол ч ёстой сайхнаа тээ. Анх энэ залууг 12 сард байхаа “танайд хоноё” нэвтрүүлгээр яриаг нь сонсоод, тэр үед сургуулиудаар явж лекц уншина гэдгийг нь дуулаад хурдхан шиг хариад сонсох юмсан гэсэн хорхой хүрч байсан юм. Өнөөдөр л биеллээ оллоо. Түүний хэлсэн аливаа зүйлийг цээжлэх 7 арга:
1. Аливаа зүйлийг уншиж тогтоохоосоо өмнө сэтгэл санаагаа маш тайван тогтуун хэвийн байлгах.
2. Төсөөлөх
3. Зургаан мэдрэхүйгээ ашиглах
4. Хооронд нь ямар нэгэн байдлаар холбох нийлэмж ашиглах
5. Хогбогдуулан хошин хэтрүүлэг хэрэглэх
6. Аль болох өөрийгөө оролцуулах
7. Бодитой юм шиг амьдрал дээр хөдөлгөөнд оруулах.
Үүнийхээ дасгал болгон гинж цээжлэх аргыг ашиглан лемон, телевиз, бөмбөг, нүдний шил, шувуу, хана, гар утас, алим, хун, шонгийн мод, сандал, машин, бээлий, буу, сурагч, дугуй, муур, байшин гэх үгнүүд дээр дээрх аргыг хэрэглэн хоёрхон удаа л давтаад 5 цагийн дараа гэхэд хоёрхон үг л санахгүй байна гэдэг бол аргагүй л сайн арга байна шүү.
Дараагийнх нь хүний нэрийг цээжлэх арга:
1. Хүнтэй танилцаад нэрийг нь сайн сонсох, лавлаж асуух, бүүр хэцүү бол бичүүлж авах
2. Аливаа нэрийг ялгаварлан гадуурхаж болохгүй
3. Тухайн шинэ танилы чинь нэр дотны болон ойр дотны хэн нэгний нэртэй адил болон төстэй болохыг анзаарах
4. Үргэлж нэрээр нь хандах
5. Салалт гүйцэтгэхдээ нэрээр нь хандах.
Өөрөөр бас дотны хүнтэйгээ харьцуулах, утга агуулсан нэрийг утгаар нь, утга агуулаагүй нэр бол цээжлэх аргуудыг хэлсэн.
· Гадаад хэл сурахдаа үг цээжлэх аргачлал нь бас их таалагдсан. Үг цээжлэхдээ гадаад үгнийхээ дуудлагыг монгол үгээр илэрхийлэн түүнийгээ янз янзаар төсөөлөөл. Жишээ нь: 屋根―янэ дээвэр гэсэн япон үгийг “яана а” гэсэн монгол үгээр орлуулан явж байтал гэрийн чинь дээвэр нурчлаа гээл тэхээр нь яана а гээл сандарч байна гэх мэтчилэн.
· Утасны дугаар цээжлэхдээ цифрүүдээ үсгээр орлуулан үг бүтээгээд холбогдуулан төсөөлдөг мөн хөгжилтэй.
0- Т 3-Т, З 6-С 9- Б, Р
1- Н 4-Д, Ч 7- Г
2- Л 5- Х 8-В, Ц
· Фото түргэн уншлагын тухай гаргасан номыг нь авч уншиж лайтай уншдаг болох юмсан л гэж хүсч байна хэхэ. Санаж явбал бүтнэ дээ.
Шарк Даваахүүг сонсож элгээ таттал инээсэн. Түүний ярьснаас манайхан гадаадынхны бодлоор бол дуулсан нэгэнд нь хятад, морь унасан зэлүүд тал аятай төсөөлөгддөг, эхнэрийн урхи бага үз, цагаанаар атаарх гэх мэтчилэн ярьсан дурсамж болон илэрхийлсэн санаануудтай нь 100% санал нэг байлаа.
- Window shopping
- Who is your dad?
- It is raining like cats and dogs.
- Guchi guchi
Гэсэн хэлц сураадахлаа.
Түүний ярих урлаг гэсэн хэсгээс өөрийгөө зөв ойлгуулахдаа хэрхэн үг сонголт хийхийг хөгжилтэйгээр сонслоо.
Бас хүн бүхэнд ярьж өгөхийг хүссэн хандлагын тухай нэгэн яриа нь: хөргөгчинд түгжигдсэн нэгэн залуу за би ч одоо хөргөгчинд юм чинь хөлдөж үхсээн гэсээр байгаад залгаагүй байтал үхсэн азгүй сөрөг хандлагатны тухай.
Тэхээр найзууд минь хандлага гэж үнэхээр чухал шүү.
За ийнхүү тэр хоёрын ярианаас хаях зүйл байгаагүй болохоор сонсоогүй хүн үлдсэн заавал сонсоорой гэж хүсмээр байна.
Мөн амжилт хүсье.

Sunday, April 19, 2009

4 сарын 18

Өнгөрсөн сүүлийн гурав дөрвөн жилүүдээ эргэн бодоход үнэхээр маш хурдан мөртлөө дурсах дурсагдах зүйл ихтэйгээр ёстой л галзуу барын аманд нэг хийгээл нэг аваал гэдэг шиг л эрч хүчтэйгээр сайхан өнгөрөөжээ эдгээр өдрүүдээс хамгийн дурсгалтай нь бодоод байхнээ 4 сарын 18 хэмээх өдөр тодрох юм шиг санагдсан учраас яагаад чухал номенацид шалгарчихваа гэдгийгээ шударгаар бичсэн нь ер нь зүйтэй байх аа.
Одоогоос дөрвөн жилийн өмнөх буюу 2005 оны 4 сарын 18-ны өдөр анх удаа эгчийнхээ нулимсыг дуслуулан сургаалийн үгс сонсож байжээ. Яагаад гэхлээр би гэдэг хүн сургуулиа хаячихсан байсан тул хоёрдугаар семестр эхлэнгүүт гэрийнхэндээ мэдэгдэхгүйгээр дахин конкурс өгөхийн тулд Хүмүүнлэгийн дотуур байранд ороод шалгалтандаа бэлдхийнхээ хажуугаар ойр зуурынхаа хэрэглээний мөнгөө олохын тулд нэг рестаронд угаагчаар ажиллаж эхлээд байсан үе. Тэхэд юм гэдэг учиртай ч байх шиг тухайн үеийн тэр ажиллаж байсан газар япон эзэнтэй, зохион байгуулагч монгол эгч японоор ус цас шиг, орой 12 цагт тараад ажилчдаа нэг машиндаа суулган хүргэж өгдөг байсан бөгөөд явж байхдаа тэр хоёр японоор инээж хөхрөөл яриал байхад япон хэл сурах юмсан хэзээ эд нар шиг болох болдоо гэж бодож байсан шүү. Тийнхүү ажиллаж байхдаа өрөөнийхөндөө “би сургуулиа солих гээд дахин шалгалт өгнө харин одоо ажил хийж байгаа харин гэрийнхнээс хэн ч мэдээгүй, хэлж чадахгүйл байна, нэгмөсөн хэлэхгүй байж байгаал хүссэн сургуулийнхаа томилолтыг авчаал очих бодолтой” гэхээр тэд маань чи ёстой зоригтой өөртөө итгэлтэй байна шүү гэсэн дэмжих болгоомжлуулахын завсар сануулаал хэд хонож байтал нэг орой ажлаасаа иртэл Бямбаа эгч :
– яанаа баларсаан
- яасан?
- эгч чинь түрүүхэн ирээд чамтай уулзи гэхээр нь ам алдаад ажилдаа явчихсан гээд хэлцэн яанааа а
- тэгээд юү гэж байна?
- юун ажил гээл чамайг хурдан ирж уулз гэж байлээшдээ гэнгүүт л толгойд юү гэж хэлнээ гэсэн л асуулт зурсхийж байгаа юм л даа. Гэтэл маргааш өглөө эрт байрны жижүүр чамайг хүн дуудаж байна гээд гартал эгч майр ууртай зогсож байна а. Тэгээл сургаалиа айлдцандаа. Гэхдээ эгчийнхээ миний л төлөө гэсэн сэтгэлийг нь дусаж буй нулимс, хэлж буй үгнээс нь маш сайн ойлгосон учраас хэдийгээр өдөржингөө ажлаа хийн ядарч байсан ч тэглээ гээд надад алдах эрх байхгүй шүү гэдгээ далд ухамсартаа гүн бат суулгаж өгөн байнга өөртөө сануулж байсан учраас өглөө 5 гэхэд л босоод хичээлээ давтсаар амжилттайгаар хүссэн сургуульдаа орсондоо хүн үнэхээр хүссэн зүйл рүүгээ бүхийл зүрх сэтгэл оюун ухаанаараа тэмүүлж чадах л юм бол гарцаагүй авдаг юм шүү гэдгийг ойлгосон.
Гурван жилийн өмнөх 2006 оны 4 сарын 18-ны өдөр: тодхон үлдсэн дурсамж болохоор Богд ууланд гарч мод тарьж байсан. Магадгүй мод тарих нэрээр салхинд гарч спиртнийхээ дутагдлыг нөхөх зорилготой байсан гэхэд хилсдэхгүйдээ хэхэ. Анги бүрт оюутных нь тоогоор үндсүүдээ хуваагаад өгчихсөн учраас эхэндээ ч овоо үнэнчээр лаг л газраа хэмжээнд нь ухаал үрээ суулгаал булаал услаал явж байснаа сүүлдээ бушуухан дуусган найраа эхлэхийн тулд пармаалдах гээч болсондоо. Одоо нэг очиж үзэх юмсан яасан бол үнэнч суулгасанууд маань ургаа бол уу ...
Хоёр жилийн өмнөх 2007 оны 4 сарын 18-ны өдөр: Энэ өдөр миний хувьд үнэхээр маш сайхан гайхалтай өдөр болж өнгөрсөн юмдаг. Юу гэхлээр, 4 сарын 18 бол агуу эрдэмтэн, дипломатч Дүгэрсүрэн агсны хорвоод мэндэлсэн өдөр учраас энэхүү эрдэмтний 80 насны ойг нь Гадаад Хэргийн Яам, Олон Улсын Харилцааны Сургууль болон ар гэрийнхэн нь хамтран тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгээхэн хэсэгт нь “олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд энэхүү мэргэжлийг сонгосон учир шалтгаан” гэсэн ерөнхий сэдвийн доор эссе бичлэгийн уралдаан зарлагдан өчнөөн хоносон юм билээ. Яагаад ингэж хэлж байна гэхлээр шатаар буух бүрт л хоёр давхарт нэг хүний зурагтай А3-аас арай бага дээр нь юм бичсэн самбар харагддаг ч хүний урманд очиж сонирхох хүсэл төрөөгүй л явсан байх. Тэгээд нэг өдөр захирлын туслах Өнөрөө эгч төлбөрийнхөө үлдэгдлийг барагдуулах талаар дуудаад гээд ортол –төлбөрөө хэзээ гүйцээх үү?, - харин тиймээ, би шалгалтуудаасаа өмнө өгнө л гэж бодоол явна” гэтэл “эхний байр нь бүтэн жилийн сургалтын төлбөрийн шагналтай эссений уралдаан байгаа гэнгүүт нь гараад хартал сүүлчийн хугацаа нь өнөөдөр л дуусах болохоос сэдэв нь ч сэтгэлд багтаж байна шүү. Гэтэл Өнөрөө эгч: - хэрвээ чи бичнэ гэвэл одоо намайг явахаас өмнө авчирч өгч болно.
- Одоо цаг хэд?
- 4 болох гэж байна.
- Тийм үү, яана а, аа за за би одоохон.
Тэгээл дээшээ хар хурдаараа гүйж оронгуутаа л хоёр бичгийн цаас үзгээ аваал “ Хүн-өөдөө тэмүүлэхийн хэрээр өндөр болдог” гэсэн гарчгийн дор толгойд буусан бүхнээ л үгээр дүрслэн аваачаад өгтөл “зарлагдаад хэдэн сар болж байгаа уралдаанд ийм ноорог хураалгавал хүндлээгүй бөгөөд үл тоомсорлосон хэрэг болно байх тиймээс чи маргааш өглөө шивээд намайг ажилд ирэнгүүт оруулаад ир” гэхлээр нь баярласан гэж-тухтайхан унших завшаан олдсонд. Орой очоод шивэхэд засвар ч нээх байсангүй. Тэгээл өгчихсөн.
Харин энэхүү өдөр тухайн үйл ажиллагаатай холбогдуулан манай мэргэжлийн чиглэлийн хүмүүс ирж Дүгэрсүрэн гуайтай холбоотой дурсамж мөн чухал сонирхолтой сэдвүүдээр илтгэл яриа өрнүүлэх байсан учраас түүнийг сонсох зорилготойгоор очоод байтал эссений дүн зарлах мөчид 1-р байр “Хүн- өөдөө тэмүүлэхийн хэрээр өндөр болдог” гэж зарлах агшинд чихэндээ итгэхгүй ч байх шиг, үнэхээр сюрприз гэж л тийм мэдрэмж төрүүлдэг болов уу гэмээр. Тийнхүү хоёр цагийн бичлэгээрээ бүтэн жилийн төлбөрийн асуудлаа шийдэж чадсандаа өөрөөрөө хоёрдахь удаагаа бахархан, чи чин сэтгэлээсээ хүсэх л юм бол юуг ч хийж чадна хэмээн далд ухамсартаа дахин сануулсаан.
Нэг жилийн өмнөх 2008 оны 4 сарын 18-ны өдөр: Азийн Физикийн Есдүгээр Олимпиадыг Монгол Улс анх удаа зохион байгуулахаар болсны дагуу оролцогчид болох Казакстаны хүүхдүүдийг Чингис хаан онгоцны буудлаас тосч байсан өдөр. Би энэхүү олимпиадын туршид Вьетнамын багийн хөтчөөр явах үед маш хөгжилтэй зүйлүүд тохиолдсоноос цухас дурдвал: халуун орноос ирж байгаа юм болохоороо тийм хүйтэн гэж санаагүй байх бүгд сандаалтай ирчихсэн. Гэтэл бас энэ үеэр тэнгэр муухайраад л цас мас ороод л тавгүй л байсан ч тэдний хувьд анхны цасыг Монголд үзлээ гээл тоглож гүйгээл, Тэрэлжид дагтаршсан цасаар байлдаж энэтэр, болж авсандаа тэдний хувьд. Өөр нэг манай талаас нүүр улайсан зүйл гэвэл: Нээлтэн дээр Боловсролын Сайд байсан Болормааг англиар мэндчилгээ унших үед арайчдээ л гэж бодсон. Тэд оролцогч хүүхдүүд бүр шоолж дооглоод л ... аливаа юмны анхны сэтгэгдэл гэгч нь л гүн гүнзгий нөлөөлдөг учраас монгол улсын талаархи ойлголтгүй байсан тохиолдолд бол үнэхээр цаашдаа бодууштай л юм билээ. Ийнхүү 10 хоног үргэлжилсэн олимпиад Хятад улсын баг тэргүүлж, манайх дошин дээрээ хэдий ч ганцхан хүрэл авсан нь нөгөө нээх хамгийн ухаантай нь гээл гайхуулдаг цээжээ дэлддэг нь яасан бээ л гэж бодогдсон.
Энэ үеэр миний хувьд давхар баяртай мэдээ сонссон маань Оюутан солилцоогоор Япон явахаар болсон гэдгийг Гадаад Харилцааны Хэлтсээс мэдэгдсэн явдал.
2009 оны 4 сарын 18-ны өдөр: Бямба гараг бөгөөд тэнгэр хангай ч сайхан байсан болохоор гадуур жаахан алхан, Нарантуул ч ороотохсон. Ийнхүү элдвийг ажиглан явж байхад яагаад ч юм ихэвчлэн миний үзэл бодолтой зөрчилдсөн, ганцхан миний гэлтгүй хувь хүний эрх чөлөөнд аймшигтайгаар халдсан үйлдлүүд л ажиглагдаад өөрийн эрхгүй л духны хооронд үрчлээс суучихгээд хэцүү юм аа. Жишээ нь: замаар яаж, хэрхэн, хэзээ нь, хаагуур нь гарахаа ерөөсөө ойлгохгүй байна. Ногоон гэрэл асахыг хүлээж байгаад тайванхан шиг алхаад гарах гэхлээр машинууд нь цагаан шугамаа дайраал зогсох аядана (зогсож байгаа нь их юм), жолоочууд нь өөрсдөө явах зайгүй болгон зам хааж зогсчихоод элдвээр хэлж дуудан доромжлох, усаар шүрших, орилж цочоох гээл үнэхээр хэлэх үг олдмооргүй. Эгчтэйгээ явахлаар хөтлөөл гүйхгээд байдаг. Миний хувьд бол яагаад яагаад яагаад? би гэрлээрээ гарч байхад ямар нэгэн гэмтэл учруулвал хэний буруу байхыг үзмээр байдаг. Ийнхүү аль ч талаасаа араатан аятай болчихсон. Бас нэг дургүй хүрдэг зүйл гэхлээр: хүний бие болон аливаа зүйлд ямар ч хяналтгүй юм шиг хүрдэг, мөн ямар учиртайг мэдэхгүйч хөгшин залуу эр эм гэлтгүй хүнийг цоо ширтээл хардаг, хоорондоо ярилцдаг, инээдэг явдал. Миний баримталдаг зарчмаар бол тухайн бие хүн өөртөө л таалагдаал явж байгаа юм чинь түүний юу өмссөн зүүсэн нь ёстой хэнд ч падгүй л баймаар юм. Ийм сонин материаллаг өнгө харсан сэтгэхүйтэй учраас хэн нэгэнд таалагдах гэсэн хандлагатай, таалагдаж тал засахын эхний алхам нь өнгө зүс учраас энэхүү хэрэгцээгээ хангахын тулд хялбар аргаар мөнгө олох- залуу охид, залуусын энэ хүслийг нь ч уба, ажаа нар нь мэддэг болчихсон бололтой юм шиг монголчуудын сэтгэхүйд бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд жирийн найз гэдэг ойлголт байхгүй бололтой.
Хэдийгээр энэ жилийн энэ өдөр үзэл бодлын зөрчилдөөн дунд өнгөрөөсөн ч дараа дараагийн энэ өдрүүдэд маш сайхан гэгээлэг бичлэгтэй байна гэдэгтээ өөртөө итгэж байна.

Эрх чөлөө, дур зорог хоёрын ялгааг ойлгодог болоосой.

Friday, April 3, 2009

Яах вэ эээ ... яана даа,


Дөнгөж сая суваг булаацалдан байж нэг нэвтрүүлэг үзэх явцдаа бодогдсон зүйлээ магадгүй бухимдсан сэтгэлээ ил гаргахыг л хүссэн маань энэ.
Бараг бүх суваг дээр өдөр бүр солонгосын олон ангит кино гараад эдгээрт нь бүүр нэг автчихсан хөгшин залуугүй ам булаалдан яриад л, тэгээд ядаж байхад дараалан хоёр анги гараад дуусна гэж байхгүй.
Савангийн дуурь хэрхэн үүссэн талаар хэд хэдэн удаа сонсчоод байхад бүгд л сонсож цаад учир начрын нь ойлгосон л баймаар даа гэтэл мэдрэл муутай юм шиг үйл явдлаар сунжиралдсан савангийн дууриар өчнөөн хэрэгтэй мэдээлэл сонсох, маргаашдаа зөв алхам хийх хайран сайхан цагаа баран төчнөөн минут идэвхгүй өнгөрөөж буйг зөвхөн өөрийнхөө эргэн тойрныг ажиглан харамсч байна. Тэгээд түрүүхэн буюу 10-аас 11 цагийн хооронд (Пүрэв гарагийн орой) Монголын Үндэсний Телевизээр цацагдсан Хүний хөгжил ба Ардчилал нэртэй нээлттэй хэлэлцүүлгийг бидний үеийн залуусын хэдэн хувь нь сонссон болдоо гэх сонирхол төрж байна.
Нөгөө талаас би хүний эрхийн талаар нэвтрүүлэг үзэнгээ савангийн дууриа үзэх эгч дүүгийнхээ эрхийг бодитоор, энэхүү бичлэгээрээ дамжуулан бусдын эрхэнд хийсвэрээр халдсан хэдий ч үнэхээр дахин олдохгүй цагаа дэмий зүйлд битгий их урсгаасай гэсэн дээ л.., Хэрвээ диско баар яваад цагаа үрж байна энээ тэрээ гэж байгаа хүмүүстэй бол би хувьдаа санал нийлэхгүй, нийлдэг ч үгүй яагаад гэхлээр долоо хоногийн юм уу эсвэл сарын алжаалаа тайлаад орчноосоо тасрах мэт мэдрэмжээр зөвхөн тэр сайхан транседаа уусан бүжиглэхийн сайхныг одоохондоо өөр юутай ч зүйрлэж чадахгүй л явна. Тэгээд ч бас сонголтын л асуудал л даа. Гэхдээ өнөөдрийн сонголт өнгөрсөн дэхь алдаагаа давтаагүй бөгөөд маргааш болон ирээдүйд чинь эерэг л байвал болж гэсэн үг биш үү...
Эцсийн эцэст савангийн дуурь, чат нэртэй ... (юу гэж нэрлэхээ мэдэдгүй) гаргаж буйг буруутгах гэсэндээ бус угаасаа ямар иргэд байна тийм төр гэх зарчмаар л явагдаж байгаа хойно.

Thursday, February 26, 2009

Миний зорилгын эхний алхам тавигдсан

Миний багаасаа мөрөөдсөн зүйл маань л олон улсын харилцааны мэргэжлээр сурч, гадаад улсуудын хэл, соёл, түүх, ард түмнийг нь судалж, тэдний үндэсний ашиг сонирхлоо тусгасан гадаад бодлогыг нь зөв ойлгосноор Монгол Улстай харилцах харилцааг бүхийл түвшинд сайжруулах юмсан гэж бодсоор байдаг юм. Тийм ч учраас мөрөөдлийнхөө дагуу мөрөөдлөө зорилго болгож амьдралд хэрэгжүүлэхээр Олон Улсын Харилцааны Сургуульд элсэн орж, япон хэлийг сонгон суралцаж байгаад 2008 оны 9 сарын 8-нд оюутан солилцоогоор Их Наран улсад ирснээр - хэрвээ би туйлын зорилгоо Дэлхийн оргил цэг Жомолунгматай зүйрлэвэл энд ирсэн маань тэрхүү агуу Гималайн бэлд очсон шүү гэж өөрийгөө урамшуулмаар санагдлаа.

Энэхүү бичлэгийн учир нь тун удахгүй нутаг буцах шийдвэр гаргасан тул намайг ирж суралцахад гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ талархлаа илэрхийлэх ёстой учраас Аояама Гакуйн Их Сургуулийн Олон Улсын Солилцооны Төв болон тэтгэлэг олгосон Японы Оюутны Үйлчилгээний Байгууллага (JASSO) - д илгээсэн талархлын бичлэг юм.

Бага байхаасаа л Япон, Монголын түүхэн харилцааг шимтэн уншдаг байсан болохоор ном зохиол дээр бичигдсэнд тулгуурлан хоёр орны ард түмнүүдийн бие биендээ дотно элэгтэй ханддаг байдлыг ойлгосон ч далай тэнгисээр хүрээлэгдэн алслагдсан будааны соёлтой суугуул Япон ард түмэн, эх газрын нүүдэлчин гаралтай Монгол түмнээс соёл, зан заншил, сэтгэхүй, амьдралын хэв маяг болон бүхий л зүйлээрээ ялгаатай байдлыг тухайн нийгэмд нь очиж мэдрэх юмсан гэсэн хүсэл үргэлж толгойд минь эргэлддэг бөгөөд Японд очиж сурах арга замуудыг маш сайн судалж байсан болохоор энэхүү суралцах сайхан боломжийг олгосон Аояама Гакуйн Их Сургуулийнхаа Олон Улсын Солилцооны Төвийн бүх ажилчдад баярласан талархсанаа хамгийн эхэнд хэлэх ёстой. Мөн түүнчлэн Япон бол дэлхийд хоёрдугаарт бичигддэг өндөр хөгжилтэй орон, Токио бол амьдралын өртөг өндөртэйгөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог учраас хэдийгээр энд ирж сурах эрхийг туйлын баяртайгаар хүлээж авсан ч хөгжиж буй улсын иргэн миний хувьд санхүүгийн асуудал тулгарсан. Тухайн үед энэхүү хүнд асуудлыг шийдэж тэтгэлэг олгосон Японы Оюутны Үйлчилгээний Байгууллага (JASSO)-д `та бүхэн миний санхүүгийн асуудлыг шийдэж өгснөөр миний бие энэхүү мөнгөний асуудалд санаа зоволгүйгээр хичээлдээ бүх анхаарлаа хандуулах болон Япон улсын гайхамшигтай дурсгалт газруудаар явж их зүйлийг мэдэж сурч, Япон улс, Япончуудын сайхан сэтгэлийг мэдрүүлж, бараг явмааргүй болон дахин ирэх хүслийг төрүүлж өгсөнд үнэхээр их баярласан` гэж хэлмээр байна. Хэдийгээр миний япон хэлний мэдлэг тааруу байсан хэдий ч суралцах хугацаанд бэрхшээлтэй асуудал огт гарч байгаагүй, харин ч Аояама Гакуйн Их Сургуулийн багш нар нь чадварлаг, мэдлэгтэй хичээлээ хэрхэн заавал оюутнууддаа сонирхолтой байхыг маш сайн мэддэг учраас улам л хичээн суралцах хүсэл сонирхлыг төрүүлсээн. Энэхүү хугацаанд сургуулиас олон маш сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж солилцооны оюутнуудыг нийгэмтэйгээ улам ч танилцуулж байсан нь богинохон хугацаанд хурдан дасан зохицож, хэн бүхнийг Наритагаас хөөрөх агшинд нулимс унагахаас өөрцгүйд хүргэсэн болов уу...
Зургаан сарын хугацаа үнэхээр хурдан өнгөрсөн ч гэлээ Япончуудын тусархаг сайхан сэтгэл, ажилсаг нямбай байдал нь энэ сайхан арлын оронд заавал дахин эргэн ирж дутуугаа гүйцээж, тусалж дэмжсэн бүх хүмүүсийнхээ ачийг нь хариулахаар сайн үйлийг хийх хэрэгтэй гэдгийг ухамсарлуулж байна.
Би та бүхэнд өртэй... Заавал төлөх болно.

Sunday, February 22, 2009

Цагаан Сар

Өнөөдөр буюу 2009 оны 2 сарын 22-ны өдөр золгоогүйгээс л биш Цагаан Сарын баяраа тэмдэглэчихлээ.
Bridge Asia Foundation хэмээх байгууллагаас жил бүр тэмдэглэсээр энэ жил 22-дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлсэн нь энэ болой.
1500-аад зочид цугласны ихэнх нь хятад, солонгос, малайз, вьетнам болон япон мэдээж монголчууд оролцсон өргөн сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү 22-дахь удаагаа зохион байгуулагдсан Цагаан Сарын баярын зохион байгуулах үйл ажиллагаанд энэ жил анх удаагаа Монгол Улсаас төлөөлөл болж байгаадаа маш их баяртай байсан. Тухайн арга хэмжээг зохион байгуулагч Bridge Asia Foundation ч хүртэл маш их ач холбогдол өгч, аль болох олон монголчуудаа урьж арга хэмжээг танилцуулан дараа дараагийн жилээс эх орноо сурталчлах илүү далайцтай арга хэмжээ авахыг санал болгож байсан хэдий ч наймхан монголчууд ирсэн нь, Япон дахь Монголын Элчин Сайдын Яам руу удаа дараа мэйл явуулсан боловч ямар ч хэл сураггүй бөгөөд өнөөдөр Элчин Сайд өөрөө биш юмаа гэхэд нэг ч гэсэн төлөөлөл ирүүлээгүй нь жаахан тиймэрхүү санагдсан.

Sunday, February 15, 2009

Гэгээн хайрын өдрийн дурсамж
















...Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном...

Wednesday, February 11, 2009

Япон улсын Үндсэн Хууль батлагдсаны 120 жилийн ойн өдөр


2 сарын 11-ний өдөр үндсэрхэг үзэлтэй япончуудын хувьд бол хоёр баяр давхацдаг чухал өдөр юм байна.
1. МЭӨ 660 оны энэхүү өдөр анхны эзэн хаан Жимму Япон улсыг байгуулсан хэмээн тэмдэглэгдсээр ирсэн хэдий ч сурвалж бичигт цөөхөн дурдагдсан болон мэдээлэл хомс байдлаас шалтгаалан домгийн шинжтэй. Тухайлбал: МЭӨ 711 оны 2 сарын 13-нд төрсөн гэдэг ч бас нас бараад дахин МЭӨ 585 оны 3 сарын 11-ний өдөр мэндэлсэн хэмээн тодорхой бус. Мөн Шинтод итгэгчид болохоор Жимму бол нарны охин тэнгэр Аматэрасугийн үр сад ч гэж үздэг. Харин Кожикид тэмдэглэснээр бол 126 насалсан гэнэ. Юутай ч жил бүрийн 2 сарын 11-ний өдөр бол үндэсний баярын өдөр бөгөөд бүх нийтээр амарч, миний очиж үзсэнээр бол Мэйжийн шүтээнд бага, дунд сургуулийн сурагчид ижилхэн хувцсаар жигдрэн янз бүрийн үзүүлбэр тоглож байсан бөгөөд ер нь л хүмүүст эх орноо хайрлах үзлийг тєлєвшүүлэх зорилготойгоор өнгөрөөдөг бололтой.
2. 1889 оны 2 сарын 11-ний өдөр Мэйжийн Үндсэн Хууль батлагдсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа 1946 оны 11 сарын 3-ны өдөр энхийг эрхэмлэсэн үндсэн хуулиар өөрчлөгдөх хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан.
Харин сониноос Мэйжийн үндсэн хуулийн өдрийг япончуудын үндсэрхэг үзэл сэргэхээс болгоомжлон ач холбогдол өгч тэмдэглэхийг сайшаадгүй гэнэ.

Tuesday, January 27, 2009

Япон, Хятадын харилцааны шийдэгдээгүй асуудал - 2

Ясукуни сүмийн асуудал: сурах бичгийн асуудлаар үймсэн харилцаа `нөхөрлөл, хамтын ажиллагаа` хэмээх сайхан үгээр халхлагдсан ч удалгүй дахин хэрүүл мандсан юм.

Энэ удаагийнх бол 19 дүгээр зууны хоёрдугаар хагасаас хойшхи дайнуудад эзэн хааны төлөө амь үрэгдсэн Японы 2,5 сая цэрэг, офицер, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд олон улсын шүүхийн шийдвэрээр дүүжлүүлсэн "А" зэрэглэлийн 14 дайны гэмт хэрэгтний нэрс бүхий дурсгалын самбар байдаг Ясукуни сүмд Японы ерөнхий сайд айлчлан тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж мөргөл үйлдсэнээс үүдсэн маргаан.

Ерөнхий Сайд Накасонэ Ясухиро 1985 оны 8 сарын 15-ны өдөр Ясукуни сүмд зочилсноор дахин харилцаа муудах шалтгаан болсон хэдий ч сонирхолтой нь энэхүү айлчлал японы нөлөө бүхий хүмүүсийн анхных бус тухайлбал энэ сайд гэхэд л урд нь олон удаа энэ газар ирж байсан ч энэ удаа япон улс дайнд бууж өгсний 40 жилийн ойн өдөр учраас энэ үед хоёр орны гадаад худалдаанд хятад үргэлж алдагдал хүлээж, цаашид ч өсөх төлөв ажиглагдсанаас японы эмзэг цэгт нь дөрөөлж байгаад давуу байдлыг олж авах ээлжит төлөвлөгөө.
Сайдыг сүмд мөргөл үйлдсэний дараа Бээжингийн Их сургуулийн оюутны хотхонд ерөнхий сайдыг цэргийн хувцастай дүрсэлсэн шог зураг гарч, 9 сарын 18-ны өдөр буюу Япон улсын 1931 онд Манжуурт түрэмгийлсний ойн өдрөөр Бээжин болон Шинхуа их сургуулиудын мянга гариу оюутан Тянь Ань Миний талбайд цуглан `Японы милитаризм далд ор`, `Накасонэ далд ор` хэмээн уриа хашгиран эсэргүүцлээ илэрхийлж байсан хэдий ч `Бид Япон-Хятад хоёр орны харилцааг эсэргүүцээгүй, бид японы ард түмнийг ч эсэргүүцээгүй харин японы ноёрхлыг дахин сэргээх зорилготой милитаристуудыг эсэргүүцэж байна` хэмээн сонин хэвлэлд ярилцлага өгч байсан.
Энэхүү байдалд харин Хятадын эрх баригчид дахин харилцаандаа сэв суулгахаас болгоомжлон нухацтай хандсанаар шийдвэр гаргах түвшинд бол тэгтлээ ач холбогдол өгөөгүй.
Харин Японы тал маш их санаа зовж, 10 сарын 17-19-ний өдрүүдэд Ерөнхий Сайд дахин сүмд айлчлах төлөвлөгөөтэй байсан ч үүнийгээ цуцлан цааш цаашдын эрх баригчид энэхүү асуудал дээр нухацтай хандах нь зайлшгүй юм байна хэмээх дүгнэлтэнд хүрч байхад Либерал Ардчилсан намынхан `бид бүхэн үргэлж бусдын ааш занг олох гэж хичээх шаардлагагүй` хэмээн эсрэг байр сууринаас хандаж буйгаа илэрхийлж байсан.
Ясукуни сүмийн асуудлаар Хятадын албан ёсны байр суурийг Ху Яобан `Японы ард түмэн болон цэргийн гэмт хэрэгтнүүдийг ялгаж ойлгох нь бидний хувьд чухал бөгөөд өнгөрсөн түүхийг зөв үнэлэх хэрэгтэй юм` хэмээн мэдэгдэж үүний хариуд японы тал 11 сарын эхээр 503 хятад өсвөр насныхныг япон оронтой танилцах аялал хийлгэх болсноор энэ удаадаа намдсан юм.
Харин дахин 2001 онд Японы 89-дэх ерөнхий сайдаар сонгогдсон Жүничиро Койзүми албан тушаалдаа очсон дариугаасаа эхлэн 2006 он хүртэл 6-н удаа Ясукуни сүмд айлчилсны улмаас Хятад, Өмнөд Солонгостой өндөр дээд хэмжээний айлчлал тасран, маш их эсэргүүцэлтэй тулгарсны улмаас сайн дураараа огцрохоо мэдэгдэн 2006 оны 9 сарын 26-нд Шинзо Абэ дараагийн ерөнхий сайд болж дахин ийм алдаа гаргахгүйгээ мэдэгдэн, гадаад дахь анхны icebreaking айлчлалаа 10-н сард Хятадаар эхлүүлснээр хоёр орны 5 жил тасалдсан харилцаа сэргэх эхлэл тавигдан, 2007 оны 4 сард Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Вэн Зиабао Японд,12 сард нь тухайн үеийн Японы Ерөнхий Сайд Ясуо Фукуда хариу айлчлал болон 1998 онд Хятадын төрийн тэргүүн Зиань Земин айлчилснаас хойш арван жил завсарлаад байсан дээд хэмжээний айлчлалыг Ху Жинтао 2008 оны 5 сарын 6-10-ны өдрүүдэд `урин хавар` хэмээх айлчлалынхаа туршид Зүүн Хятадын тэнгист хамтран үйл ажиллагаа явуулахаар тэмдэглэснээс өөр ахиц гараагүй зүгээр л бэлэгдлийн шинж чанартай айлчлал болоод өнгөрсөн хэмээн судлаачид дүгнэж буй нь Ясукуни сүмийн асуудал тодорхой бус үлдсэн бөгөөд энэ хоёр улс цаашдаа бие биенээсээ хэрхэн харилцан хамаарахаас хэрүүл дахин үүсэх үгүй нь харагдах болов уу.

Япон, Хятадын харилцааны шийдэгдээгүй асуудал - 1

БНХАУ, Япон нь 1972 онд дипломат харилцаа тогтоон, 1978 онд Энх тайван, Найрамдлын гэрээ байгуулснаар хоёр улсын харилцаан дахь бүх асуудал шийдэгдлээ гэж үзсэн хэдий ч маргаантай асуудлуудаа хойч үедээ үлдээсний анхны илрэл болж 1982 оны зун анх түүхээ гуйвуулсан хэмээх сурах бичгийн асуудал гарч ирсэн юм. Энэ жил буюу 1982 онд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байсан учраас хоёр улсын иргэд түүхэн асуудалд эмзэг хандаж байсан.
Энэхүү сурах бичгийн маргаан гэдэг нь ямар учиртай гэхлээр:
Хятадын талаас дэлхийн хоёрдугаар дайны туршид хийсэн түрэмгийллээ гуйвуулж, сурах бичгээ гоёж чимсэн хэмээн Японы Боловсролын Яамыг эрс шүүмжлэн, 8 сард хийгдэх байсан Боловсролын Сайд Огавагийн айлчлалыг зогсоосон хэрэг юм.
Анх энэхүү маргааны үүсэл 6 сарын 26-нд хятадын нэгэн мэдээнд дурдагдан, 4 хоногийн дараа `японы сурах бичиг хятадын эсрэг хийсэн түрэмгийллээ гуйвуулан гоёж чимсэн байна.` хэмээн өдөр тутмын сонинд нийтлэгдээд л өнгөрсөн.
Энэ өдрөөс 7 сарын 19-н хүртэл дээрх байдлаар нийтэлснээс өөр байдал ажиглагдахгүйл байсан бол 20-ны өдрөөс эхлэн Японы Засгийн Газрын эсрэг эрс шүүмжлэх элдэв ажлыг эхлүүлсэн.
Дээрх байдалд хандан 7 сарын 28-нд Бээжинд суух Японы Элчин Сайд Ватанабэ `та бүхний түүхээ гуйвуулсан хэмээх шүүмжлэлийг хүлээн авсан` хэмээн мэдэгдэл хийсэн бол 29-нд Японы Засгийн Газрын санаатай зүйл огтхон ч биш бөгөөд энэхүү сурах бичгийг хувийн компани хэвлэсэн, ЗГ зөвхөн хөрөнгө оруулалт л хийсэн хэмээн мэдэгдсэн.
Харин хятадын талын эсэргүүцлийг Либерал Ардчилсан Намынхан дэндүү улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг хэмээн дургүйцсэн байр суурьтай байсан юм.
Хятадын талаас санал болгосны дагуу алдаагаа даруй засах талаар нэмэлт материал энэ тэр явуулж, Японы талаас ч хариуцлагатай байхаа амлан намдах тийшээ хандсаар эцсийн шийдвэр 9 сарын 8-нд Хятадын Гадаад Хэргийн Дэд Сайд Ву Ксуйкиан эцсийн тайлбарыг хийснээр шийдэгдсэн юм.
Энэхүү маргаантай холбогдон сонирхолтой асуудлууд тавигддаг. Үүнд:
1. Яагаад заавал энэхүү түүхийн асуудал хөндөгдсөн сурах бичиг дээр эрчимтэй төвлөрч эсэргүүцлийг илэрхийлсэн бэ?
2. Яагаад заавал 10 жилийн ой болон Ерөнхий Сайд айлчлах үеэр ийм хүчтэй хэл ам гаргах болсон бэ?
3. Яагаад заавал 19 хоног таг чиг байсны эцэст ширүүсэх болон Ерөнхий Сайд Сузуки айлчлахаар төлөвлөж байсан 9 сарын эхээр Японы Засгийн Газрын тайлбарыг хүлээн зөвшөөрөхөөр болсон бэ?
Тэхээр анхны хүчтэй эсэргүүцэл японы дэлхийн 2-р дайнд ялагдсан 8 сарын 15-ны өдрийн ойролцоо ширүүссэн, дашрамд хэлэхэд үүний зэрэгцээ өдөр тутмын сонинд дэлхийн 2-р дайны төгсгөлийг дурссан `Өнгөрснийг дурсах нь ирээдүйн багш` гэх аюултай өгүүллэг нийтлэх болсон. Дараагийн хүчтэй эсэргүүцэл гэвэл Япон дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсанаар Хятадад албан ёсоор бууж өгсөн 9 сарын 3-нд 2-дахь хүчтэй эсэргүүцэл эхэлж байгаа юм. Энэ өдөр бас нэгэн чухал нийтлэл гарсан нь `Хятад, Япон хоёр орны харилцааны үндсийг таслахад цэргийн хүч хэрэглэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй`.
Дээр дурдсаны дагуу бүхий л үйл ажиллагаа тодорхой төлөвлөгдсөн өнгөрсөн гашуун түүхтэй холбоотой цаг хугацааг сонгосон байсан бөгөөд нөгөөтэйгүүр сурах бичгийн асуудлыг энэ үед хурцаар авч үзсэн Хятадын байр суурийг дэлхийн дэг журам удахгүй өөрчлөгдөхийг харсан байдалтай холбон тайлбарлаж болно. Энэ нь; Хятадын Коммунист Намын 12-р Их Хурал 1982 оны 9 сарын 1-11-ний өдрүүдэд хуралдан, үүнд тавигдсан зарим нэгэн илтгэлээс Зөвлөлт Холбоот Улстай харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаа нь ажиглагддаг бөгөөд ингэж гадаад бодлоготоо эрс өөрчлөлт хийхийн тулд өрнөдийн империализм болон японы милитаризмийг эсэргүүцэж байгаа маягаар ард түмнийхээ сэтгэл зүйд нөлөөлөх нь чухал байсан.
Гэхдээ энэ байдлыг дүгнээд үзвэл японы талаас таагүй байдал илрэнгүүт л эмзэг цэг дээр нь дөрөөлж буулган авдаг хятадын ээлжит арга л байсан юм. Учир нь энэ үед японтой хийх гадаад худалдаандаа хятад жилээс жилд маш ихээр алдагдалтай хоцорч, цаашид ч өсөх хандлагатай байсан юм.
Япончуудаас энэ улсын иргэн болж төрсөндөө бахархдаг уу гэхэд 32% нь `үгүй` гэсэн хариулт өгсөн байгаа юм тиймээс өнгөрсөн түрэмгийллээ тэр чигээр нь хойч үеийнхнийхээ оюун ухаанд суулгахыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Хятад ч гэсэн цоо цэвэр ариухан биш учраас энэ хоёр улс түүхийн асуудал дээрээ хамтран шинжээч эрдэмтдийн багийг бүрэлдүүлэн аль аль талаа бодолцон асуудлыг шийдвэрлэх нь чухал.

Monday, January 26, 2009

Та ямар хариулт өгөх вэ?

Америк, Япончуудын доорх асуултуудад хариулсан байдалтай өөрсдийгөө харьцуулж үзвэл сонирхолтой санагдаж байна.
1. Энэ улсад төрсөндөө бахархдаг уу?
Америк - 74%(маш их) ; 23%(яахавдээ) ; 2%(үгүй)
Япон- 27%(маш их) ; 35%(яахавдээ) ; 32%(үгүй)
2. Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?
Япон: - гэр бүл- 42%,
- эрүүл мэнд- 17%,
- аз жаргал- 14%,
- үр хүүхэд- 10%,
- эд баялаг- 4%.
Америк: - гэр бүл- 21%,
- эрүүл мэнд- 24%,
- аз жаргал- 31%,
- үр хүүхэд- 6%,
- эд баялаг- 16%.
3. Та гэрлэсэн, салсан, бэлэвсэрсэн болон огт гэрлээгүй зэргээ тодорхойлно уу?

Америк:
- гэрлэсэн бөгөөд салж байсан удаагүй- 51%,
- хуулийн дагуу салсан- 29%,
- гэрлээгүй л байна- 21%.
Япон:
- гэрлэсэн бөгөөд салж байсан удаагүй- 74%,
- хуулийн дагуу салсан- 4%,
- хараахан гэрлээгүй байна- 23%.
4. Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?
Америкчууд (%): хүүхэдгүй - 28,
ганц хүүхэд- 14,
2 хүүхэд - 25,
3 хүүхэд - 15,
4 хүүхэд - 9,
5 хүүхэд - 5,
6 болон дээш - 4.
Япончууд (%): хүүхэдгүй - 23,
1 - 12,
2 - 43,
3 - 17,
4 - 3,
5 - 0,
6 - 0.
5. Та хүүхэдтэй юу?
Америкчууд (%): 0 - 28,
1 - 14,
2 - 25,
3 - 15,
4 - 9,
5 - 5,
6 болон дээш - 4.
Япончууд (%): 0 - 23,
1 - 12,
2 - 43,
3 - 17,
4 - 3,
5 - 0,
6 болон дээш - 0
6. Одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун байна уу?
Америкчууд (%) - 83,
Япончууд (%) - 60.
7. Гэрлэлт нь санхүүгийн тогтвортой байдлыг бий болгодог гэдэгтэй санал нийлдэг үү ?
Бүх америкчууд - 100% санал нийлдэг - 3%, магадгүй- 14%.
Бүх япончууд - 100% санал нийлдэг - 20%, магадгүй- 21%.
Америк эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг - 3%, магадгүй - 13%.
Япон эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг - 21%, магадгүй - 21%.
8. Нөхөр нь гэр орон, үр хүүхдээ хараад, эхнэр ажил хийх бол зохимжгүй.
Бүх америкчууд - 100% санал нийлдэг- 7%, яахавдээ- 16%.
Бүх япончууд - 100% санал нийлдэг- 26%, яахавдээ- 12%.
Америк эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг- 7%, яахавдээ- 15%.
Япон эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг- 26%, яахавдээ- 11%.
9. Эрчүүдийн үүрэг бол мөнгө олох, эмэгтэйчүүдийнх бол гэр бүл, үр хүүхдээ асрах.
Бүх америкчууд- 100% санал нийлдэг - 5%, яахавдээ - 16%.
Бүх япончууд - 100% санал нийлдэг - 20%, яахавдээ - 19%.
Америк эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг - 5%, яахавдээ - 12%.
Япон эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг - 19%, яахавдээ - 17%.
10. Гэр орныхоо ажлыг хэрхэн хийдэг вэ?
Бүх америкчууд: ихэвчлэн эмэгтэй - 69%, хамтран - 25%, ихэвчлэн эрэгтэй- 4%.
Бүх япончууд: ихэвчлэн эмэгтэй - 93%, хамтран - 4%, ихэвчлэн эрэгтэй- 1%.
Америк эмэгтэйчүүд: ихэвчлэн эмэгтэй - 71%, хамтран - 25%, ихэвчлэн эрэгтэй- 3%.
Япон эмэгтэйчүүд: ихэвчлэн эмэгтэй - 93%, хамтран- 4%, ихэвчлэн эрэгтэй- 1%.
11. Доор дурдсан зүйлст итгэдэг үү?
Америкчууд(%): бурхан - 93, үхсэний дараах амьдрал - 70, сүнс - 88, чөтгөр - 65, там - 66, диваажин - 82.
Япончууд(%): бурхан - 37, үхсэний дараах амьдрал- 30, сүнс - 50, чөтгөр - 10, там - 17, диваажин - 23.
12. Гэрлэхээс өмнөх сексийн харилцааны талаар юу гэж боддог вэ?
Америкчууд(%) - байж боломгүй зүйл - 35, буруу ч гэлээ байж болно - 20, байх ёстой зүйл- 42.
13. Нууц амрагийг хүлээн зөвшөөрдөг үү?
Япончууд(%): хүлээн зөвшөөрдөггүй - 38, хүлээн зөвшөөрдөг - 54.
Америкчууд(%): хүлээн зөвшөөрдөггүй - 84, хүлээн зөвшөөрдөг - 8.

Wednesday, January 7, 2009

金王八幡宮-Коннохачимангү сүм


Өнөөдөр санаандгүй явж байгаад нэгэн сүмд айлчилчихлаа. Санаандгүй ч гэждээ шинэ байрнаасаа анх удаа хичээлдээ ирэх гэж жаахан зөрүү яваад, тэгээд нэг эгчээс асууж замдаа ороод жирийж байтал нүдний үзүүрт хуучны сүм харагдаад өөрийн эрхгүй хичээлээ таслах шийдвэрийг хэдхэн секундын дотор гаргахад хүргэчихсэн юм.
... Аргагүй л хуучных юмаа 1092 онд баригдсан харин гаднаас харвал тийм хуучны зүйл байгаа гэмээргүйгээр орчин тойрныг нь маш сайхан тохижуулсан ч хаалгаар оруут л хуучных нь нотлогдохоор юм. Хүмүүс ч зогсолтгүйл орж ирж харагдаж байлаа. Харж байхад тэд бүгд үүдний хавьцаа орших олсыг мушгиад дугуйруулсан цагираган дундуур хэд хэд ороод цаашлан гол сүмийн үүдэн дээр байх саванд мөнгө чулуудаж хийснээ дээр нь унжаастай үзүүртээ модтой дээрээ хонхтой санжлуурыг дуугаргаад хэсэг нүдээ анин мөргөж байна.
Цааш элдвийг харж явтал нэг самбар шиг зүйл байх гэхдээ самбараас өөр л дөө. Түүндээр жижиг дөрвөлжин модон дээр хүслээ бичиж өлгөж, бас цаасан дээр ч бичсэн байсан. Тэдгээр бичсэн зүйлсүүдийг харж байхад ихэвчлэн сая шинэ он буюу японоор 2009 оны 1 сарын 1-нд өлгөсөн бөгөөд шинэ ондоо сайн сайхан, аж жаргал, гэр бүл найз нөхөд гэх мэтчилэн байхад гэтэл сонирхолтой нь одоо миний сурч байгаа сургууль буюу Аояама Дайгакү-д заавал оруулж өгөөч гэсэн хүсэлт нэлээд байхын. Инээд ч хүрэх шиг. Үүнийг хараад хүмүүсийн магтаад байдгийг хүлээн зөвшөөрсөн гэвэл яах уу кккк. Энэ сургуульд сурч байгаа гэхээр л あたまがいい、えらいгээд л сүйд болдын. Эдгээр үгнүүдийг ярианы хэлэнд хөрвүүлвэл гавал, мундаг гэж болох ч бидний хувьд бол эсрэгээр нь ойлгомоор. Гэвч энэ япончууд иймэрхүү магтаалын болон талархлын үгсийг бол өдөр тутам хэрэглэдэг онцлогтой. Тийнхүү бичээстэй хүслүүдийг ерөнхийд нь ойлгочихоод, өөрийнхөө ч хүслийг бичээд зогсож байтал хажууд л хоёр хүн ирснээ нэг нь л 一番上にгээл дээшээ цоройгоод байх шиг л аахилаад, ярилцаж буйг нь сонсвол нэг нь Палестин хүн болтой ярианд нь Израйль, Америк, нас барсан гэдэг үгс л олон давтагдсанаа уйлж эхэллээ. Хажуудах миний сэтгэл ч сонин болоол явчлаа а.
Өөрийнхөө бичсэнийг өлгөх зуураа тэрхүү уйлж буй хүний хүслийг хараад авсан гэжүгаа. Гэтэл үнэхээр өрөвдөлтэй зүйл бичсэн байсан. 
I wish all of Peace in this world, specially for Palestina. Laila.
Сүүлийн үеийн дэлхийн мэдээг хальт сонсож байхад дахин нэг дайн. Гэхдээ энэ бол зүгээр ч нэг Израйль, Палестин хоёрын хоорондох л мөргөлдөөн биш. Цаашдаа магадгүй Америк, Ираны дайн болж хувираад дэлхийн 3-р дайн ч болох бүрэн боломжтой. Яагаад гэхлээр хэзээнээсээ л дэлхийгээр тэнүүчилсэн еврэйчүүд гэнэтхэн л Палестинчуудын нутаг дэвсгэрээс булаагаад тусгаар тогтнолоо зарлачихсан болохоороо Америкийн нөлөө, сүр хүч алдраагүй цагт бол дээрх асуудал үнэн зөвөөр шийдэгдэж чадахгүй. Хэдийгээр удахгүй тангарагаа өргөн ажилдаа орох Барак Обама энэ асуудал дээр урд урдын ерөнхийлөгчдөөс эрс өөр байр суурь баримтлахаа илэрхийлээд байгаа хэдий ч аливаа улс үндэсний язгуур эрх ашгаа л бодох нь ойлгомжтой.
Ийнхүү нар зөв тойрон гарах замд Tokyo 2016 Candidate city гэж бичсэн ногоон, улбар шар, ягаан, улаан тууз байна. Нээрээ бодохноо; Найман жилийн дараа болох Зуны олимпийн 31-р наадмыг зохион явуулахаар 10 гаруй хот өрсөлдсөнөөс Бразилийн Рио де Жанейро, АНУ-ын Чикаго, Испанийн Мадрид, Японы Токио хотууд тунан үлдээд байгаа бөгөөд энэ дөрвөөс хэн нь азтан болж, 2016 оны Олимпийг зохион явуулах эрх авах вэ гэдэг нь ирэх 2009 оны 10-р сарын 2-нд Данийн Копенгаген хотноо болох Олон Улсын Олимпын Хорооны чуулганаар эцэслэн шийдвэрлэгдэх юм. Эдгээрээс Бразилийн Рио де Жанеиро, Испанийн Мадрид, Японы Токио хотууд магадлал багатай гэж тооцогдож байгаа. Учир нь 2012 оны 30-дахь Олимп Английн Лондонд учраас ийм ойрхон юугэж дахин Европт зохиохов. Токиогийн тухайд ч адил, хэдийгээр 1964 оны олимпыг зохиож байсан ч 8-хан жилийн дараа дахин Азид болохгүй байх. Өмнөд Америкт Олимпийн Наадам болж байсан түүхгүй учраас Бразил гэж магадгүй. Гэвч 2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ улсад учраас 2-хон жилийн дараа энэхүү нүсэр наадмыг нэр төртэй өнгөрөөхийн тулд эдийн засгийн боломж нэлээд шаардагдах болно.
Ийнхүү өвлийн амралтаа дуусгаж хичээлээ эхлүүлэх гэтэл сүм дуган сонирхон хадуурсан өдөр байлаа.