Thursday, December 17, 2009

Миний эргэн тойрондох бүхэн миний багш

Сүүлийн үед сонссон дуулснаа тунгаан хүүрнэх гэсийн. Либертари үзлийн тухай ярилцсан Батчулуун багшийн яриаг сонслоо. “Эх сурвалж”-ийн орчуулагч л гэдгээр нь мэдэх болсон тэр хүний хэлж буй ялангуяа гэрийн хүмүүжил буюу эцэг эхээс нь түүнтэй “өөрийгөө л мэдэж байгаа бол алдаа гаргасан ч чинийх, алдар хүртсэн ч чинийх гэж харьцдаг” байсныг нь сонсох үед өөрийгөө харж буй мэт л санагдаж байлаа. Либертари үзэл гэж хамгийн товчхондоо ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ МЭДЭХ л зарчим нөгөөтэйгүүр жаахан онцгүйгээр хүний гар харсан бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн тодорхойлолтоор бол АМИНЧ. Хүн бүхэн л өөрсдийгөө хичээгээд хэнээс ч хамааралгүйгээр байхад болоод явчих юм шиг төсөөлөгдөөд байдийн тэр нэххх 76 энэтэрийг буруутгаад тэнэг мангуугаар дуудаад байх утгагүй л юм шиг.

Багш тэгээд ерөнхийдөө агуу агуу либертарчид болох Мизесс, Хаек, Юнг болон Айн Рэнд зэргийн бүтээлүүдийг уншихыг л санал болгож байналээ мөн ярианыхаа төгсгөлд “Энэ ер нь зөв л үзэл байх” гэж инээд хүргэсэн ш дээ. Яагаад гэтэл: өөрийнх нь ажигласнаар нөлөө бүхий 10 либертари хүний 8 нь еврэй учраас гэсэн.

...

Монголчуудын аж амьдрал одоогийн байдлаар ямар байдалтай байгааг бүүр түүрхэн мэдэж буй мэт мэдээлэлтэй явдаг байсан учраас “Шилжих хөдөлгөөн ба Ядуурал” гэсэн доктор Ц.Болормаа МУИС-ийн ЭЗС-ийн ХАССТ-ийн эрхлэгчийн лекцэнд суугаад тэмдэглэж авснаа сонирхуулбал доорхи болно.

Монгол улсын хүн ам 2008 оны эцсийн байдлаар 2 сая 683.5 мянга байгаа бөгөөд насны хувьд 0-14 насных 27,5%, 15-59 насных 66,7%, 60-с дээш насныхан 5,8% байгаагаас дүгнэхэд 2025 он гэхэд 3 сая гаруй хүн амтай болох ч одоогоор 5,8%-тай байгаа насжилтын индекс 10-аас дээш хувьтай болж хөгшрөлт явагдах төлөвтэй. Нийт хүн амыг бүсчилсэн байдлаар нь үзүүлвэл

УБ-39,9%, Зүүн бүс-7,4%, Төв-16,5%, Хангай-20,9%, Баруун бүс-15,2%.

Улаанбаатарт амьдарч буй 1717000 хүмүүсийн 61,4% гэр хороололд оршин суудаг, 21,9% нь ядууралд өртчихсөн. Харин шилжин ирэгсдийн 80% нь хотын захын гэр хорооллын бүлийг нэмж байдаг гэнэ. Утааг нэмэгдүүлэх гэж байгаа мэт илүү их зардалтай УБ-г яагаад зориод байдаг вэ, тэд хэн бэ гэхлээр: хөгжилд ойртох, үр хүүхдээ сургууль соёлтой болгох тэднийгээ бараадах зорилготой голчлон 18-45 насны эмэгтэйчүүд, ажил мэргэжилгүй боловсролын түвшин доогуур, мөн мал хуйгаа ган зуданд барчихаад ажил хийх бодолтой хүмүүс гэнэ. 2002-2003 онд хүн амын 36% нь ядуу байсан бол 2007-2008 онд 35,2 хувь болсон ч баян хоосны ялгаа нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан гэсэн.

Ийнхүү газрынхаа хөрсөн доор асар их баялагтай хэдий ч хоногийн хоол, өдрийн автобусныхаа мөнгөндөө санаа зовж байгаа хүмүүс хэзээ ходоодондоо биш толгойдоо хоол өгдөг болнодооо!

...

Ардчиллын үнэт зүйлс дээр суурилсан үзэл санаагаараа нэгдсэн шижигнэсэн залуусын ээлжит ярилцлаганд очлоо. Энэ удаагийн ярилцах сэдэв маань “Оюутны ардчилал”. Бид үнэхээр төлбөрөө төлсөн л юм бол сурах ёстой зүйлс, эдлэх ёстой эрх, тавих ёстой шаардлагуудаа хэлэх л эрхтэй. Санаанд нийлдэггүй зүйлс зөндөө байгааг мэддэг мөртлөө ямар нэгэн зүйлээс айгаад дуугүй яваад байна гэдэг бол өөгшүүлж байгаа мөн гол нь чадваргүй байгаагаас болдог, тэгснээс хэлээд хорхой араанд нь тас зуулгасан ч хамаагүй болж бүтэхгүй зүйлсэд нь цочроо өгөх л хамгийн зөв алхам.

Тэгээд ерөнхийдөө явж явж хувь хүний хөгжил дээр л бүх юм суурилж байгаа юмшдээ гэдгийг алхам тутамдаа л мэдрээд байхиймдө.

С. Ганбаатар гуайн лекц ярилцлага тухайн үедээ мөн л орой руу орж ач тусаа өгч байсан ер нь ч хэлж ярьж буй хандлагатай нь санаа нийлдгийн улмаас http://www.medremj.mn/content/2496.shtml ярилцлагыг нь уншиж суутал 100% дэмжмээр хэсгийг нь авчихлаа. Гэхдээ яг үнэндээ би хүмүүсийг гадагшаа яваасай гэж хүсдэг. Ийм бодолтой залуусыг дэмждэг. Яагаад гэвэл, залуус орчинд нь очоод маш хурдан хэл сурна. Бас гадны соёлоос суралцана. Ер нь Монголоос илүү хөгжилтэй оронд очсон хүн харьцуулж үзээд: “Улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулья” гэсэн бодол тээж ирнэ гэж би боддог. Тиймээс залуусаа гадагшаа сургахын тулд би хөтөлбөр хүртэл боловсруулаад байгаа. “Таван толгой”, “Оюу толгой”-н тэтгэлэгт хөтөлбөр гээд.”

Бүхний ... Түлхүүр нь өөрт бий.

Улсын хөгжлийн үндэс нь хүний хөгжил гэдэгт бид итгэдэг. “Хөгжил” хүний хөгжлийн төв

Monday, December 7, 2009

Цаг хугацаа гэж...

Яаг нэг жилийн өмнөх энэ өдөр 1941 оны 12 сарын 07-ны өдрийн түүхэн үйл хэргийг санаад ой тоондоо байгаа зүйлсээ ер нь олонд хүртээмжтэй байдлаар буулгаж үзвэл яасийн гэсэн үүднээс блогоо нээж энэхүү http://important-nonsense.blogspot.com/2008/12/blog-post.html бичлэгийг оруулж байсан ч тодорхой хувийн шалтгаан сонирхлын үүднээс блогоо нэг хааж үзэн дахин өөр нэрээр нээсний улмаас оруулсан сар өдөр нь жаахан гажсан зүйл байгаа юм.

Эргээд бодоход жилийн өмнөх энэ өдөр блог гэдэг зүйлийг эхлүүлсэн нь өөрт янз янзаар л нөлөөлсөн мэт дүгнэгдэж байна. Блогоо нээж анхны бичлэгээ оруулаад нэххх л том зүйл хийцэн юм шиг санагдан хэн нэгнээс л урмын ч бай бурмын ч бай юу ч хамаагүй л сонсохыг хүсч байсан юмдаг. Үүний учир нь гэрээсээ гарч үзээгүй мань хүн хүний газар homesick-дэж байсантай холбоотой л доо. Тэгээд тэр орой мэссэнжэрт хамгийн илэн далангүй харьцдаг ганцхан л хүн маань онлайн байхаар нь сонирхуулахад “сонирхолтой л бичлэг болж” гэсэн даруухан үнэлгээ авч билээ.

Тухайн тухайн үедээ хоног өдөр явж өгөхгүй мэт байдаг ч эргээд харахад ямар хурдан өнгөрсөн байдийн бээ, сонийншүү бас.

“Нууц” кинон дээр ингэдэгдээ “таны одоо байгаа байдал бол өнгөрсөн бодлын чинь үр дүн, харин ирээдүйд ямар байх чинь одоогийн таны бодол төсөөллөөс шалтгаална.”