Thursday, December 18, 2008

Сувдан Арал

Та бүхэндээ энэ өдрийн мэнд.
Өнөөдөр 2008 оны 12 сарын 07-ны Ням гариг гэхээр та бүхний санаанд нэг чухал үйл явдал харван орж ирэх болов уу гэж бодлоо.
Одоогоос яаг 67 жилийн өмнө буюу 1941 оны 12 сарын 07-ны Ням гаригын өглөөний 8 цаг гэхэд Хавайн Сувдан Аралд Япончууд халдан довтолсноор Ази Номхон Далайд зарлаагүй дайныг эхлүүлж, XX зуунд Америкийн Нэгдсэн Улс дөрвөн дайнд орооцолдож оролцсоны гурав нь АНД-д хамаарч буй нь яалтчгүй л энэ их гүрний стратегийн ашиг сонирхол, аюулгүй оршин тогтнох үндэс нь учраас Дэлхийн Хоёрдугаар дайн дуусангуут Зөвлөлт Холбоот Улсын гаргаж буй хандлага нь нөлөөгөө тэлэх нь ойлгомжтой байсан болохоор энэ бүс нутагт ЗХУ-ыг тогтоон барихын тулд АНУ нь 1951 оны 9 сарын 8-ны өдөр Японтой үзэглэсэн Энх Тайвны Гэрээнд тулгуурласан `Холбоотон`-ы харилцаа түүнчлэн Филиппин улстай 1951-08-30, Австрали, Шинэ Зеландтай 1951-09-01-нд болон Өмнөд Солонгостой 1953-10-01-ний өдрүүдэд тус тус хоёр талын Аюулгүй Байдлын Гэрээнүүдийг байгуулсан бөгөөд эдгээр гэрээ болон хоёр талын харилцаанууд нь АНУ-ын АНД-д гишгэх гол тулгуурууд учраас хэзээ ч өөрчлөхийг хүсдэггүй.

... За а, тэгэхээр эргээд сэдэврүүгээ орвол;

1941 оны энэхүү халдлагыг гэнэтийн буюу зарлаагүй гэж цоллодог нь үнэн ч гэлээ шүдэнз зурахыг л хүлээж байсан гал асдагаараа л ассан. Яагаад гэвэл Япон 1868 онд Мэйжийн Шинэчлэл хийснээс хойш Өрнөдийнхнөөс хэдий хэр хоцорсноо ухаарч, тэдэнтэй байгуулсан тэгш бус гэрээнүүдээ цуцлан, 1894-1895 оны хооронд тухайн үеийн Манж Чин Улстай Солонгосийн төлөө тулалдаж ялалт байгуулан, 1904-1905 онд Хаант Оросыг ялснаар Азийн эх газар руу гишгэн хойшоо Манжуур, баруун, баруун хойш, баруун урагш болон урагшаа Манж Чин Улс руу гарах гол тулгуур болох Лиаодунгийн хойгт орших Дайлан, Порт-Артур гэх хоёр боомтыг түрээсээр эзэмших, Сахалиний арлын өмнөд хэсэг Японд очих зэрэг бүхий л санаачилгыг өөрийн талдаа шийдүүлж, АНД-д их гүрний статусаа хүлээн зөвшөөрүүлж чадсанаар хүчтэй чадалтай ямарваа улс ашиг сонирхлоо хэрхэн тодорхойлж, хэнээрч заалгадгүйг түүх гэрчилдэг. Энэ үед Япон хүчээ улам нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, үүний тулд түүхий эд материал болон нефьт зэрэг импортын бүтээгдэхүүн амин чухал байхад 1940 оноос АНУ Японд зориулан Экспортоо Хянах Хууль санаачлан, мөнхүү 1941 оны 7 сараас Өрнөдийн их гүрнүүд Японтой хийх худалдаандаа хориг тавиад байсан нөгөөтэйгүүр 1940 оны 6 сараас АНУ Сан Диаго-дахь тэнгисийн цэргээ Хавайд шилжүүлж эхэлсэн нь дайн бол зайлшгүй юм харин хэзээ бол гэдгийг л хүлээж байсан болов уу.1941-12-07-ны гэнэтийн халдлагаар АНУ-н талаас 2402 алагдаж, 1282 шархдсан бол Японы талаас 65-хан хохирогчид байсан нь үнэхээр Америкийн талд бол нэгийг бодогдуулахаар. Энэхүү халдлага шууд л Ази Номхон Далайд Дэлхийн Хоёрдугаар Дайн болон Америкийн энэ бүс нутаг дахь анхны дайныг эхлүүлсэн юм.Дэлхийн 2-р дайн Японы ялагдлаар төгсөх нь гарцаагүй байхад Хирошима, Нагасакийн ард түмнээр атомын бөмбөг гэгч зүйлийн туршилтын талбар болгох нь ямар учиртай байсын бол гэдэг асуултанд дээрх гэнэтийн гутамшигт хохирлынхоо хариу болгосон гэж цөөнгүй нь хариулдын билээ.
Юутай ч түүх л бол түүх гэж дүгнэвэл аливаа зүйлд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр л хүч чадлынхаа боломжоор л ашиг сонирхлоо тодорхойлсон нь л зайлшгүй үнээн.

No comments:

Post a Comment