Friday, December 26, 2008

Тий тий тий

Заак, юуны түрүүнд айлчлан ирж буй шинэ болон улиран одож буй хуучин оны халуун баярын мэндийг өөд өөд нь өргөн мэндчилж буйг маань болгооно уу.
2008 он ямар хурдан одох нь энэ вэ э, гэхдээ ч өнгөрсөн гурван зуун жаран хэдэн хоногт ёстой хийгээгүй зүйл алга а бас ч.., тэгэхээр хуучин оныхоо тайлан балансыг тэнцүүлэх, шинэ оныхоо төлөвлөгөөг зохиох тусгай дугаар байгаа учраас өнөөдөртөө хойш тавьлаа.
Энэ хүний хичээл 12 сарын 22-нд хаагдсанаас хойш өрөөндөө бүгсээр байгаад өнөөдөр л хэрэг болгон гадагшаа гартал хөлдөнгөө алдлаа. Данбо буюу тэнээ (heating) байнга асаалттай байхаар ч өрөө гэдэг чинь хачин сайхан дулаахан болохоор бараг л дотуур хувцастайгаа л суухаа дөхөхийн, тиймээс нэгэнт хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсныг мэдсээр байж дан өмд, энгэр задгай гадуур хувцас, үсээ хагас дутуу хатаан гараад шидчихсэн чинь золтой л чөмөг зарцчихсангүй. За а юун сүртэйн далай тэнгисийн наран улсад байгаа байж гэж магадгүй, тэгэх нь ч зөв. Ядаж байхад өнөөдөр нэмэх цельсийн 5 градус байсан юм байна.
Гэхдээ, хүн гэдэг ухамсарт амьтан чинь муу зүйлд ямар амархан дасаж эгээ л ийм байсан аятай муу зан сурдгийн л нэг жишээ юм. Хуучин яадаг байлаа даа, хасах 30-40 градус тачигнаж байхад л үнэгэн малгай, үстэй дээл, эсгий гуталтай тэмээний бөхөнд наалданхан хонио хотлуулдаг байвшдээ.
Хэдэн жилийн дараа ч дэлхийн дулаарлаас хамаараад тэсгим хүйтэнтэй холбоотой зүйлс ч дурсамж, түүх болох бололтойдог. Монголчууд тэр дундаа малчдын маань хүйтэнд ажирдгүй нь газар зүйн байрлалаасаа шалтгаалсан энэ байдалд дасан зохицоод хувцас хунараа тохируулдгаас гадна `өөхтэй мах тэр дундаа адууны мах` гэгч зүйл их тус болдог юм байна ерөөсөө. Хоолноос 3-н цагаан хор гээл өөх, давс, сахарыг нэрлэдгийн билээ. Энэ үнэн болч би удахгүй мажийх юм байна л даа. Тэгээд ингээд бодоод үзсэн чинь монголдоо байхдаа юун нэмэх градуст даарах вэ э, гэтэл энд ... хөлдхөө шахсаны гол учир нь;
1. Муу зан
2. Хоол
3. Чийгтэй хүйтэн(манайд бол хуурай хүйтэн).
Гэтэл замдаа сониучирхан хүйтэнд яаж дулаалдын гээл харжээ явтал доогуураа нүцгэн юбкатай л яасан ч сэрүүдчихдгүйн.
Нэг иймэрхүү, өнөөдөр гадагшаа гарсны учир нь гэвэл Цагаачлалын албанаас очиж ажил хийх зөвшөөрлөө авах. Тэнд очоод 448 дахь дугаар байсан учраас бас л энэ тэрийг сонирхож байтал энэ газрын мэдээллүүд нь Япон, Англи, Солонгос болон Испани гэсэн дөрвөн төрлийн хэлээр бичигдсэн байхын яагаад заавал испани, солонгос гэж хэмээн гайхаж л байна. Үйлчлүүлж буй хүмүүс нь аргагүй л бичиг баримт хөөцөлдсөн царайтай бөгөөд ихэвчлэн жижиг, хар нүд, намхан нуруутай азиуд, өөдөөс харан суусан эмээ болон ахыг хараад нүдний өнгөний талаар нэг зүйл бодогдлоо. Энд охидууд контакт линз зүүсэн харагддаг бөгөөд ихэнх нь ногоон, цэнхэр болон хараас бусад өнгө. Бас хэд хэдэн удаа надаас чи линз зүүдэг юм уу гэж асууж байсан болохоор тэр хоёрын аяыг харж байгаад `уучлаарай, та 2 япон хүмүүс үү?` гэж асуулаа. Япон бишийг нь ч мэдэж байсан ч аливаа хүнээс хаанаас ирснийг нь асуух нь тийм ч зохимжтой бус гэдгийг мэддэг болохоор жаахан манж зан гаргалаа. Гэтэл япон хэл мэдэдгүй болтой харин жаахан зайдуу суусан эгчийг дуудаад, хэл нэвтрэлцэн Филиппин улсаас ирснийг нь мэдээд аан аргагүй л дээ Испаний дарангуйлалд 400 жил, Америк болон Япон гээл цус найгүй холилдсон юм чинь гэнгүүтээ халх монгол би одоо юуны хольц байдаг билээл гэж бодлоо.
Ямартай ч өнөөдөр буюу 2008-12-26-н гэгч өдөр Эда дотуур байран дахь хамгийн сүүлчийн өдөр, орой, шөнө байх нь.

2 comments:

  1. 2009 оны мэнд хүргэе. Одоо ч аль хэдийн нүүж суугаад тохижчихсон биздээ. Шинэ байр, хөрш энээ тэрээ нь ямархуу юмдээ хө? Муухай хүний хэрэгт дуртай гэжугаа кккк.

    ReplyDelete
  2. Чамд ч бас шинэ оны мэнд. Хэхэ, шинэ байр, хөрш гэнэ э. Яахавдээ цэргийн хөөрхөн олон хүүхдүүд...

    ReplyDelete