Sunday, December 21, 2008

НVБ- д элсэх єргєдлєє єгсєн нь: Цэдэнбал Нью Йоркт

НVБ- д элсэх єргєдлєє єгсєн нь:
Цэдэнбал Нью Йоркт БНМАУ 1946 оны 6 дугаар сарын 24- ңд НVБ-ын гишvvн болох єргєдлєє єгч олон улсын тvгээмэл vйл явцад оролцоход чиглэсэн анхны алхмаа хийжээ.Єргєдєлдєє 25 жилийн туршид тусгаар тогтносон улсын бvх чанарыг бvрэлдvvлэн бататгаж, улмаар дэлхийн хоёрдугаар дайны vед нэгдсэн vндэстнvvдийн vйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Монгол улс НVБ- ын гишvvн болох эрхтэйг нотлон тайлбарласан байна. 1946 оны 7 дугаар сард НVБ- ын Аюулгvйн Зєвлєлєєс байгуулсан шинэ гишvvн элсvvлэх хороогоор Монголын єргєдлийг урьдчилан хэлэлцэхэд АНУ, Австрали, Египет, Нидерланд, Их Британи зэрэг улсын тєлєєлєгчдийн гаргасан саналын vндсэн дээр БНМАУ- ын талаарх материал хангалттай бус байгаа тул нэмэгдэл мэдээллийг доорхи асуудлаар авахыг хvсч НVБ- ын ЕНБД- аас БНМАУ- ын ГЯЯ- ны сайдад асуулга ирvvлж байжээ. Vvнд:1. Эдvгээ Монголын улс тєр, эдийн засаг, нийгэм ба соёл боловсролын харилцааг оруулан гадаадхарилцаа ямар байгаа болох,2. Монголын засгийн газраас гадаад харилцаагаа хєгжvvлэх, ялангуяа дипломат буюу консулынтєлєєлєгчдийг солилцох явдлыг хэрхэн vзэж буй,3. Хятад ба ЗСБНХУ- аас гадна одоог хvртэл ямар улсууд дипломат ба консулын тєлєєлєгчдийг БНМАУ-тай солилцох санал илэрхийлсэн ба тэдэнд ямар хариултыг єгч байсан,4. Тус Хорооны зvгээс а/ БНМАУ- ын Vндсэн хууль болон тус орны засаг засаглал, гадаад харилцаандхолбогдох бусад баримт сэлт, б/ улсын тєсєв, тvvн дотор гадаад харилцааны зардлын талаартодорхой мэдээлэл авахыг хvссэн байна.МАХН-ын ТХ- ны ерєнхий нарийн бичгийн дарга, Ерєнхий сайдын нэгдvгээр орлогч Ю. Цэдэнбал, ГЯЯ- ны орлогч сайд Н. Лхамсvрэн, хэлтсийн дарга Б. Жаргалсайхан нарын бvрэлдэхvvнтэй тєлєєлєгчид мєн оны 8 дугаар сард НVБ- ын тєв байр байрлах Нью Йоркт очиж, гишvvн элсvvлэх Хорооноос тавьсан асуулгын дагуу БНМАУ- ын талаар нэмэгдэл мэдээлэл хийж, манай єргєдлийг Аюулгvйн Зєвлєлд хэлэлцэхэд ажиглагчаар оролцжээ.Уг тєлєєлєгчид Нью Йорк орох замдаа Парисаар дайран Ю. Цэдэнбал В.М. Молотовтай уулзахдаа ” НVБ- ын Аюулгvйн Зєвлєл, Ерєнхий Ассамблей гэж хоёр єєр юм байгаа юм уу” гэж асууж байсан тухай ахмад дипломатч Ц. Дэмиддагва дурсан бичжээ. Єєрєєр хэлбэл, Ю. Цэдэнбал тухайн vед НVБ- ын дvрэмтэй танилцаагvй явж байжээ гэсэн сэтгэгдэл тєрж байна.НVБ- ын Аюулгvйн Зєвлєл хуралдаж эхлэхээс ємнє болж байсан урьдчилсан хэлэлцvvлгийн vед Гоминьданы Хятадын тєлєєлєгч “БНМАУ- ыг НVБ- д элсэхэд эсрэг саналтай байгаа мэтээр биднийг буруу ойлгож болохгvй. Харин ч бид тавьсан асуулгуудын хариуг БНМАУ- аас авах хvсэлтэй байгаа бєгєєд тэдгээр хариултууд нь бидний бодож байсан бvхий л эргэлзээг арилгах хариу байх болно гэж найдаж байна” гээд Хятадын тєлєєлєгчийн хувьд авч яривал бид Монголын єргєдлийг дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдэж байжээ.
Харин Аюулгvйн Зєвлєлєєр яг хэлэлцэхийн ємнє Гоминьданы хятадын тєлєєлєгч ” гадаад харилцааны туршлага дутмаг” гэсэн шалтагаар БНМАУ- ын єргєдлийг нэг жилээр хойшлуулах санал гаргажээ. АНУ энэ саналыг дэмжиж БНМАУ- ын єргєдлийг “НVБ- д шинээр гишvvн элсvvлэх асуудлыг дараагийн удаа хэлэлцэх” хvртэл хойшлуулахыг санал болгов. Гэвч ЗХУ- ын тєлєєлєгч хойшлуулахыг эсэргvvцсэн тул БНМАУ- ын єргєдлийг бусад 7 орны єргєдлийн хамт Аюулгvйн зєвлєлєєр хэлэлцэж санал хураажээ.
Аюулгvйн Зєвлєлийн хурлаар єргєдєл гаргасан улс тус бvрээр хэлэлцэн санал хураахад Байнгын гишvvн 5 орноос АНУ, Их Британи Монголын хувьд татгалзсан байна. Харин байнгын гишvvдээс ЗХУ, Гоминьданы Хятад, Франц гурван улс дэмжиж саналаа єгчээ. Байнгын бус гишvvдээс Голланд татгалзаж, Египет, Австрали хоёр тvдгэлзэж, Бразил, Мексик, Польш гурав дэмжиж саналаа єгсєн байна. Египетын тєлєєлєгч тvдгэлзэх болсон шалтгаанаа ” БНМАУ- ын тухай мэдээлэл хомс” байгаагаар тайлбарласан байна.
Их Британийн тєлєєлєгч “хоёрхон оронтой дипломат харилцаатай байгаа нь НVБ- ын ажилд зохих хувь нэмэр оруулахаар хангалттай гэж vзэхvйц олон улсын туршлага хуримтлуулж чадаагvй” гэдгийг харуулж байна гэж тэмдэглэж байв. Тvvнчлэн НVБ- ын гишvvн бусад орнууд “Бvгд Найрамдах Монгол Ард Улс” гэсэн албан ёсны нэрээр нэрлэж байсан бол Их Британийн тєлєєлєгч Монгол улсыг ” Гадаад Монголын засгийн газар” хэмээн нэрлэж байсан байна.
Ийнхvv НVБ- д элсэх гэсэн анхны оролдлого амжилтгvй болсон боловч 1946 оны 10 дугаар сард БНМАУ Алс Дорнодын Комисст єргєдєл єгсєн байна. Алс Дорнодын Комисс нь 1945 оны 12 дугаар сард Москвад болсон Их гvрнvvдийн ГЯЯ- ны сайд нарын зєвлєгєєнєєр байгуулагдсан бєгєєд ялагдсан Японы талаарх холбоотон гvрнvvдийн бодлогыг зохицуулах vvрэгтэй комисс байв. Алс Дорнодын комисс нь тухайн vед Японы тvрэмгийлэлд нэрвэгдсэн Хятад, Филиппин зэрэг орнуудад Японоор хохирлыг нєхєн тєлvvлэх асуудлыг хэлэлцэж байжээ.
Vvнтэй холбогдуулан БНМАУ- ын Ерєнхий сайд бєгєєд ГЯЯ- ны сайд X. Чойбалсан 1946 оны 10 дугаар сарын 2- нд Алс Дорнодын комиссын дарга ноён Фрэнк Маккойд захидал илгээсэн байна. Уг захидалд Японы милитаристууд 1935 оноос эхлэн БНМАУ- ын эсрэг зэвсэгт халдлага хийж ирснийг дурдаад 1933- 1938 онд Монголын арми 233 хvнээ алдаж, 11 сая тєгрєгийн хохирол vзсэн, Халхын голын дайнд Монголын арми 1131 цэргээ алдаж, 60 гаруй сая тєгрєгийн хохирол vзсэн гэжээ. Тvvнчлэн НVБ- ын нийтийн хэрэгт хувь нэмрээ оруулах vvднээс 1945 оны 8 дугаар сарын 10-нд Японд дайн зарлаж Японыг бvр мєсєн бут цохиход оролцсоноо дурдаад энэхvv vйл ажиллагаанд Монголын тал 75 хvнээ алдаж, 249 сая тєгрєгийн хохирол vзсэн гэжээ. Ийнхvv БНМАУ- ын нийт хохирол 1935- 1945 оны хооронд 2039 хvний амь, 321 сая тєгрєг болсон гэж танилцуулсан байна. Ингэснээр БНМАУ Японы тvрэмгийллээс болж хохирсон эд материалын хохирлыг нєхєн тєлvvлэхийн тулд Японоос нэхэмжлэх бvрэн эрхтэйгээ Алс Дорнодын комиссын даргад сонордуулсан байна.
ГЯЯ- ны архиваас vзвэл Алс Дорнодын Комиссын ерєнхий нарийн бичгийн дарга Нельсон Жонсон 1947 оны 3 дугаар сарын 20- нд X. Чойбалсанд хариу захидал ирvvлж тvvний захидлыг хvлээн авснаа мэдэгдэхийн хамт ” Японоос тєлбєр нэхэмжлэх эрхтэй орнуудыг хэрхэн тодорхойлох тухай болон нэхэмжлэгийг ямар журмаар хийх тухайд Алс Дорнодын Комиссоос одоогоор тогтсон зvйл vгvй байгааг” мэдэгджээ. Захидлын эцэст Жонсон ” гэвч эдгээр шийдвэрийг гарахаас ємнє Комисс танай хvсэлтийг анхааралдаа авч байгаагаа мэдэгдэхэд таатай байна” гэж манж зан гаргажээ.
Маршал Чойбалсан энэ захиаг аваад 1947 оны 5 дугаар сарын 1-нд АДК- ын дарга Маккойд дахин нэг захидал илгээжээ. Тэрээр захидалдаа Жонсоны хариуг иш татаад ” Японоос авах нэхэмжлэлийн процентын хувийг сонирхол бvхий улс тус бvр дээр тодорхойлох тухай асуудлыг Алс Дорнодын Комисс хянан vзэх хэмээж байгаа тул БНМАУ- ын засгийн газар Японоос авах нэхэмжлэлийн ерєнхий дvнгийн хоёр буюу гурван процентыг нэхэмжилж буйгаа илэрхийлмvй” гээд ” БНМАУ- ын Засгийн газар нь тус улсаас Японы тvрэмгийллийг бут цохих хэрэгт хvргэсэн тус нэмэр ба мєн тvvнд Японоос учруулсан эд материалын хохирол зэргийг харгалзан vзэж, Японоос авах тvvний хууль ёсны нэхэмжлэлийг ёсоор болгон єгєх болбуу хэмээн итгэж байгаагаа илэрхийлмvй” гэжээ. Єєрєєр хэлбэл, маршал Чойбалсан Японоос тєлєх нийт дайны тєлбєрийн 2- 3 хувийг авах хууль ёсны эрхтэй хэмээн маргаж байсан байна.
АНУ- ын судлаач Жерард Фритерс 1949 онд хэвлvvлсэн номондоо маршал Чойбалсангийн АДК- ын даргад илгээсэн захидлыг бvрэн эхээр нь иш татаад ” Монголын НVБ- д элсэх єргєдєлд татгалзсан хариу єгчихсєн байсан тул Японоос тєлбєр нэхэх эрх зvйн vндэс хангалтгvй байсан” гээд НVБ- д элсэх тухай єргєдєл болон АДК- д Японоос дайны тєлбєр нэхэж ирvvлсэн захидал дах vндэслэлvvд нь тун адилхан байсныг тэмдэглэж байжээ.

No comments:

Post a Comment