Saturday, January 9, 2010

Жаргал зовлон

Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэг насаа бардаг
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улихдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
Үгүй ээ, барагдах нь байтугай багассангүй
Үндсийг нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт энэ зовлонгоо ургуулж, үржүүлж
Бие биендээ тараасаар байна.
Өөртөө дандаа дайсан болж
Өвчин зовлон санаачилна.
Р. Чойном

1 comment:

  1. Гоё шүлэг байна, гэхдээ би урьд нь яагаад ч юм уншиж байгаагүй юм байна эсвэл мартсан юм болов уу?

    Гэхдээ аз жаргалыг ой модон дунд хэвтэж байдаг сүхтай адилтгаж болохгүй байх (би гэдэг хүн агуу хүний үгийг сөрж алдас болох вий дээ, хэхэ)

    Нэг ийм үг байдаг даа.

    “Happiness is a direction, not a place.” Sydney J. Harris

    тэр зүг нь хуйсгануур салхи шиг үргэлж өөрчлөгдөж байдаг. тэр зүгийг олж явж чадвал жаргал юм болов уу,

    ReplyDelete