Thursday, October 15, 2009

Өөрчлөгдөх хэрэгтэй!

Хоёр өдрийн 2 өөр багшийн лекцнээс өөрсдийнхөө сэтгэлгээний СӨРӨГ ялгаатай байдлыг анзаарч авлаа.
Эхний өдөр "орчуулгын дадал" хичээлийн удиртгал болгон монгол-англи, англи-монгол орчуулга хийхдээ анхаарах хэдэн зүйлс дурьдсаны нэг нь "англи хэлний өгүүлбэрүүд идэвхгүй хэвээр илэрхийлэгдэх нь олонтоо байхад монгол хэлний өгүүлбэрүүд ихэвчлэн эзэн биеийг тодруулсан шинжтэй байдаг." Учир нь: америкчууд болон өрнөдийнхөн тухайн үйлдлийн үнэн бодит байдал, цаг хугацаа, үр дүнг илүүд үздэг байхад манайд бол эсрэгээрээ "ХЭН, ХЭН, ХЭН яасан гэнэ э, ямар хүн байна?" гээд л сонждог. Доорхи Г. Галбадрахын бичлэг мөн "ХЭН"-ийг тодруулж үздэгээс шалтгаалж үүссэн балайрлын тухай маш ойлгомжтой бичсэн байналээ. http://news.gogo.mn/r/60789
Нөгөөтэйгүүр та нар ч гэсэн анзаарсандаа америкчууд ихэвчлэн "what?" гээл сериозны асуудгыг. Энэ нь тэд тухайн эргэлзэж буй асуудалдаа фактыг л чухалчлан үздэгээс бус бид нар шиг "why?" гэж асуугаал хэн нэгний дам дам ам дамжсан тайлбаруудыг сонсдоггүйтэй нь холбоотой.
Тиймээс бид аливаа зүйлийн үнэн бодит гарал үүслийг нь баттай мэдээгүйгээсээ болж, мэдсэн ч баталгаажуулаагүйн улмаасаа үнэтэй бүхнээ гадныханд цөлмүүлж дуусна даа.

1 comment:

  1. Ер нь би хүн англиар ярихаар нь эргүүлж асуухдаа Хэн? Хэн? Ямар хүн? гэж их асуудаг бсан одоо энэ буруу зангаа бага багаар ч гэсэн засч бгаа. Ер нь судалгаагаар Америкийн Эмэгтэйчүүд хооорондоо хов жив ярихдаа Хэн гэж асуултанд хариулагдах зүйлүүдээр ярьж бхад залуучууд нь голдуу Юу гэж асуултанд анхаарлаа хандуулж ярьдаг гэсэн судалгааг уншиж бсан юм бна

    ReplyDelete