Wednesday, February 11, 2009

Япон улсын Үндсэн Хууль батлагдсаны 120 жилийн ойн өдөр


2 сарын 11-ний өдөр үндсэрхэг үзэлтэй япончуудын хувьд бол хоёр баяр давхацдаг чухал өдөр юм байна.
1. МЭӨ 660 оны энэхүү өдөр анхны эзэн хаан Жимму Япон улсыг байгуулсан хэмээн тэмдэглэгдсээр ирсэн хэдий ч сурвалж бичигт цөөхөн дурдагдсан болон мэдээлэл хомс байдлаас шалтгаалан домгийн шинжтэй. Тухайлбал: МЭӨ 711 оны 2 сарын 13-нд төрсөн гэдэг ч бас нас бараад дахин МЭӨ 585 оны 3 сарын 11-ний өдөр мэндэлсэн хэмээн тодорхой бус. Мөн Шинтод итгэгчид болохоор Жимму бол нарны охин тэнгэр Аматэрасугийн үр сад ч гэж үздэг. Харин Кожикид тэмдэглэснээр бол 126 насалсан гэнэ. Юутай ч жил бүрийн 2 сарын 11-ний өдөр бол үндэсний баярын өдөр бөгөөд бүх нийтээр амарч, миний очиж үзсэнээр бол Мэйжийн шүтээнд бага, дунд сургуулийн сурагчид ижилхэн хувцсаар жигдрэн янз бүрийн үзүүлбэр тоглож байсан бөгөөд ер нь л хүмүүст эх орноо хайрлах үзлийг тєлєвшүүлэх зорилготойгоор өнгөрөөдөг бололтой.
2. 1889 оны 2 сарын 11-ний өдөр Мэйжийн Үндсэн Хууль батлагдсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа 1946 оны 11 сарын 3-ны өдөр энхийг эрхэмлэсэн үндсэн хуулиар өөрчлөгдөх хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан.
Харин сониноос Мэйжийн үндсэн хуулийн өдрийг япончуудын үндсэрхэг үзэл сэргэхээс болгоомжлон ач холбогдол өгч тэмдэглэхийг сайшаадгүй гэнэ.

No comments:

Post a Comment