Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэг насаа бардаг
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улихдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
Үгүй ээ, барагдах нь байтугай багассангүй
Үндсийг нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт энэ зовлонгоо ургуулж, үржүүлж
Бие биендээ тараасаар байна.
Өөртөө дандаа дайсан болж
Өвчин зовлон санаачилна.
Р. Чойном
Переживи всех
1 month ago
Гоё шүлэг байна, гэхдээ би урьд нь яагаад ч юм уншиж байгаагүй юм байна эсвэл мартсан юм болов уу?
ReplyDeleteГэхдээ аз жаргалыг ой модон дунд хэвтэж байдаг сүхтай адилтгаж болохгүй байх (би гэдэг хүн агуу хүний үгийг сөрж алдас болох вий дээ, хэхэ)
Нэг ийм үг байдаг даа.
“Happiness is a direction, not a place.” Sydney J. Harris
тэр зүг нь хуйсгануур салхи шиг үргэлж өөрчлөгдөж байдаг. тэр зүгийг олж явж чадвал жаргал юм болов уу,