Энэ хэд хоногийн амралтыг үнэнхүү 2010 оны бүтэн жилийн амралт болгохоор шийдсэний дүнд 100%-ийн биелэлттэйгээр дуусгаж байгаадаа сэтгэл сэргээд шинэ оныхоо төлөвлөгөө зорилтыг ой ухаандаа ургуулан далд ухамсартаа суулгамаар санагдлаа, энэ нь ч зөв л дөө. Энэ онд их сургуулиа төгсөж “оюутан” нэртэйгээ салах ёс гүйцэтгэх их хариуцлагын хугацаа өдөр хоногоор хорогдсоор л байгаа учраас хичээх л хэрэгтэй байхдаа... би гэхдээ сүүлийн үед их гутранги, урсгалаараа болчоод байсан шиг “заа тэгэж байгаад болно л биз, болохгүй бол болино л биз амь биш заяа биш...” гэсэн аястай яваад байтал ийм байдал сунжрахаараа их утгагүй болдгийг мэдэрлээ. Ямар нэгэн зүйлийн төлөө явж өөрийгөө ялж, өсөж дэвжиж боловсрох нь л сэтгэл хангалуун хоног өдрийг өнгөрөөх утга учир минь байсан учраас энэхүү салхинд хөөгдсөн хамхуулын төрхөөсөө салж их далайн урсгал сөрөн сөрөн хэзээ ч эцэж цуцахгүй, их давалгаанд залуураа ч алдахгүй мэт зүтгэх арга барил руугаа буцаж байнадаа. Ц. Оюунгэрэл гуайн хэлдэг шиг ихэнх зүйл маань against all odds байсан ч өдий хүрсэндээ өөрийгөө хааяа онгироож цаашид ч илүү энэ хэмжээнд хүрэх боломжтой, тэгэх ч юм шиг найдвар тавьдаг ойр дотныхныхоо итгэлийг алдахгүй байх нь яалтчгүй зөв сонголтоо. Оюутан болсны гол утга учир нь наанадаж 4 зүйлийг л олох юм гэсэн. Өөрийгөө, эрдэм ном, найз нөхөд, хайр. Нэг бодоход бүгдийнх нь зах зухыг үзсэн ч юм шиг, дахиад тунгаахад юуг нь ч мэдээгүй ч байх шиг л санагдах юм.
Юутай ч 2010 оныг өөрийнхөө бүх зүйлийн шатахуун түлшийг хязгааргүй аялсан ч дуусахааргүйгээр цэнэглэн хөдөллөө.
Переживи всех
1 month ago
Зөв! үнэхээр сайн байна. Амжилт.
ReplyDeleteхоёр эрхий хуруугаа гозойлгоё. чамайг тийм байвал чинь надаас авахуулаад найз нөхөд ойр тойрныхон чинь цэнэглэгдээд л явчихна шүү дээ..
ReplyDeleteMend-Orshikh Amartaivan-д баярлалаа хичээнээ.
ReplyDeleteГанзо-д баярлалаа.