skip to main |
skip to sidebar
Өнөөдөр нэг номны гарчиг орчуулах гэж сонин юм боллоо. Энэхүү `外蒙政教制度考` номны гарчгийг орчуулах хэрэг гараад ханз бүрээр нь тольдвол: 外- гадаад; 蒙- бүдүүлэг, соёлгүй,боловсролгүй,бүрхэг, идэвхгүй; 政- засгийн газар; 教- удирдах; 制度- хяналтын систем; 考-үзэл санаа гэж байлаа. Тэгээд ханзуудаа нийлүүлтэл `Гадаад идэвхгүй засгийн газрыг удирдах хяналтын системийн үзэл санаа` гэж байгаа боловч нэг л ойлгомжгүй байхаар нь хичээлдээ явах замдаа Тайвань найзаасаа асуугаад амжлаа. Гэтэл тэр бүдүүлэг, соёлгүй, боловсролгүй, бүрхэг, идэвхгүй зэрэг байдаг л муухай утгыг илэрхийлсэн ханз нь Монгол гэдгийг илэрхийлдэг байсныг мэдсэнгүй тэс өөр орчуулга хийхээ дөхжэ э. Сургууль орох хүртлээ заавал яагаад ийм утгатай ханзаар Монголыг илэрхийлэх болсын бол, тухайлбал хятад гэхэд 中国-дундад улс буюу бас 中華-гайхалтай гэсэн ханзаар төлөөлүүлэн хоёр янзаар илэрхийлдэгдээ гэх зэргийн зүйлс бодож явлаа. Аз болж ханзны даалгаварт улс орнуудын нэрийг цээжлэх байж таараад онцлон хэдэн улсийн нэрийг авч үзвэл; 1. 米- бэй: будаа- Америк улс (европууд анх тэнд суурьшаад газар тариалан эрхлэн нэг намар маш их ургац авснаас хойш талархлын баяр тэмдэглэдэг болсон гэж дам сонсож байсан учраас Америкийг `будаа`-аар илэрхийлснийг үүнтэй холбоотой юм болов уу гэж бодлоо)2. 伯- хакү: ахан дүүс-Бразил улс (Өмнөд Америк дахь Португаль хэлтэй ганц улс тиймээс ч НҮБ-н Аюулгүйн Зөвлөлд орох санаатай боловч Испани хэлтэй тивийг төлөөлөн Португаль хэлтэй Бразил боломжгүй хэмээн бусдуудаасаа дэмжлэг авч чададгүй. Ахан дүүс гэдгийг нь Португаль улстай холбон бодлоо. ) 3. 露- ро: Орос- хятад ханзны утга нь бол `өлсгөлөн` гэж сонсож байсан юм байна.4. 西- сэй: Испани- (өрнөд гэсэн утгатай бөгөөд 西暦 гэвэл МЭӨ) 5. 比- хи: Филиппин- (харьцаа, харьцуулалт) зэрэг сонирхолтой үр дүн гарч, ханзны утга нь тухайн улсаа ямар нэг байдлаар нь тодорхойлдог байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Гэвч өөрийнхөө ханзны утгыг бодохоор л дургүй хүрэх шиг болохын. Анх энд ирээд манай сургууль (Aoyama Gakuin University)-д урд нь монголоос оюутан сурч байгаагүй учраас эхэлж уулзсан хүн бүр л `солонгос уу?` гэж асуудаг бөгөөд `үгүй, монгол` гэхээр зарим нь ч сүйд болоол (япончууд ихэвчлэн), өөр тивээс ирснүүд нь үнэхээр мэдэхгүй байгааму эсвэл мэдэн будилаад байгааму гэмээр `хаа байдаг билээ` ч гэх шиг сонин юм асуухаар нь `хэй, чи дэлхийн түүх мэдэхгүй байж яаж яваад Олон Улсын Харилцааны мэргэжил сонгочихдог байнаа` гэмээр л болдог байлаа. Нэг удаа Золоогийн ангийн нэг оюутан `тийм улс байдыму, та нар тэгвэл мориор сургуульдаа явдаг уу` гээл олны өмнө сонин байдалд оруулаад гэчихсэн орой нь жаахан бухимдчихсан ирсэн. Харин одооноос энэ байдал гайгүй болж байгаа.
...Хүн амьдарч буй нийгэмдээ уусдаг бөгөөд гаднаас л харахгүй бол тэр бүр хар цагаан зүйлийг нь олж хараад шийдвэртэй алхам хийж чаддаггүй юм болов уу гэх бодол хааяа төрдөг бөгөөд улс орнуудын нийгмээ шинэчлэгчид ихэвчлэн л гадаадад ямар нэгэн хэмжээгээр боловсорсон хүмүүс байх шиг. Жишээ нь: Махатма Ганди, Хятадын Сун Ятсен болон манай 90-ээд оны ардчиллыг өрнүүлэгчид гэх мэт. Дээрхийг бичсэний учир нь: хүн гадны шахалтанд орж, бусадтай харьцуулагдах тусам болж бүтэхгүй байгаа зүйлсээ бодитоор хардаг, тийм байдлаа үнэхээр өөрчлөхийг хүсдэг л юм байна. Бас харь элгийн хүмүүстэй хамт байх тусмаа илүү үндсэрхэг үзэлтэй болдог бололтой.
Өнөөдөр бараг хальтхан харичаад ирсэн юм шиг л болчихлоо. Ямар сайхан байна гээч.
2008 оны 9 сарын 8-нд Японд анх хөл тавиад Наритагийн онгоцны буудлаас Хулан эгч (наашаа гарахын өмнө Чингисхаан онгоцны буудалд орох цагаа хүлээгээд сууж байтал 3 яг япон шиг эмээ нар ирээд охиндоо нэг чухал бичиг маш яаралтай явуулах гэтэл `их чухал бол хэцүү` гээд хүмүүс авахгүй юм. Миний охин авчих, миний охин ганцаараа бол цаадах чинь очих газарт чинь хүргээд өгнө, санаа зоволтгүй гээл намайг чинь панаалдаж өглө ө - харин ээ гэж бодож байснаа ер нь ч очоод юугаа ч мэдэхгүй юм чинь бөөн боломж гэж баярлаад утсаар холбогдоол өөрийнхөө өмсөж буй хувцас болон танигдах байдлаа хэлээд, `чухал` зуйлийг дамжуулж өгсөн эгч.) тосч аваад байр хүртэл хүргэж өгөөд, хоёр хоногийн дараа буюу 10-нд нөгөө монгол оюутан Золоо маань ирж миний нар гаравшдээ. Тэр цагаас хойш Золоогоосоо өөр монгол хүнтэй биечлэн уулзалгүй 96 хоножээ. Гэхдээ хоёр долоо хоногийн өмнө Токиогийн хэлний сургуульд сурч буй монгол багш оюутнуудтай уулзах боломж гарсан боловч хагас сайн байсан болохоор би хичээлтэй байгаад азгүйтдийн.
Өнөөдөр юу болов оо гэвэл;
Хэд хоногийн өмнөөс мэйлээр нэг урилгын шинжтэй зүйл ирсэн байсан нь 12-11-нд 15:30 минутанд Олон Улсын Солилцооны Төвд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд ирнэ гэсэн байсан болохоор тэсэн ядан л хүлээж байсан өдөр. Бид хоёр ч 5 минутын өмнө очоол хүлээж суулаа, гэтэл бараг 30 минут хоцордийн; за энэ ч яахав бид нар шиг (бүгд биш шүү) цаг барьдаггүй биш юмаа гэхэд бороотой байсан болохоор гацаа бөглөө байсан л байлгүй тээ, ер нь аливаа зүйлийг эерэг талаас нь харах нь зөв.
За а тэхээр Элчин Сайд маань Р. Жигжид гэдэг дипломатч байдаг юм байна цаашдын сурах зорилго чиглэл гээл сайхан ярилцаад, дурсгалын зургаа татуулаад хэдийгээр арваадхан минут болсон ч их зүйлийг амжуулсаан.
Тэгээд Элчин сайд явах болоод дагалдаад гараад иртэл хичээл ид завсарлаад ангийнхан энэ тэр бүгд сургуулийн үүдэн дээр цугларчихсан гэтэл бид 2 Элчин Сайдаа дагалдан маадгар гээч нь алхаж байгаа юм биш үү... тэд нар `Wow, is it mongolian national flag?, who is he? ..., oh really? Mongolian Ambassador..,` гээл үнэн гоё байсаан. Харин явах болсон чинь нэг л дотор сонин... болсон, би ер нь ойрдоо ихээхэн сэтгэлийн хөдлөлтэй болоод буйгаа мэдээл байгаа юм л даа, хааяа кино үзүүл мэлмэрчихгээл, найз нөхдийн ганц нэг хазгай хэлтгий хэлсэнд урвайчихгээл, энэ юунаас болж юугаар эмчлэх үү?
Ямар ч л гэсэн суралцаж буй мэргэжлийнхээ хүнтэй уулзсан нь удахгүй тийм болно о гэх шиг шинэ эрч хүч, сэдлийг төрүүллээ.
... Арлын Япон улстай ямар учралаар анхны дипломат харилцаа тогтоосон социолист орон болсныг сийрүүлвэл;
Дэлхийн Хоёрдугаар дайн Ази Номхон Далайд 1945 оны 9 сарын 02-нд Япон улс бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар төгсгөл болж, 1946 оны 11 сарын 03-нд дайнаас татгалзаж, аливаа асуудлыг энхийн замаар зохицуулна, үй олноор хөнөөх ямарваа нэгэн төрлийн зэр зэвсэг үйлдвэрлэхгүй, хадгалахгүй, дамжин өнгөрөөхгүй гэсэн утга агуулга бүхий Үндсэн Хуулиа Япон улс баталснаар, 1951 оны 9 сарын 8-ны өдөр Энх Тайвны Гэрээг Америкийн Нэгдсэн Улстай байгуулснаас хойш Японы аюулгүй байдал АНУ-ын шүхрэн доор орж, АНД-д Зөвлөлт Холбоот Улсыг тогтоон барихын тулд АНУ-ын гишгэх гол тулгуур Япон болсноор хэзээ ч салахгүй мэт холбоотнууд болцгоосон учраас энэ үеэс эхлэн Япон бол АНУ-ын утсан хүүхэлдэй мэт зөвхөн дотоод асуудал болон дайны дараахь улс орныхоо сэргээн босголтонд анхаарч экспортыг дэмжих бодлого баримталснаар 1967 он гэхэд АНУ-Японы гадаад худалдаанд АНУ-ын талд алдагдал зааж, харилцаа жаахан гацанги болж эхлээд байхад, нөгөөтэйгүүр, Хятадын тухайд; 1949 оноос эх газрын Хятадад Мао Зэдүн тэргүүтэй социолист улс бий болсноор АНУ-ын нэг том дайсан. Маогын 1958-1961 оны хооронд ` хүн амынхаа олны хүчээр улс орноо одоогийн хөдөө аж ахуйд суурилсан байдлаас аж үйлдвэржсэн коммунист нийгэмтэй болгоно` хэмээн хэрэгжүүлэх гэж оролдсон санаа нь бүтэлгүйтэн 40 орчим сая иргэнээ дарлал өлсгөлөнгөөр үхүүлж, эдийн засаг нь доройтсоны улмаас Япон болон АНУ-тай харилцаагаа сайжруулах арга замыг хайж байсан. Энэ нь хэрхэн батлагддаг вэ гэхлээр; Япон бол Америкийн аяыг дагах учраас эхлээд АНУ-ын анхаарлыг татах хэрэгтэй хэмээн тооцоолсны үндсэн дээр Америкийн анхаарлыг татахын тулд 1965 оноос эхлэн ЗХУ-тай хилийн маргаан хэрүүлийг өдөөх болсон. ЗХУ ч гэсэн энэ үед хүчний тэнцвэрийг хадгалахын тулд чухал хамтрагчтайгаа хялбар муудахгүйг хичээн 1969 он хүртэл тэвчиж байсан нь ажиглагддаг. Энэхүү байдлыг ч АНУ соргогоор хүлээн авч 1968 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ричард Никсон мөрийн хөтөлбөртөө гурван чухал зүйлийг оруулсны нэг нь Хятадтай харилцаагаа сайжруулах (нөгөө талаас Вьетнамын дайнаа зогсоохын тулд Хятадтай сайдахаас өөр замгүй байсан) гэж оруулж өгсөн байсан болохоор Цагаан Ордонд очингуутаа л хэрхэн дуулиан шуугиан багатайгаар Хятадтай ойртох тухай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Хэнри Киссинжиртэй төлөвлөгөө боловсруулсан нь мэдээж. Тийнхүү Киссинжир Хятадтай холбогдохын тулд эртний танилууд болох Пакистан болон Румыны сувгаар холбогдсоор 1971 оны 7-р сард Хятадад айлчлан, удахгүй ерөнхийлөгчөө айлчлуулах замыг нь засч өгсөн. Энэхүү айлчлалууд бол Японы хувьд байж боломгүй `шок` байсан ч `АНУ-ын талаас Япон тийм сүртэй хүлээж авах шаардлагагүй, манай хоёр орны харилцааны хамгийн чухал зүйлс бол аюулгүй байдал болон эдийн засаг харин Хятадын асуудал биш, Киссинжирийн айлчлалын тухайд бол тэрээр өөрийнхөө Нарийн бичигт ч мэдэгдээгүй` хэмээн амыг нь таглах гэж оролдсон. Гэвч Японы талд бол Никсоны шок-нд маш түргэн хариу барих шаардлагатай гэдэг арга замыг сонгосноор дайны асуудал болон түүний төлбөрийн тал дээр шийдэгдэхгүй дипломат харилцаа тогтоох нь хойшлогдоод байсан хэд хэдэн улстай бараг өөрөө гуйж дипломат харилцаа тогтоосон. Үүний нэг тод жишээ бол тэр үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улстай 1972 оны 2 сарын 24-нд ердөө гуравхан удаагын гурван цаг ч хүрэхгүй хугацаанд 1957 онд анх манайх санал тавьснаас хойшхи 15 жилийн туршид дуншсан асуудал шийдэгдсэн юм.