Monday, April 4, 2011

ЭРЧҮҮД ТА НАР БҮГДЭЭРЭЭ ИЙМ ҮҮ?

Сүүлийн үед эсрэг хүйстнээ илүү танин мэдэх чиглэл рүү ном, мэдээлэл уншаад байгаа. Гэтэл ихэнх нь миний баримталдаг зарчим, мөн чанартай зөрчилдөөд, энэ чигээрээ гүрийвэл ааш муутай, халамжгүй, эр тогтоодгүй нэртэйгээр нас өтлөх бололтой. Харин, эсрэгээр нь ямар байвал нөхөртэй байх вэ гэдэг дээр тодорхой жишээ дурьдмаар байна л даа.
Төрийн албанд гайгүй ажилтай ганц бие нэг залуу "Эмэгтэйчүүд та нар жаахан тэнэгдүү байх хэрэгтэйшдээ ер нь" гэж ам алдхаар нь ЯАГААД? чинь тэрээр "ухаантай бүсгүйчүүд биднээс хараат бус байхыг эрмэлзэж энэ байдлаа ч бий болгож чаддаг өөрийн гэсэн мөрөөдөл зорилготой, тэмүүлэлтэй бөгөөд хууль эрхээ мэддэг учраас гарт баригдаж үгэнд орохдоо хэцүү тиймээс ийм хүмүүс хоорондоо таарвал ар гэр, үр хүүхдээ хэн нь авч явах юм бэ?" гэж байгаа байхгүй юу.

Тэгэхээр ганц энэ залуу ч бус бүх эрчүүд эмэгтэйчүүд бидэн дээр дөрөөлж өөрсдийнхөө зорилгыг биелүүлэхийг хүсдэг нь ойлгомжтой. Зарим бүр муухай нь хайртай дуртай үхлээ хатлаа гэсэнд нь итгээд өөрийгөө зориулан, нөхрийнхөө төлөө гэсэн эмэгтэйчүүдийг биеэ зөнд нь хаясан, үс нь сэгсийгээд үрчлээ сууж сексийн таашаал амсуулж чадахгүй гэх зэргээр өөнтөглөн гараа гарган угааж өгсөн хувцсыг нь өмсөн залуу охидуудтай шалиглан завхайрах байдал хэвийн үзэгдэл болждээ... Иймэрхүү явдал "нийгэм нь ийм юм чинь" гэдгээр өөрийгөө хаацайлсан 30-40 насныханд түгээмэл юм шиг санагдсан. Аргачгүй л юм л даа гэр бүлийн хэрэгцээнээс гадна буудлын болон охидуудад кармааны мөнгө өгөх хэмжээний амьдрал нь тогтож байгаатай нь холбоотой.

Саяхан нэг ФМ-ээр янхандалтын тухай хэний буруу, яагаад бий болоод байгаа тухай ярилцаж байсан. Тэгээд сонсч байтал шууд утсанд нь дандаа эрэгтэйчүүд холбогдоод биеэ үнэлэлт бол хялбар аргаар мөнгө олох гэсэн эмэгтэйчүүдийн буруу, үүнийг багасгахын тулд Хятад, Тайландад байдаг шиг тодорхой гудамж юмуу шилэн хорго бий болгох нь зүйтэй гэж зөвлөж байгаамдаа. Үүнийг би 100% эсэргүүцсэн. Яагаад гэвэл: бүсгүйчүүд, ялангуяа, монгол эмэгтэйчүүд угийн цэвэр ичимтгий зангаараа хэдийд ч хаана ч эрчүүдийг эхэлж өддөггүй. Харин эрчүүд "улс төрөөр оролдохгүй бол улс төр намайг оролдоод байна" гэдэг шиг байдал үүсгэчээд эцэст нь бүх бурууг эмэгтэйчүүд рүү бухдаг хатуухан хэлвэл арчаагүй, дорой амьтад.

Та нар ч гэсэн ажиглаж л байгаа байх: чадварлаг, боловсролтой, жендэрийн мэдлэгтэй бүсгүйчүүд ганц бие эсвэл гадны иргэдийг сонгосон байгааг. Энэхүү үзэгдлийг монгол цусыг бохирдуулж, МОНГОЛ УЛС-ыг бусниулах мэтээр буруутгах нь ёстой тэнэглэл шүү.

Дүгнээд уриалахад ЭРЧҮҮД минь ээ! Эмэгтэйчүүд нь хүсэл мөрөөдөл зорилгоо эрхэмлэдэг эрин үе ирсэн шүү тиймээс "үс урт ухаан богино" хэмээн дарангуйлах гэсэн зүйр үг аль хэдийн хоцрогдсон, "бүсгүй та хэр сайн хоол хийж чаддаг вэ, өөрийгөө гэрийн сайн эзэгтэй гэж боддог уу" гэдэг асуулт доромжлол мэт сонсогддог болсон, харин, ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ ХЭРХЭН ЗОХИЦОЖ АМЬДРАХ ВЭ гэдэг талаар бодож, биеэ бэлдэх цаг болсон ш дээ.

7 comments:

  1. Гэхдээ тань шиг бүсгүй нийт бүсгүйчүүдийн хэд хувь л гэдэг байна даа.

    ReplyDelete
  2. Сайхан хэлсэн байна. П.Мандах-т ийм бүсгүйчүүл олон байнаа...

    ReplyDelete
  3. Миний бодлоор эр хүний үндсэн үүрэг бол гэр бүлээ амар амгалан байлгах, тогтвортой байлгах (Санхүүгийн хувьд болон бусад тал дээр) гэж боддог.

    Ер нь монгол эрчүүд хүчтэй (өөрөөс нь илүү орлоготой, албан тушаал илүү, гол зүйлс дээр шийдвэр гаргадаг) эмэгтэйчүүдэд тийм ч дуртай биш байхаа.Энэ нь өөрсдийн үндсэн үүрэгтэй нь харшилж бгаан. дээр дурдсан үүрэгүүдээ биелүүлснээр айл өрхийн ноён нуруу, эр хүн гэдэгээ мэдэрдэг болов уу.Үүнтэй нь зөрчилдөхөөр ээжтэйгээ байгаам шиг санагддаг болов уу гэж бодож байна.(Бичиж найруулахдаа муу болхоор хэлэх гэсэн санаагаа сайн ойлгуулж чадаагүй бол уучлахты)

    ReplyDelete
  4. Төвөгтэй л асуудал л даа... Ухаантай эр хүн тэнэг эмэгтэйтэй гэрлэдэг гэж нэг үг байдаг байхаа. Энэ үг үнэн...

    ReplyDelete
  5. Uneheer neg negnee hariu nehehgui hairlaj chaddag bol iim ul oilgolcol garahgui shuu dee. Hairtai nohortoo geriig n saihan bailgaj, hooliig n beldej ogoh yu n hetsuu baihav , nohor n ch gesen ehneree chadlaaraa oilgoj erhluuleh bas l amarhan shuu dee setgel baival . 2 bienee adilhan oilgoj hairlaj baij l ene hamtiin amidral az jargaltai baih yum shigee. Hun daanch het oroitson ued , yalanguya uhel zovlon uzej baij l suuld n haramsaj oilgoh yumdaa. Erchuud mini ehneree burhan shig hairlaj erhluuleerei, ehneruud chine 2 dahin hairlah bolno az jargaltai ger bulees uhaantai az jargaltai ur huuhed osno shuu dee. Amidral saihaan oodrog baicgaaj huniig harui nehelgui er emgui huuhed hogshidgui hairlaj surya

    ReplyDelete
  6. П.Мандах-д: миний зарчимтай адил бүсгүйчүүд олширч байгаа байхаа.
    Anonymous-д: баярлалаа
    Enkhbaatar: миний гаргах гэсэн санаа бол монгол эрчүүдийнхээ хүчийг үгүйсгэх гэсэн бус харин эмэгтэйчүүдийнхээ хүсэл зорилгоор амжилтанд хүрснийхээ дараа тэднийг элдэв янзаар хэлж хуурдагт байгаа юм.
    MaaNdi: би ч гэсэн санаа нийлж хүлээн зөвшөөрч эхэлж байна
    Anonymous:сайхан уриалга байна

    Тайлбар бичсэн бүх хүмүүстээ маш их БАЯРЛАЛАА

    ReplyDelete
  7. Уламжлал гэж нэг юм нөлөөлөөд байгаа байх аа

    Ганзо

    ReplyDelete