Monday, November 23, 2009

Өнөөдрийн лекцээ гэж!

Хэд хоног зөнгөртөн байж өнөөдөр хэрэг болгон ганц суудаг лекцэндээ иртэл юуч болчивдоо. Багш нь орж ирэн бүртгэх гэж баахан бувтнаж байснаа сүүлийн ангиа дуусгаж чадалгүй ангийн даргад нь үүрэг болгосноор хичээл эхлэх янз орсон боловч амны хаалт зүүсэн багшийн яриа (чанга яригч барьсан хэдий ч), чи яасан би тэгсэн амралтаараа юу хийв гэх мэтчилэн 2 өдрийн сонин сайхнаа дуулалцах бидний хөөрөө нийлэлцэн авч үлдэх юм ховор байх шиг санагдаж суутал түрүү түрүүчийн хичээлүүд дээр даалгавар болгон өгсөн эссэгээ ярихыг оюутнуудаас хүссэн ч сайн дураараа ярих хүн гарч ирээгүй учраас нэр дуудахаар хальт сонсогдож, нэг оюутан "боловсролын тогтолцоо ерөөсөө болохгүй байна, 2,7-хон сая хүн амтай манайд 150 гаруй их дээд сургууль бол үнэхээр замаа алдаж..." гээл шүүмжилж байлаа. Дараагийн оюутан экологийн аюулгүй байдал сэдвийн дор одоогийн байдлаар монгол болон дэлхий нийтэд тулгамдаад байгаа хамгийн ноцтой асуудал хэмээн үргэлжилж байтал тээр тэндээс -Багшаа, горимын санал байна гэсэн сүрхий дуугаар "хичээлтэйгээ холбоотой зүйлс сонсох байтал хүн бүрийн мэддэг юм яриад байх юм" гэснээр маргаан өрнөн, маргааныг зарим нь зөв ш дээ хэмээн дэмжин зарим нь болиочдээ дуугүй байгаач, нэгнийгээ сонсий гэхчлэн ам амандаа шаагилдан эцэст нь дургүй хүмүүс нь гараад явж болно гэж багшийн хэлснээр арав гаруй оюутан ангиас гарч, цааш Монгол улсын соёл хүмүүжил ухамсар, Усны асуудал, Хүний хөгжил гэсэн сэдвүүдээр оюутнуудын илтгэл үргэлжилсээн бас ч. Гэхдээ бидэнд сонс гэж хоёр чих, ярь хэмээн нэг ам заяасан гэдэг шиг хэний ч үгийг сонсож сурах нь чухал юмуудаа гэж бодогдлоо.