Wednesday, December 31, 2008

Шинэ оон гэж үү..,

Өнөөдөр 2008 оны 12 сарын 31-ний Лхагва гараг буюу одоо 11 цаг 33 минут болж байна. Тун удахгүй амжилт бүтээл, баяр хөөр, уйтгар гуниг зэрэг үйл явдлуудаар дүүрэн байсан хэзээ ч эргэж ирэхгүй цаг мөчүүдээ үдэн, амжилтаа ахиулж алдаагаа заснадаа гэсэн ирмүүн хүсэл эрмэлзлээр айлчлан ирж буй шинэ оноо угтана даа.

Бүх л блогчид баярын мэндчилгээтэй бичлэг оруулаад, бараг л уйдаж байгаа болов уу минийхээр ч нээх дутахгүй байхдаа гэсэн үүднээс жаахан дурсамжаа сэргээж, басхүү анх удаа л хамгаас хайртай хүмүүсээсээ хол энэхүү баярыг өнгөрөөх гэж байгаа учраас 12 цаг ойртох тусам л сэтгэл гэгэлзэж тэдэнтэйгээ хамт буй мэт бичлэг оруулмаар санагдлаа.

Арван жилд байхад ч энэ өдрийг дөхөх тусам л хурдлаасай болдогсон бол хоног хугацаа гэдгийг араас нь түлхчихмээр л санагддаг байждээ. Тэгэж яардгийн учир нь; бага дунд ангид бол сургуулиас оны шилдэг сурагчдыг шалгаруулаад өвлийн өвгөн ааваар дамжуулсан бэлгийг авах, харин том ангид ороод ирэхээрээ шинэ жилийн үдэшлэгт найз нөхдөөрөө гоёж гоодон орох явдал. Нийтийн бүжиг буюу касио хөгжмийн хөнгөн аянд буруу зөвгүй валесь эргэн явах мөн ч сайхан шүү. ... Анх удаа дунд ангид (6-р анги) байхдаа эгчийгээ даган шинэ жилийн нийтийн бүжигт орж яваад, гай болж тамирийн багшдаа баригдан маргааш нь `шөнийн цагаар томчуудын арга хэмжээнд оролцсон` хэмээн донгодуулж байхдаа `хаана юу хийж явах нь миний хэрэг` гэчээд толгойгоо тасдуулахаа дөхөж билээ. Захирал гэж майр сүртэй -энэ хүн болохгүй ээ гэж ирээл айя хөгтэйч юм болсон шүү тэгэхэд. Түүнээс хойш ч гандан буураагүйч гэлээ сурагчын үүргээ 100% биелүүлж байсан болохоор эрхээ эдлэх нь зөв гэж бодсон байх юм хэлэхээ больчихсон.

Шинэ жил гэж гүйээ мөн өргөн бөгөөд нүсэр тэмдэглэдэг чухал баяр гэдэгтэй хэн ч маргаж чадахааргүй болжээ. Уржигдар 12 сарын 29-ний өдрийг нам жим өнгөрөөлөө хэмээн шинэ жилтэй харьцуулан нэгэн эрхэм зөв сэдвийг хөндөж бичсэнийг уншаад тийм л дээ монголчууд бид түүхээ мэдэхгүй болохоороо л хэрхэн өнгөрүүлэх болон зарим нь ч бүр учрыг нь ч мэдэхгүй байгаа юмдаа тиймээс суртчилах ажлыг л сайн хийх хэрэгтэйдээ гэж бодож байлаа.

Энэхүү шинэ жил гээч баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг нь улиран одож буй оныхоо амжилтыг тэмдэглэх, алдсан зүйлийнхээ үлдэгдлийг бодол оюун сэтгэлээсээ авч хаях, айлчлан ирж буй шинэ ондоо буудуулсан оргилуун дарс шигээ дэврүүн, цоглог бөгөөд задалсан бялуу зассан ширээ шигээ элбэг дэлбэг байхыг л ерөөдөг учраас бүгд ширээгээ тойрон цагаа харан хүлээдэг.

За а цаг ч боллоо, 2008 он миний хувьд үнэхээр юугаар ч зүйрлэшгүй сонин хачин үйл явдлаар дүүрэн өнгөрлөө, ирж байгаа 2009 он ч үүнээс илүү байх болно, байлгах ч болно гэдэгтээ итгэлтэй байна. Хүслээ бодон, хундагаа тулгалаа. Шинэ оны мэнд.

Tuesday, December 30, 2008

Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр - 12 сарын 29.

Дорнын Их яруу найрагч, ардын уран зохиолч
Дэндэвийн Пүрэвдорж

Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр

Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр

Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дєлєн дээр

Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр

Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр

Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр

Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр

Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр

Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр

Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр

Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр

Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр

Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй бэлчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр

Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр

Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр

Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж

Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Saturday, December 27, 2008

Там диваажин хоёрын ялгаа

Сүнс гэгч нь муу нүглийг үйлдсэний гайгаар үхсэний дараа там руу тонилох эсвэл арван цагаан буян үйлдсэний хүчинд диваажинд морилох нь үнэн худлын алин болохыг хэлж өгмөөр санагдлаа. Заримдаа ч хэн нэгний аргаа барсан аятай цөхөрсөн байдлаар там шиг амьдрал хэмээн бухимдангуй хэлэхийг олонтоо сонсч л байсан бөгөөд одоогоор нүүрлээд, төгсгөл нь харагдахгүй байгаа эдийн засгийн хямралаас шалтгаалан дээрхи холбоо үг хэлэгдэх давтамж нь нэмэгдсэн байж магадгүй. Тийм бол диваажинд буй мэт амьдрах уу, тамд унасан мэт тарчлах уу гэдэг бол зөвхөн аливаад хандах хандлагаас л шалтгаалдаг байна.
Нэгэн сүнсний буян нүглийг нь дэнслээд хаашаа явуулахаа шийдэж чадахгүйдээ Эрлэгийн хаан өөрөө сонго хэмээн эхлээд диваажин руу явуулж гэнэ. Диваажинд очоод хоол идэж байгаа байдлыг хартал нээх урт урт халбагатай бөгөөд урдах хоолоо халбагадаж чадахгүй харагдаж гэнэ. Гэхдээ энэ нөхцөлд маш эвтэйгээр солбилцон бие биендээ халбагадаж өгөөд сайхан хооллоод бүгд сэтгэл хангалуун эв найртай харагдсан бөгөөд `за за диваажин нэг иймэрхүү` гээл, дараагын тамын хаалгаар ортол яаг адилхан орчин, хооллох газар, урт урт халбага нь хүртэл адилхан байтал харин тэдний хооллох арга барил нь л өөр байсан байна. Юү гэхлээр; бүгд л урт иштэй халбагануудаа барьж хоол руугаа дайрцгаагаад, идсэн ч юм байхгүй асгаад, түүнээсээ болоод бөөн уур бухимдал, хэрүүл зодоон болж гэнэ.

Friday, December 26, 2008

Тий тий тий

Заак, юуны түрүүнд айлчлан ирж буй шинэ болон улиран одож буй хуучин оны халуун баярын мэндийг өөд өөд нь өргөн мэндчилж буйг маань болгооно уу.
2008 он ямар хурдан одох нь энэ вэ э, гэхдээ ч өнгөрсөн гурван зуун жаран хэдэн хоногт ёстой хийгээгүй зүйл алга а бас ч.., тэгэхээр хуучин оныхоо тайлан балансыг тэнцүүлэх, шинэ оныхоо төлөвлөгөөг зохиох тусгай дугаар байгаа учраас өнөөдөртөө хойш тавьлаа.
Энэ хүний хичээл 12 сарын 22-нд хаагдсанаас хойш өрөөндөө бүгсээр байгаад өнөөдөр л хэрэг болгон гадагшаа гартал хөлдөнгөө алдлаа. Данбо буюу тэнээ (heating) байнга асаалттай байхаар ч өрөө гэдэг чинь хачин сайхан дулаахан болохоор бараг л дотуур хувцастайгаа л суухаа дөхөхийн, тиймээс нэгэнт хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсныг мэдсээр байж дан өмд, энгэр задгай гадуур хувцас, үсээ хагас дутуу хатаан гараад шидчихсэн чинь золтой л чөмөг зарцчихсангүй. За а юун сүртэйн далай тэнгисийн наран улсад байгаа байж гэж магадгүй, тэгэх нь ч зөв. Ядаж байхад өнөөдөр нэмэх цельсийн 5 градус байсан юм байна.
Гэхдээ, хүн гэдэг ухамсарт амьтан чинь муу зүйлд ямар амархан дасаж эгээ л ийм байсан аятай муу зан сурдгийн л нэг жишээ юм. Хуучин яадаг байлаа даа, хасах 30-40 градус тачигнаж байхад л үнэгэн малгай, үстэй дээл, эсгий гуталтай тэмээний бөхөнд наалданхан хонио хотлуулдаг байвшдээ.
Хэдэн жилийн дараа ч дэлхийн дулаарлаас хамаараад тэсгим хүйтэнтэй холбоотой зүйлс ч дурсамж, түүх болох бололтойдог. Монголчууд тэр дундаа малчдын маань хүйтэнд ажирдгүй нь газар зүйн байрлалаасаа шалтгаалсан энэ байдалд дасан зохицоод хувцас хунараа тохируулдгаас гадна `өөхтэй мах тэр дундаа адууны мах` гэгч зүйл их тус болдог юм байна ерөөсөө. Хоолноос 3-н цагаан хор гээл өөх, давс, сахарыг нэрлэдгийн билээ. Энэ үнэн болч би удахгүй мажийх юм байна л даа. Тэгээд ингээд бодоод үзсэн чинь монголдоо байхдаа юун нэмэх градуст даарах вэ э, гэтэл энд ... хөлдхөө шахсаны гол учир нь;
1. Муу зан
2. Хоол
3. Чийгтэй хүйтэн(манайд бол хуурай хүйтэн).
Гэтэл замдаа сониучирхан хүйтэнд яаж дулаалдын гээл харжээ явтал доогуураа нүцгэн юбкатай л яасан ч сэрүүдчихдгүйн.
Нэг иймэрхүү, өнөөдөр гадагшаа гарсны учир нь гэвэл Цагаачлалын албанаас очиж ажил хийх зөвшөөрлөө авах. Тэнд очоод 448 дахь дугаар байсан учраас бас л энэ тэрийг сонирхож байтал энэ газрын мэдээллүүд нь Япон, Англи, Солонгос болон Испани гэсэн дөрвөн төрлийн хэлээр бичигдсэн байхын яагаад заавал испани, солонгос гэж хэмээн гайхаж л байна. Үйлчлүүлж буй хүмүүс нь аргагүй л бичиг баримт хөөцөлдсөн царайтай бөгөөд ихэвчлэн жижиг, хар нүд, намхан нуруутай азиуд, өөдөөс харан суусан эмээ болон ахыг хараад нүдний өнгөний талаар нэг зүйл бодогдлоо. Энд охидууд контакт линз зүүсэн харагддаг бөгөөд ихэнх нь ногоон, цэнхэр болон хараас бусад өнгө. Бас хэд хэдэн удаа надаас чи линз зүүдэг юм уу гэж асууж байсан болохоор тэр хоёрын аяыг харж байгаад `уучлаарай, та 2 япон хүмүүс үү?` гэж асуулаа. Япон бишийг нь ч мэдэж байсан ч аливаа хүнээс хаанаас ирснийг нь асуух нь тийм ч зохимжтой бус гэдгийг мэддэг болохоор жаахан манж зан гаргалаа. Гэтэл япон хэл мэдэдгүй болтой харин жаахан зайдуу суусан эгчийг дуудаад, хэл нэвтрэлцэн Филиппин улсаас ирснийг нь мэдээд аан аргагүй л дээ Испаний дарангуйлалд 400 жил, Америк болон Япон гээл цус найгүй холилдсон юм чинь гэнгүүтээ халх монгол би одоо юуны хольц байдаг билээл гэж бодлоо.
Ямартай ч өнөөдөр буюу 2008-12-26-н гэгч өдөр Эда дотуур байран дахь хамгийн сүүлчийн өдөр, орой, шөнө байх нь.

Monday, December 22, 2008

Зулын 25

Өнөөдөр 2008 оны 12 сарын 22-ны Даваа гариг.
Арлын Япон орны нийслэл Токиогийн амьдрал өрнөдгөөрөө л... гүн бодол тээж урагшаа ширтсэн, сонин гарчиглаж галт тэрэг хүлээсэн, очих буудлаа сонсон дэншянд зүүрмэглэсэн, бугуйн цагаа харан яаран хөлхөлдсөн түмэн олон. Энэ дунд би гэдэг хүн `усыг нь уувал ёсыг нь дагана` гэгчээр хэн нэгэнд саад төвөг учруулчихвий гэсэн байртай биеэ хумих олны адил хурдалсаар сургууль-хичээл-байр гэсэн маршруттай л өдрийг өнгөрөөвшивдээ... Өнөөдөр сүүлчийн хичээл ороод өвлийн амралт эхэлчлээ тэгэхээр бодож төлөвлөсөн зүйлээ ч зангарагтай сайхан амжуулаад авна а гэсэн шүү юм бодон эргэцүүлсээр өрөөндөө орж ирэнгүүтээ л рефлэкс аятай ПС-гээ асаадаг юмдаа. - Хээ, Амараа эгч маань торойж байнаа цаачинь гэтэл өнөөдөр Өвлийн эхэн сарын шинийн 25 буюу Зулын 25-н гэнэ э. Мэдэлгүй өнгөрөөхөө шахжээ. Энэхүү өдрийг ч ээж ааваасаа холдсоноос хойш жам ёсоор нь тэмдэглээгүй удаж дээ. Хөдөө байхад ч учрыг нь мэдэхгүй мөртлөө л сайхан тэмдэглэж өнгөрөөдөгсөн: өдөр нь хавсай оролцуулан боов хийгээл орой нь ээж маань зул өргөн гэрийнхээ зүүн хойд талын хошлонгоос зүүчихээд, гүзээтэй тосоо хагалан хувь тараасны дараа айл хотлоороо орон хувь болгон тос боовоо авах ч сайхан ч байж одоо, бүр ирээдүйд үр хүүхэддээ ярих дурсамж л болон үлдэх нь дээ.
Зулын 25-ны учир нь Шар малгайтны тэргүүн Зонхов хэмээн олонд алдаршсан Лувсандагва гээчийн хорвоод мэндэлсэн хийгээд нас барсан өдөр давхацсан гэдэг ч төрсөн өдөр нь бол яг тодорхойгүйл юм гэнэ.
Ээж маань `миний охин бурхан багшийн зулайд нь харьяалагддаг юм шүү, зүрхэн тарнийг нь ямарваа болж бүтэхгүй зүйл тохиолдсон үед уншиж байгаарай` гэж хэлдэг боловч би гэдэг чинь `шинжлэх ухаан, техник технологи бүхнийг шийдэх үед амьдарч байхад тийм сонин зүйлээр өөрийгөө хуурах нь ...` гэж зүтгэдэг тэрсүүд үзэлтэн байгайн. Гэхдээ хувьдаа шашин шүтэх болон эс шүтэх нь бол эрхийн асуудал харин шашны нөлөө 21-р зуунд болон аливаа бодитой хөгжил дэвшилд хүмүүсийн сэтгэхүйг эерэг хөхүүлэн дэмждэг үү аль эсвэл мохоон унтраадаг уу гэдэг дээр л эргэлздэг юм. Нэг зүйл уншиж байхнээ `Бурхны сургаалийн эцсийн зорилго нь амьтан бүгдэд тусалж, өөдлүүлж, бурхан болгох явдал. Бурхан болно гэдэг нь гэгээрэхийн нэр.` гэнэ. Тэгээ л гэгээрнэ гэдэг нь яг одоогийн бодит амьдрал дээр яахыг хэлэх юм болоо гэж бодож байтал Ошо Ражниш (1931-1990) хэмээх энэтхэгийн гэгээрсэн их мастерийн хэлсэн `Гэгээрэхээс өмнөх 7 хоногт би бүх эрэл хайгуулаа зогсоож ямар нэгэн зүйлд тэмүүлэхээ больж итгэл найдвараа алдсан` гэх ишлэл олдохын. Зарим нь ч гэгээрэл нь бясалгалын дээд хэлбэр гэж хэлсэн л байдаг л даа. Миний хувьд бол `Алдахгүйн төлөө бус ялахын төлөө амьдарна` хэмээх үзлийг баримталдаг болохоор бясалгал хийнэ энэ тэр гэж цаг алдаад байх шиг санагдахын.
Юутай ч өөрөөсөө бусдад гэм хор учруулахгүйгээр явбал л хүн бүр өөрөө өөртөө бурхан гэдэг дүгнэлтэн дээрээс доорх 10-н хар нүглээс үйлдэж байснаа ухааран уучлал гуйчихлаа. Гэмээ ухаарна, аливааг уучилна гэдэг бол томоохон сэтгэлгээний гэгээрэл юм болов уу.
1. Амь таслах
2. Эс өгснийг авах
3. Буруу хурьцал
4. Худал ярих
5. Хов ярих
6. Ширүүн үг хэлэх
7. Чалчих
8.Шунаглах
9. Үзэн ядах
10. Буруу үзэл

Sunday, December 21, 2008

НVБ- д элсэх єргєдлєє єгсєн нь: Цэдэнбал Нью Йоркт

НVБ- д элсэх єргєдлєє єгсєн нь:
Цэдэнбал Нью Йоркт БНМАУ 1946 оны 6 дугаар сарын 24- ңд НVБ-ын гишvvн болох єргєдлєє єгч олон улсын тvгээмэл vйл явцад оролцоход чиглэсэн анхны алхмаа хийжээ.Єргєдєлдєє 25 жилийн туршид тусгаар тогтносон улсын бvх чанарыг бvрэлдvvлэн бататгаж, улмаар дэлхийн хоёрдугаар дайны vед нэгдсэн vндэстнvvдийн vйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Монгол улс НVБ- ын гишvvн болох эрхтэйг нотлон тайлбарласан байна. 1946 оны 7 дугаар сард НVБ- ын Аюулгvйн Зєвлєлєєс байгуулсан шинэ гишvvн элсvvлэх хороогоор Монголын єргєдлийг урьдчилан хэлэлцэхэд АНУ, Австрали, Египет, Нидерланд, Их Британи зэрэг улсын тєлєєлєгчдийн гаргасан саналын vндсэн дээр БНМАУ- ын талаарх материал хангалттай бус байгаа тул нэмэгдэл мэдээллийг доорхи асуудлаар авахыг хvсч НVБ- ын ЕНБД- аас БНМАУ- ын ГЯЯ- ны сайдад асуулга ирvvлж байжээ. Vvнд:1. Эдvгээ Монголын улс тєр, эдийн засаг, нийгэм ба соёл боловсролын харилцааг оруулан гадаадхарилцаа ямар байгаа болох,2. Монголын засгийн газраас гадаад харилцаагаа хєгжvvлэх, ялангуяа дипломат буюу консулынтєлєєлєгчдийг солилцох явдлыг хэрхэн vзэж буй,3. Хятад ба ЗСБНХУ- аас гадна одоог хvртэл ямар улсууд дипломат ба консулын тєлєєлєгчдийг БНМАУ-тай солилцох санал илэрхийлсэн ба тэдэнд ямар хариултыг єгч байсан,4. Тус Хорооны зvгээс а/ БНМАУ- ын Vндсэн хууль болон тус орны засаг засаглал, гадаад харилцаандхолбогдох бусад баримт сэлт, б/ улсын тєсєв, тvvн дотор гадаад харилцааны зардлын талаартодорхой мэдээлэл авахыг хvссэн байна.МАХН-ын ТХ- ны ерєнхий нарийн бичгийн дарга, Ерєнхий сайдын нэгдvгээр орлогч Ю. Цэдэнбал, ГЯЯ- ны орлогч сайд Н. Лхамсvрэн, хэлтсийн дарга Б. Жаргалсайхан нарын бvрэлдэхvvнтэй тєлєєлєгчид мєн оны 8 дугаар сард НVБ- ын тєв байр байрлах Нью Йоркт очиж, гишvvн элсvvлэх Хорооноос тавьсан асуулгын дагуу БНМАУ- ын талаар нэмэгдэл мэдээлэл хийж, манай єргєдлийг Аюулгvйн Зєвлєлд хэлэлцэхэд ажиглагчаар оролцжээ.Уг тєлєєлєгчид Нью Йорк орох замдаа Парисаар дайран Ю. Цэдэнбал В.М. Молотовтай уулзахдаа ” НVБ- ын Аюулгvйн Зєвлєл, Ерєнхий Ассамблей гэж хоёр єєр юм байгаа юм уу” гэж асууж байсан тухай ахмад дипломатч Ц. Дэмиддагва дурсан бичжээ. Єєрєєр хэлбэл, Ю. Цэдэнбал тухайн vед НVБ- ын дvрэмтэй танилцаагvй явж байжээ гэсэн сэтгэгдэл тєрж байна.НVБ- ын Аюулгvйн Зєвлєл хуралдаж эхлэхээс ємнє болж байсан урьдчилсан хэлэлцvvлгийн vед Гоминьданы Хятадын тєлєєлєгч “БНМАУ- ыг НVБ- д элсэхэд эсрэг саналтай байгаа мэтээр биднийг буруу ойлгож болохгvй. Харин ч бид тавьсан асуулгуудын хариуг БНМАУ- аас авах хvсэлтэй байгаа бєгєєд тэдгээр хариултууд нь бидний бодож байсан бvхий л эргэлзээг арилгах хариу байх болно гэж найдаж байна” гээд Хятадын тєлєєлєгчийн хувьд авч яривал бид Монголын єргєдлийг дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдэж байжээ.
Харин Аюулгvйн Зєвлєлєєр яг хэлэлцэхийн ємнє Гоминьданы хятадын тєлєєлєгч ” гадаад харилцааны туршлага дутмаг” гэсэн шалтагаар БНМАУ- ын єргєдлийг нэг жилээр хойшлуулах санал гаргажээ. АНУ энэ саналыг дэмжиж БНМАУ- ын єргєдлийг “НVБ- д шинээр гишvvн элсvvлэх асуудлыг дараагийн удаа хэлэлцэх” хvртэл хойшлуулахыг санал болгов. Гэвч ЗХУ- ын тєлєєлєгч хойшлуулахыг эсэргvvцсэн тул БНМАУ- ын єргєдлийг бусад 7 орны єргєдлийн хамт Аюулгvйн зєвлєлєєр хэлэлцэж санал хураажээ.
Аюулгvйн Зєвлєлийн хурлаар єргєдєл гаргасан улс тус бvрээр хэлэлцэн санал хураахад Байнгын гишvvн 5 орноос АНУ, Их Британи Монголын хувьд татгалзсан байна. Харин байнгын гишvvдээс ЗХУ, Гоминьданы Хятад, Франц гурван улс дэмжиж саналаа єгчээ. Байнгын бус гишvvдээс Голланд татгалзаж, Египет, Австрали хоёр тvдгэлзэж, Бразил, Мексик, Польш гурав дэмжиж саналаа єгсєн байна. Египетын тєлєєлєгч тvдгэлзэх болсон шалтгаанаа ” БНМАУ- ын тухай мэдээлэл хомс” байгаагаар тайлбарласан байна.
Их Британийн тєлєєлєгч “хоёрхон оронтой дипломат харилцаатай байгаа нь НVБ- ын ажилд зохих хувь нэмэр оруулахаар хангалттай гэж vзэхvйц олон улсын туршлага хуримтлуулж чадаагvй” гэдгийг харуулж байна гэж тэмдэглэж байв. Тvvнчлэн НVБ- ын гишvvн бусад орнууд “Бvгд Найрамдах Монгол Ард Улс” гэсэн албан ёсны нэрээр нэрлэж байсан бол Их Британийн тєлєєлєгч Монгол улсыг ” Гадаад Монголын засгийн газар” хэмээн нэрлэж байсан байна.
Ийнхvv НVБ- д элсэх гэсэн анхны оролдлого амжилтгvй болсон боловч 1946 оны 10 дугаар сард БНМАУ Алс Дорнодын Комисст єргєдєл єгсєн байна. Алс Дорнодын Комисс нь 1945 оны 12 дугаар сард Москвад болсон Их гvрнvvдийн ГЯЯ- ны сайд нарын зєвлєгєєнєєр байгуулагдсан бєгєєд ялагдсан Японы талаарх холбоотон гvрнvvдийн бодлогыг зохицуулах vvрэгтэй комисс байв. Алс Дорнодын комисс нь тухайн vед Японы тvрэмгийлэлд нэрвэгдсэн Хятад, Филиппин зэрэг орнуудад Японоор хохирлыг нєхєн тєлvvлэх асуудлыг хэлэлцэж байжээ.
Vvнтэй холбогдуулан БНМАУ- ын Ерєнхий сайд бєгєєд ГЯЯ- ны сайд X. Чойбалсан 1946 оны 10 дугаар сарын 2- нд Алс Дорнодын комиссын дарга ноён Фрэнк Маккойд захидал илгээсэн байна. Уг захидалд Японы милитаристууд 1935 оноос эхлэн БНМАУ- ын эсрэг зэвсэгт халдлага хийж ирснийг дурдаад 1933- 1938 онд Монголын арми 233 хvнээ алдаж, 11 сая тєгрєгийн хохирол vзсэн, Халхын голын дайнд Монголын арми 1131 цэргээ алдаж, 60 гаруй сая тєгрєгийн хохирол vзсэн гэжээ. Тvvнчлэн НVБ- ын нийтийн хэрэгт хувь нэмрээ оруулах vvднээс 1945 оны 8 дугаар сарын 10-нд Японд дайн зарлаж Японыг бvр мєсєн бут цохиход оролцсоноо дурдаад энэхvv vйл ажиллагаанд Монголын тал 75 хvнээ алдаж, 249 сая тєгрєгийн хохирол vзсэн гэжээ. Ийнхvv БНМАУ- ын нийт хохирол 1935- 1945 оны хооронд 2039 хvний амь, 321 сая тєгрєг болсон гэж танилцуулсан байна. Ингэснээр БНМАУ Японы тvрэмгийллээс болж хохирсон эд материалын хохирлыг нєхєн тєлvvлэхийн тулд Японоос нэхэмжлэх бvрэн эрхтэйгээ Алс Дорнодын комиссын даргад сонордуулсан байна.
ГЯЯ- ны архиваас vзвэл Алс Дорнодын Комиссын ерєнхий нарийн бичгийн дарга Нельсон Жонсон 1947 оны 3 дугаар сарын 20- нд X. Чойбалсанд хариу захидал ирvvлж тvvний захидлыг хvлээн авснаа мэдэгдэхийн хамт ” Японоос тєлбєр нэхэмжлэх эрхтэй орнуудыг хэрхэн тодорхойлох тухай болон нэхэмжлэгийг ямар журмаар хийх тухайд Алс Дорнодын Комиссоос одоогоор тогтсон зvйл vгvй байгааг” мэдэгджээ. Захидлын эцэст Жонсон ” гэвч эдгээр шийдвэрийг гарахаас ємнє Комисс танай хvсэлтийг анхааралдаа авч байгаагаа мэдэгдэхэд таатай байна” гэж манж зан гаргажээ.
Маршал Чойбалсан энэ захиаг аваад 1947 оны 5 дугаар сарын 1-нд АДК- ын дарга Маккойд дахин нэг захидал илгээжээ. Тэрээр захидалдаа Жонсоны хариуг иш татаад ” Японоос авах нэхэмжлэлийн процентын хувийг сонирхол бvхий улс тус бvр дээр тодорхойлох тухай асуудлыг Алс Дорнодын Комисс хянан vзэх хэмээж байгаа тул БНМАУ- ын засгийн газар Японоос авах нэхэмжлэлийн ерєнхий дvнгийн хоёр буюу гурван процентыг нэхэмжилж буйгаа илэрхийлмvй” гээд ” БНМАУ- ын Засгийн газар нь тус улсаас Японы тvрэмгийллийг бут цохих хэрэгт хvргэсэн тус нэмэр ба мєн тvvнд Японоос учруулсан эд материалын хохирол зэргийг харгалзан vзэж, Японоос авах тvvний хууль ёсны нэхэмжлэлийг ёсоор болгон єгєх болбуу хэмээн итгэж байгаагаа илэрхийлмvй” гэжээ. Єєрєєр хэлбэл, маршал Чойбалсан Японоос тєлєх нийт дайны тєлбєрийн 2- 3 хувийг авах хууль ёсны эрхтэй хэмээн маргаж байсан байна.
АНУ- ын судлаач Жерард Фритерс 1949 онд хэвлvvлсэн номондоо маршал Чойбалсангийн АДК- ын даргад илгээсэн захидлыг бvрэн эхээр нь иш татаад ” Монголын НVБ- д элсэх єргєдєлд татгалзсан хариу єгчихсєн байсан тул Японоос тєлбєр нэхэх эрх зvйн vндэс хангалтгvй байсан” гээд НVБ- д элсэх тухай єргєдєл болон АДК- д Японоос дайны тєлбєр нэхэж ирvvлсэн захидал дах vндэслэлvvд нь тун адилхан байсныг тэмдэглэж байжээ.

Thursday, December 18, 2008

Их гүрнүүдийн харилцаа-1

Ази тивийг тэр дундаа Хятадыг энэ зууны гол тоглогч болно хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэж, энгийн сонирхогчид битүүхэндээ болгоомжлон.., юутай ч судлаачдын бүтээл туурвилын дийлэнх нь энэ сэдвийг хамраад нэлээд хугацаа өнгөрч буй нь нэгийг бодогдуулаад сонирхол татаж эхэлсэн юм.
Тиймээс хэд хоногийн өмнө `энэ зуун Азийн болон Хятадын зуун болно гэж итгэж байгаа бол Хятад-Япон хоёр түүхэн шийдэгдээгүй асуудлаа нэг мөр болгоогүй нөхцөлд `үлгэр` болж магадгүй` гэсэн сануулгын өнгө аястай зүйл уншаад энэ хоёр их гүрний хооронд байнга хэрүүлийн үндэс болж байдаг газар нутгийн маргаан, түүхийн болон Тайвантай холбоотой асуудлуудыг сонирхохоор шийдсэн юм.

Хятад, Японы харилцааг ерөнхийд нь доорх үеүүдэд ангилж болно.

1. Эртний үе: Мэйжийн шинэчлэл хүртэл;
2. Мэйжийн шинэчлэл (1868)-Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918);
3. 1918 -Дэлхийн хоёрдугаар дайн (1939-1945);
4. Солонгосын дайн (1950-1953)-Дипломат харилцаа тогтоох хүртэл (1972);
5. 1972 - Тянь Ань Миний хэрэг (1989-06-04);
6. 1989 - Шинзо Абэ (2006-10);
7. 2006 - өнөөг хүртэл.
Дээрх үечлэлээр харилцааг авч үзэхэд одоогийн хоёр орны харилцааны төвөгтэй бөгөөд хамгийн ужгарсан асуудал нь газар нутгийн маргаан.

Газар нутгийн маргаан: газарзүйн аливаа асуудлыг шийдэхдээ маргаантай талуудын түүхэн эх сурвалж дээр үндэслэдэг, бэрхшээлтэй аливаа маргааныг зохицуулах хамгийн боломжтой арга хэмээн үздэг irredentism байдаг. Энэхүү нэр томьёог 19-р зууны дунд үеэр Италийн үндсэрхэг үзэлтнүүд нэгдсэн Итали улсыг байгуулахын тулд гаргаж ирэн Горизиа, Триестэ, Трентино, Истриа, Тицино, Нисэ, Корсика, Малта болон Өмнөд Тирол зэргийг Австри, Швецарь, Франц болон Английн хяналтнаас авахдаа хэрэглэж байсан. Италийн энэхүү байдлаас харахад irredentism нь түүхэндээ үндэслэн газар нутгаа тэлэх гадаад бодлогын нэг хэрэгсэл болох нь харагдаж байгаа юм. Ойрын жишээ гэвэл; хүйтэн дайн төгссөнөөс хойш 1994 оны дунд үе хүртэл (салан тусгаарлах хөдөлгөөнийг оруулан-secessionism) 65 орчим байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Салан тусгаарлалт хэмээх хашилтанд хийсэн нэр томьёог тайлбарлавал irredentism-с өөр ойлголт. Энэ нь доороос дээшээ (bottom-up) чиглэсэн хандлагатай үйл явдал бөгөөд нэг улсын бүрэлдэхүүнээс гарах болохоор тэр бүр Олон Улсын байгууллага (ард нь нөлөө бүхий гүрэн байхгүй л бол) болон эзэн улсынхаа сайхан занг хөдөлгөж чаддаггүй. Түүхээс аваад үзэхэд амжилттайгаар салан тусгаарласны нэг жишээ бол 1965 онд Сингапур улс нь Малайзын Холбооноос тусгаар тогтносон явдал. Хэдийгээр дээрх 65 гэсэн тооны дийлэнх нь ямар нэгэн арга замаар шийдэгдсэн ч магадгүй ойрын хугацаанд шийдэгдэж чадахгүй маргаантай асуудлуудын зах зухаас доор жагсаавал;
1. Еирусалим (Палестин): Израйл-Палестины ард түмэн,
2. Курилийн арлууд: ОХУ-Япон,
3. Спретли болон Парасел арлууд:Хятад, (Вьетнам),Тайван- Брүнеи, (Малайз), Филиппин,
4. Тайван: Хятад-Тайван

За одоо үндсэн асуудал руугаа орохгүй бол гэхдээ миний дээрх irredentism -н талаар тодруулсан нь хоёр их гүрэн маань арлын маргаанаа энэхүү арга замаар шийдэхээс өөр аргагүй гэдгийг л хэлэх гэсэн санаа.

1990-ээд оны үед Дайоюу бүлэг арлын (8 жижиг арлаас бүрддэг) хамгийн том дээр нь гэрэлт цамхаг засч байсан Японы зургаан иргэнд Тайван, Хонконг дахь хятад гаралтай үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцлээ илэрхийлснээр Японы тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчин сарын турш тэдэнтэй ширүүн мөргөлдөөнд орсоны эцэст Деивид Чен гэгч нас барсны дараагаас хоёр улсын засгийн газрууд шийдвэрлэх арга зам хайн түүхэн баримтууд судалж эхэлснээр энэ асуудал хүчтэй яригдах болсон юм.

Маргаантай арлуудын тухай товчхон;

Дайоюу гэдэг нь Хятадаар, Сенкаку нь Японоор нэрлэсэн.
Газарзүйн хувьд: зүүн уртрагын 123`25-124`45, хойд өргөргийн 25`40-26`00, Тайванаас зүүн хойш 200 км, Окинава мужаас баруун тийш 300 км, эх газрын Хятадаас зүүн тийш 400 км-т оршдог бөгөөд доорх найман арлаас бүрддэг.
1. Diaoyu Dao
2. Huangwei Dao
3. Nan Xiaodao
4. Bei Xiaodao
5. Chiwei Dao
6. Chong Beiyan/ Dabei Xiaodao
7. Chong Nanyan/ Danan Xiaodao
8. Feilai Dao

Дээрх бүлэг арлууд хэзээнээс эхлэн ямар шалтгаанаар Япон, Хятад улсуудын нүдний цөцгий мэт нандин зүйл болчихвоо гэхлээр;
1. Эдийн засгийн ашиг сонирхол- 1969 онд анх байгалийн нөөцтэй болох нь тогтоогдонгуут; (2006 онд) Япон бол дэлхийн 2-дахь газрын тосны хэрэглэгч, Хятад 3-дахь; байгалийн хийг оруулан эрчим хүчний хэрэглээгээр 2-т Хятад, 3-т Япон орж байгаа болохоор эрэлтээ хангах нөөц зайлшгүй шаардлагатай.
2. Геополитикийн ашиг сонирхол- Тайванаас 200, эх газрын Хятадаас 400-хан километрт оршдог нь Хятадын хувьд хэрвээ энд цэргийн баазаа байрлуулвал харуулын цамхаг; Японы талд бол баазаа байрлуулвал Хятадын толгойд буу тулгаастай л гэсэн үг. Ийм учраас ямар ч нөөцгүй байсан ч Хятад бол хэзээ ч татгалзаж чадахгүй ч байсан, чадахгүй ч байх болно.

Тэгэхээр түүхээ авч үзэхээсээ өмнө аливаа маргааныг шийдвэрлэдэг Олон Улсын Шүүх болон Олон Улсын эрх зүй яагаад хүчгүйдээд байна гэдгийг цухас дурдвал;
1. Олон Улсын эрх зүй бол гарал үүслээсээ л өрнөдийнхний хэтэрхий нэг талыг барьсан үзэл санаа шингэсэн байдаг болохоор ганцхан эрх зүйгээр олон зууны өвөрмөц түүх, соёл, үзэл санаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргээрээ ялгаатай улсуудын асуудлыг шийднэ гэдэг бол боломжгүй гэж үздэг.
2. Аливаа маргааныг Олон Улсын Шүүх шийдэхээр болвол маргаантай талууд хүсэлт тавьсны дагуу ажилдаа ордог. Тэгээд ОУШүүх Олон Улсын эрх зүйг үндэслэн шийдвэр гаргадаг учраас Хятад, Япон улсууд нь тэр дундаа Хятад улс 1-т тайлбарласан шалтгаанаар ОУШ-д хүсэлт гаргадаггүй.
Тиймээс шийдвэрлэх хамгийн боломжтой арга зам болох irredentism-ээ авч үзвэл;
Нэрний гарал үүсэл:Хятадаар Дайоюу Ю (Ю нь хятадын түүхэнд арал гэсэн үгийг илэрхийлж байсан) бөгөөд хятадын ардын аман зохиолд анх дурдагдсан үгс боловч хэзээнээс арлыг нэрийдэх болсон бэ гэхлээр; 1532 онд тухайн үеийн Мин улсын элч Чэн Кан Рюукюугийн Эзэнт улсад очсон тэмдэглэлээ 1534 онд гаргахдаа дээрх арлуудын талаар тодорхой бичсэн байсан болохоор энэ үеэс эхлэн Дайоюу арлууд хэмээн нэрийдсэнийг зөвхөн хятадын тал ч бус японы газарзүйч Хаяаши Шихеи `эдгээр арлууд бол Хятадын газар нутгийн нэг хэсэг` хэмээн тэмдэглэсэн байдаг байна.Харин Японы тал эдгээр арлуудыг Сэнкакү Рэтто (せんかく列島) хэмээх бөгөөд энэхүү нэр 1900 оноос л хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд эртний түүх судлах юм бол нээсэн, нэрлэсэн гэхчлэн Хятадын талд хандлагатай байдаг боловч Японы талаас `ямарваа нэгэн зүйл эзэндээ эдийн засгийн ашиг өгч байвал түүнийг хөрөнгө гээд, бусад этгээдүүдийн ч сонирхол давхцдаг` гэдгээр 1884 онд Кога Тацуширо анх загасны нөөцтэй болохыг нь тогтоон, бусдыг (1909 он гэхэд 99 гэр бүл, цагаачид 248 байсан) ч дагуулж 1930-аад оны Хятад Японы хурцадмал байдал хүртэл аж ахуй эрхэлж, харин 1930-аад оны дунд үеэс эдгээр арлуудыг Окинава мужид нэгтгэн Японд харьяалагдаж, 1952 онд Америкийн мэдэлд шилжин цэргийн ажиллагаа явуулах хүртэл урдны адил идэвхгүй байдалд шилжээд байсан болохоор идэвхтэйгээр ашиглах эх үүсвэрийг нь манайх санаачилсан хэмээн зүтгэдэг.Үнэхээр ч 1879 онд одоогийн Окинава муж, 1895 онд Тайван арлуудынхаа хамт Японд шилжсэнээс хойш Хятадын зүгээс маргаантай арлуудыг оруулан Зүүн Хятадын тэнгист ямар ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах гэж оролдоогүй нь үнэн. Нөгөөтэйгүүр маргаантай арлуудыг төвөггүйгээр эзэмшилдээ оруулах боломжуудыг Хятад удаа дараа алдсан буюу доорх аль ч гэрээнд тэдгээрийг тодорхой дурдаж өгөөгүй нь том алдаа болсон юм.
Үүнд;
1. 1943-12-01 Кайрийн Тунхагт `Япон улс нь Дэлхийн Нэгдүгээр дайнаар олж авсан Номхон Далайн бүх арлуудаас татгалзаж тэр дундаа Хятадаас булааж эзэмшсэн Формоза (Тайвань), Пескадорс болон түрэмгийлсэн бүхий л нутаг дэвсгэрийг буцааж өгөх`;
2. 1945-07-26 Потсдамын Тунхаглалд `Японы газар нутаг нь Хоншю, Хоккайдо, Кюүшю, Шикокү болон бусад жижиг арлуудаар хязгаарлагдана`
3. 1951-09-08 (1952-04-28) Сан Францискогийн Энхийн Гэрээнд `Япон нь Формоза болон Пескадорсийн бүх арлуудаас татгалзана` нөгөөтэйгүүр ` АНУ нь бусад эзэнгүй арлуудыг эзэмшээд цэргийн сургууль бэлтгэл хийх эрхтэй` гэж байхад Хятадын талаас юу ч дуугараагүй зөвшөөрсөн.
4. 1952 оны Хятад, Япон улсуудын хоёр талын энхийн гэрээнд мөн л Дайоюу арлуудын нэр дурдагдаагүй.
5. 1972-09-29 Дипломат харилцаа тогтоох хамтарсан мэдэгдэл. Аливаа бүрэн эрхт улсууд маргаантай асуудлаа дипломат харилцаа тогтоохдоо л эцэслэн шийдвэрлэдэг байтал энэ хоёр тухайн үеийн олон улсын харилцааны нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү асуудлыг хойш тавьсан.
6. 1978 оны Хятад Японы хооронд энхийн гэрээ байгуулахад мөн л хойш нь тавьсан.
Ийнхүү хамгийн маргаантай асуудлаа хойч үедээ үлдээсээр байтал 1990-ээд оны эхэн үеэс асуудал улам хурцаар тавигдах болсон. Энэ нь гэрэлт цамхгийн эсэргүүцлээс эхлэн, Тайван, Хонконг, Өмнөд Солонгос болон Азийн бусад буюу Японы түрэмгийлэлд өртөж байсан улсууд эсэргүүцлээ илэрхийлэн энэ үеийн АНД-н асуудал ярвигтай болж ирсэн. Бусад улсууд яагаад дургүйцлээ илэрхийлсэн гэхээр - 1990 оны 8 сарын 2-ны өдөр Ирак Күвеит рүү халдан довтолсноор Персийн булангийн дайн эхэлж Япон энэхүү дайнд Нэгдсэн Үндэсний Байгууллагийн дүрмийн дагуу гэсэн нэрээр Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш анх удаа гадаад руу цэргийн багаа илгээсэн нь түүхийг санагалзуулж эхэлсэн юм. Гэвч Японы талаас манайх энхийг эрхэмлэсэн Үндсэн Хуулиндаа ямар ч өөрчлөлт оруулаагүй, санаа зовох шаардлагагүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Түүнчлэн 1992 оны 2 сарын 25-нд Хятад Улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдалтай холбогдуулсан хууль батлахдаа түүндээ Дайоюу болон бусад арлууд дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулсан бүрэн эрхтэй гэх утгын зүйл багтаасан нь дахин хэрүүлийг өдөөсөн ч энэ үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Хятад, Япон улсууд нь тэгтлээ муудалцах шаардлагагүйгээр хойшлуулсаар 2001 онд Японы Ерөнхий Сайд Жүничиро Койзүми хоёр улсын харилцааг таслан 2006 онд Шинзо Абэг гарч иртэл асуудал хөлдүү чигээрээ байсаар энэ оны 10 сард Абэ сайд Хятадад, 2007 оны 4 сард Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Вэн Зиабао Японд, мөн оны 12 сард тухайн үеийн Японы Ерөнхий Сайд Ясуо Фукуда Хятадад болон 1998 онд Хятадын төрийн тэргүүн Зиань Земин айлчилснаас хойш арван жил завсарлаад байсан дээд хэмжээний айлчлалыг Ху Жинтао 2008 оны 5 сарын 6-10-ны өдрүүдэд `урин хавар` хэмээх айлчлалынхаа туршид хэд хэдэн чухал асуудлуудыг хөндсөний нэг нь Зүүн Хятадын Тэнгисийг (маргаантай арлууд) хамтран ашиглах тухай `Хамтарсан мэдэгдэл`-ийг гаргасан явдал байсан юм.
Энэхүү маргаантай асуудлын хамгийн нааштай шийдэх ганцхан арга зам нь irredentism гэж бодож байтал доорх байж болох хувилбаруудаас хамгийн боломжтойгоор нь асуудлаа шийдсэнийг дээр орууллаа.
1.Хамтран ашиглах: 1990-ээд оны үед асуудал ид хурцаар тавигдахад Хятадын талаас үүнийг санал болгож байсан ч Япон болгоомжтой байр сууринаас татгалзсан. Учир нь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас Японд Курилийн маргаантай дөрвөн арлаа энэ арга замаар шийдэх саналыг үгүйсгэж байсан юм.
2. Нэг талыг барьсан Японы хандлага.
3. Түүхийн баримтанд тулгуурласан Хятадын шийдвэр.
4. Хятад-Японы гуравдугаар дайн: Хятад бол батлан хамгаалахын төсвөө жил тутам өсгөн тэр дундаа тэнгисийн флотынхоо зэвсэг техник, ур чадварт байнга анхаарч байгаа болохоор цаг хугацаа өнгөрөх тусам энэ арга Хятадын талд үр дүнтэй тусч магадгүй ч ийм байдалд хүрвэл Америк холбоотныхоо үүргийн дагуу Японы ард дуртайяа зогсох болно бас энэхүү үймээнийг далимдуулан Тайвань, Төвд, Шинжаан Уйгур зэрэг нь салан тусгаарлах боломжтой учраас энэ замыг сонгохгүй л дээ.

За а ийнхүү газар нутгийн маргаантай байдал нэг удаадаа л намжлаа.

Ханз цээжилсэн нь

Өнөөдөр нэг номны гарчиг орчуулах гэж сонин юм боллоо.
Энэхүү `外蒙政教制度考` номны гарчгийг орчуулах хэрэг гараад ханз бүрээр нь тольдвол:
外- гадаад;
蒙- бүдүүлэг, соёлгүй,боловсролгүй,бүрхэг, идэвхгүй;
政- засгийн газар;
教- удирдах;
制度- хяналтын систем;
考-үзэл санаа гэж байлаа. Тэгээд ханзуудаа нийлүүлтэл `Гадаад идэвхгүй засгийн газрыг удирдах хяналтын системийн үзэл санаа` гэж байгаа боловч нэг л ойлгомжгүй байхаар нь хичээлдээ явах замдаа Тайвань найзаасаа асуугаад амжлаа. Гэтэл тэр бүдүүлэг, соёлгүй, боловсролгүй, бүрхэг, идэвхгүй зэрэг байдаг л муухай утгыг илэрхийлсэн ханз нь Монгол гэдгийг илэрхийлдэг байсныг мэдсэнгүй тэс өөр орчуулга хийхээ дөхжэ э. Сургууль орох хүртлээ заавал яагаад ийм утгатай ханзаар Монголыг илэрхийлэх болсын бол, тухайлбал хятад гэхэд 中国-дундад улс буюу бас 中華-гайхалтай гэсэн ханзаар төлөөлүүлэн хоёр янзаар илэрхийлдэгдээ гэх зэргийн зүйлс бодож явлаа. Аз болж ханзны даалгаварт улс орнуудын нэрийг цээжлэх байж таараад онцлон хэдэн улсийн нэрийг авч үзвэл;
1. 米- бэй: будаа- Америк улс (европууд анх тэнд суурьшаад газар тариалан эрхлэн нэг намар маш их ургац авснаас хойш талархлын баяр тэмдэглэдэг болсон гэж дам сонсож байсан учраас Америкийг `будаа`-аар илэрхийлснийг үүнтэй холбоотой юм болов уу гэж бодлоо)
2. 伯- хакү: ахан дүүс-Бразил улс (Өмнөд Америк дахь Португаль хэлтэй ганц улс тиймээс ч НҮБ-н Аюулгүйн Зөвлөлд орох санаатай боловч Испани хэлтэй тивийг төлөөлөн Португаль хэлтэй Бразил боломжгүй хэмээн бусдуудаасаа дэмжлэг авч чададгүй. Ахан дүүс гэдгийг нь Португаль улстай холбон бодлоо. )
3. 露- ро: Орос- хятад ханзны утга нь бол `өлсгөлөн` гэж сонсож байсан юм байна.
4. 西- сэй: Испани- (өрнөд гэсэн утгатай бөгөөд 西暦 гэвэл МЭӨ)
5. 比- хи: Филиппин- (харьцаа, харьцуулалт) зэрэг сонирхолтой үр дүн гарч, ханзны утга нь тухайн улсаа ямар нэг байдлаар нь тодорхойлдог байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Гэвч өөрийнхөө ханзны утгыг бодохоор л дургүй хүрэх шиг болохын.

Анх энд ирээд манай сургууль (Aoyama Gakuin University)-д урд нь монголоос оюутан сурч байгаагүй учраас эхэлж уулзсан хүн бүр л `солонгос уу?` гэж асуудаг бөгөөд `үгүй, монгол` гэхээр зарим нь ч сүйд болоол (япончууд ихэвчлэн), өөр тивээс ирснүүд нь үнэхээр мэдэхгүй байгааму эсвэл мэдэн будилаад байгааму гэмээр `хаа байдаг билээ` ч гэх шиг сонин юм асуухаар нь `хэй, чи дэлхийн түүх мэдэхгүй байж яаж яваад Олон Улсын Харилцааны мэргэжил сонгочихдог байнаа` гэмээр л болдог байлаа. Нэг удаа Золоогийн ангийн нэг оюутан `тийм улс байдыму, та нар тэгвэл мориор сургуульдаа явдаг уу` гээл олны өмнө сонин байдалд оруулаад гэчихсэн орой нь жаахан бухимдчихсан ирсэн. Харин одооноос энэ байдал гайгүй болж байгаа.

...Хүн амьдарч буй нийгэмдээ уусдаг бөгөөд гаднаас л харахгүй бол тэр бүр хар цагаан зүйлийг нь олж хараад шийдвэртэй алхам хийж чаддаггүй юм болов уу гэх бодол хааяа төрдөг бөгөөд улс орнуудын нийгмээ шинэчлэгчид ихэвчлэн л гадаадад ямар нэгэн хэмжээгээр боловсорсон хүмүүс байх шиг. Жишээ нь: Махатма Ганди, Хятадын Сун Ятсен болон манай 90-ээд оны ардчиллыг өрнүүлэгчид гэх мэт. Дээрхийг бичсэний учир нь: хүн гадны шахалтанд орж, бусадтай харьцуулагдах тусам болж бүтэхгүй байгаа зүйлсээ бодитоор хардаг, тийм байдлаа үнэхээр өөрчлөхийг хүсдэг л юм байна. Бас харь элгийн хүмүүстэй хамт байх тусмаа илүү үндсэрхэг үзэлтэй болдог бололтой.

Шинэ өглөө

Шинэ долоо хоногийн анхны өглөө маш сайхан эхэлж байна.

Энд уржигдраас хойш бороо орж эхлээд өчигдөр өглөө (бүтэн сайны) бүр шаагаал асгаж өгсөн. Амралтын өдөр байсан болохоор байрны маань хоол байдаггүй учраас гарч ходоод руугаа жаахан юм чулуудах гэтэл бараг норчихсон шүү (гоё байсан), энэ Япончуудын бороо үзэж чададгүй гэж яана а. Би ч багаасаа говь талд өссөн болохоор усны хомсдолд ороод хаширчихсан юм шиг байгаан. Барагтай бол шүхэр барихгүйл байгаа. Золоо маань `эдний бороо Хятадын үйлдвэрээс ялгарсан хүчилтэй шүү удахгүй үс чинь халцрандаа` гээл өөрөө байнга шүхэр тэврээстэй. Урт үстэй хүн аргагүй биздээ. Өчигдөр нэг тиймэрхүү хийдгээ шагаагаастай л өнжсөн, хэрэгтэй зүйл хийхээр энэ цаг хугацааны хурдан гэж ... нэг мэдэхнээ л унтах цаг болцон байдийн.
Өнөө өглөө тэнгэрт торох ч үйлгүй нар хүчтэй тусаал сайхан байна а. Хүний муухай арилдгүй тэнгэрийн муухай арилдаг гэж ортой л болтой.

Өглөөд 6 хагасын хавьцаа л нар мандчихлаа, өдийд монголд маань харанхуй байдагдаа... Цонхоо онгойлготол сэрүүн цэвэр агаар, бороо саяхан зогссон болтой зам нойтон харагдаж байна. Хурц нар, цэнхэр хөх тэнгэр, цэвэр агаар энэ бүгд яалтчгүйл бага нас, аав ээж, ах эгч дүү нар минь гээл надтай холбоотой бүхнийг санагдууллаа. Гэнэтхэн аманд төрийн дууллын ая ороод ирэхийн, үгийг нь тодхон хэлээд аялах гэтэл нүдний булай болж мэдэдгүй юм байшдээ яс юмандээр. За а би чинь арайчдээ гэж бодонгуутаа муу ПС-гээ тар няр онгойлгон youtube, google гээл үг, аяыг нь олж аван баахан дууллаа. Нэг л сайхаан.

Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Монгол Улсын Төрийн Дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Дээр Амайгийн блогийг уншиж байхад төрийн өндөрлөгүүд маань үгийг нь мэдэдгүй ам барьдаг энээ тэрээ гээл шүүмжилснийг нээх анзаарч авалгүй л аялалын түүхийг нь шимтээд өнгөрсийн үнэн л зүйл байж. Одооноос хойш бол цэг таслалгүй бүрэн дүүрэн шуурхай санах ойдоо хийгээд авсан болохоор ам барьж гиншинэ гэсэн ойлголтгүй болоод авлаа.
За а тэгээд ийм тэмдэглүүштэй үйл явдал тохиолдсон болохоор энэ 7 хоног ямар өнгөрөх нь ойлгомжтойдог шүү. Урагшаа аа.

Change

Хэд хоногийн өмнөөс нэг л завтайдаад байгаа боловч гавьж гайхуулж хийсэн зүйлгүй, тэгээд энэхүү зогсонги байдалдаа дасаад байх шиг санагдах болсноор өөртөө бяцхан өөрчлөлтүүдийг хийхээр шийдсэний нэг нь 12 сарын 27-нд байрнаасаа гарч шэйррүүм гэгчид амьдрах - энэ бол хэлээ богино хугацаанд сурах хамгийн шилдэг арга бас хүмүүсийнх нь дунд орсноор зан заншил, соёл гээл юу эсийг сурахвэдээ ёстой амжуулна а, нөгөө нэг шийдвэр маань цагийн ажил хийхийн тулд Цагаачлалын албанд нь очиж өргөдлөө өгөөд хоёр долоо хоногийн дараа зөвшөөрлөө авснаар ажил хийнэ гэсэн үг түүнийгээ өнөөдөр амжуулсан болохоор сарын сүүлээс ажил хийнэ э, өөр нэг чухал нь гэвэл блог нээж бичлэгээ оруулж эхэлсэн.

Миний хувьд том өөрчлөлтүүд шүү.
Гэхдээ энэ үг `хэрвээ та өөрчлөгдөхийг хүсэхээ болих нь мөхөж буйн шинж` миний өдий зэрэгт явааг маань чиглүүлсэн ч байж магадгүй. Учир нь би гэдэг хүн анх их сургуулийн босгыг алхахдаа сонголтоо буруу хийчихсэн наашаачгүй, цаашаачгүй байхад л тусалсан юмдаа.
Багаасаа л дипломатч болно гэсээр 10-аа төгсөөд конкурс өгсөн чинь МУИС-ын Олон Улсын Харилцааны Сургуулийн харилцаа болон эдийн засгийн ангиудаас нь ердөө хоёрхон хувиартай байтал 5-рт жагсаад нөгөө мөрөөдөл маань сураггүй ээ. За а тэгээл яах уу.., гэхдээ би тэр үед хэнтэй ч зөвлөлдөөгүй л (ер нь аливаа зүйлийг бие даан шийдвэр гаргадаг нь миний онцлог байж магадгүй ч хэрвээ үр дүн нь 0% бол хуваалцчих буюу чи и л тэгээ биздээ, та а л тэг гээ биздээ хэмээн буруугаа нялзаах хамсаатан байдаггүй нь хааяа том цохилт болдийн, гэхдээ л өөрөө унасан хүүхэд уйлдгүй) нэр дуудангуут ороол бараг л нүдэнд дулаахан харагдаж, хэлэнд эвтэй байсныг нь л сонгосондоо-Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Компьютер Программ Хангамжийн анги - ёёоох нөгөө давахгүй гэсэн даваагаар баахан давна гэгчээр л юм болсондоо. Тэгээд яахавдээ аав, ээжийнхээ хөөцөлдөж өгсөн Төрийн Сан гэгчийг нь бодоод хагас жил дуустал ирц л бөглөж суусандаа бараг, гэхдээ бас зүгээр байгаагүй ээ Засгийн Газар хоорондын шугамаар гадагшаа сурах бодолтой 3 сард Туркийн шалгалт өгнө гээл өөртөө мангар итгэлтэйгээр бүх зүйлээ хойш тавиал бэлдэж байтал шалгалтны бүртгэлд голч оноо хүрдгүй, ёстой хүнд байдалд орсоон тэхэд: мэлмэрээ хүн чинь чаддагаар нь давтлага авч байсан багшдаа баахан уйлаал, би одоо цаашид үргэлжлүүлж чадахгүй... гээл одоо бодоход инээдтэй ч юм шиг ккккк, гэтэл багш маань Спенсэр Жонсоны Миний бяслаг хаачив гэдэг ном байгаа түүнийг Интэр номын дэлгүүрийн тэр тавиурын тэндээс яг одоо очоод унш, түүний дараа чамд арай өөр зүйл бодогдоно гэж хэлсэн би ч очиж унших гэж тэр үедээ нүд нулимсаар цэлэлзээд.., дараа нь тайвширчаад уншсан чинь ойлгоход хялбар, сонирхолтой бичигдсэн үнэхээр сайхан ном байсан ихийг ч бодогдуулсан.
Тэр ном нэг ангийнхны уулзалтын яриагаар эхэлдэг бөгөөд бүгд л амьдралд гардаг өөрчлөлт, бэрхшээлүүд, түүнийг хэрхэн даван гарах, бидний амьдралдаа алдчихдаг сайхан боломжууд, түүнийг шүүрч авч чадахгүй алдчихдаг нь юунаас болдийн бол гээл, гэтэл тэдэн дундаас Майкл гэгч залуу амьдралыг нь өөрчилсөн нэгэн сонирхолтой түүх ярьсан нь хоёр хулганаар өөрчлөлтөнд дасан зохицомтгой, эрэл хайгуулч, хүсэл тэмүүлэлтэй, тууштай, зорилготой хэсгийг; хоёр одойгоор эсрэг дүрийг төлөөлүүлж хүүрнэдэг бөгөөд харин нэг одой нь хожимдсон ч гэсэн өөрчлөлтөнд дасан зохицож, бусдаас өрсөж хөдлөх хэрэгтэй байснийг ухаарсныг ойлгомжтой илэрхийлсэн байсан.
Дээрх номыг уншиж ухаарсан тэр үеэс эхлэн-дахин конкурс өгч хүссэн сургуульдаа орж зорилготой суралцах нь л чухал санагдаж бас л энэхүү шийдвэрээ ганцаараа гаргасан болохоор надад алдах эрх байхгүйг би маш сайн ойлгож байсан, тиймдээ ч эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хүссэн сургуульдаа орж чадсан болохоор би өөрийгөө хоёр хулганы нэг болов уу л гэж үнэлдэг болсон шүү энэ үеэс хойш.
Өөрийнхөө алдаан дээрээс хоёр зүйлийг ойлгож, бусдыг ч бас тийм нүдээр хардаг болсон.
1. Дургүйд хүчгүй: хааяа зарим нэгэн байх газраа буруу сонгосон оюутнуудыг хараад хайран цагийг дэмий өнгөрөөж буйд нь харамсах шиг болдийн.
2. Хялбар олз
Хялбар гарз: Төрийн Сангаар сургасны үр дүн ямар байдаг бол гэх сонирхол хааяа төрдийн. (бүгд биш л дээ мэдээж) Миний хувьд ХУИС-д сурахдаа Төрийн Санг авчихсан гээд МУИС-д ороход зөрүү энэ тэр нь олгогдоочгүй, би ч өөрийнхөө мөнгөөр сурсан нь илүү амттай бөгөөд нэг цаг цонхолсон ч, багш зохих мэдлэг олгохгүй бол миний хөлс хүчээ гаргаж олсон мөнгө дэмий урсчихлаа гэдгийг маш сайн ухаардаг болохоор дээрх дүгнэлтэнд хүрсэн юм.
Өөрчлөлтөөс өмнө өрсөж өөрчлөгддөг болохын төлөө.

Элчин Сайдтай уулзсан нь

Өнөөдөр бараг хальтхан харичаад ирсэн юм шиг л болчихлоо. Ямар сайхан байна гээч.

2008 оны 9 сарын 8-нд Японд анх хөл тавиад Наритагийн онгоцны буудлаас Хулан эгч (наашаа гарахын өмнө Чингисхаан онгоцны буудалд орох цагаа хүлээгээд сууж байтал 3 яг япон шиг эмээ нар ирээд охиндоо нэг чухал бичиг маш яаралтай явуулах гэтэл `их чухал бол хэцүү` гээд хүмүүс авахгүй юм. Миний охин авчих, миний охин ганцаараа бол цаадах чинь очих газарт чинь хүргээд өгнө, санаа зоволтгүй гээл намайг чинь панаалдаж өглө ө - харин ээ гэж бодож байснаа ер нь ч очоод юугаа ч мэдэхгүй юм чинь бөөн боломж гэж баярлаад утсаар холбогдоол өөрийнхөө өмсөж буй хувцас болон танигдах байдлаа хэлээд, `чухал` зуйлийг дамжуулж өгсөн эгч.) тосч аваад байр хүртэл хүргэж өгөөд, хоёр хоногийн дараа буюу 10-нд нөгөө монгол оюутан Золоо маань ирж миний нар гаравшдээ. Тэр цагаас хойш Золоогоосоо өөр монгол хүнтэй биечлэн уулзалгүй 96 хоножээ. Гэхдээ хоёр долоо хоногийн өмнө Токиогийн хэлний сургуульд сурч буй монгол багш оюутнуудтай уулзах боломж гарсан боловч хагас сайн байсан болохоор би хичээлтэй байгаад азгүйтдийн.

Өнөөдөр юу болов оо гэвэл;

Хэд хоногийн өмнөөс мэйлээр нэг урилгын шинжтэй зүйл ирсэн байсан нь 12-11-нд 15:30 минутанд Олон Улсын Солилцооны Төвд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд ирнэ гэсэн байсан болохоор тэсэн ядан л хүлээж байсан өдөр. Бид хоёр ч 5 минутын өмнө очоол хүлээж суулаа, гэтэл бараг 30 минут хоцордийн; за энэ ч яахав бид нар шиг (бүгд биш шүү) цаг барьдаггүй биш юмаа гэхэд бороотой байсан болохоор гацаа бөглөө байсан л байлгүй тээ, ер нь аливаа зүйлийг эерэг талаас нь харах нь зөв.
За а тэхээр Элчин Сайд маань Р. Жигжид гэдэг дипломатч байдаг юм байна цаашдын сурах зорилго чиглэл гээл сайхан ярилцаад, дурсгалын зургаа татуулаад хэдийгээр арваадхан минут болсон ч их зүйлийг амжуулсаан.
Тэгээд Элчин сайд явах болоод дагалдаад гараад иртэл хичээл ид завсарлаад ангийнхан энэ тэр бүгд сургуулийн үүдэн дээр цугларчихсан гэтэл бид 2 Элчин Сайдаа дагалдан маадгар гээч нь алхаж байгаа юм биш үү... тэд нар `Wow, is it mongolian national flag?, who is he? ..., oh really? Mongolian Ambassador..,` гээл үнэн гоё байсаан. Харин явах болсон чинь нэг л дотор сонин... болсон, би ер нь ойрдоо ихээхэн сэтгэлийн хөдлөлтэй болоод буйгаа мэдээл байгаа юм л даа, хааяа кино үзүүл мэлмэрчихгээл, найз нөхдийн ганц нэг хазгай хэлтгий хэлсэнд урвайчихгээл, энэ юунаас болж юугаар эмчлэх үү?

Ямар ч л гэсэн суралцаж буй мэргэжлийнхээ хүнтэй уулзсан нь удахгүй тийм болно о гэх шиг шинэ эрч хүч, сэдлийг төрүүллээ.

... Арлын Япон улстай ямар учралаар анхны дипломат харилцаа тогтоосон социолист орон болсныг сийрүүлвэл;

Дэлхийн Хоёрдугаар дайн Ази Номхон Далайд 1945 оны 9 сарын 02-нд Япон улс бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар төгсгөл болж, 1946 оны 11 сарын 03-нд дайнаас татгалзаж, аливаа асуудлыг энхийн замаар зохицуулна, үй олноор хөнөөх ямарваа нэгэн төрлийн зэр зэвсэг үйлдвэрлэхгүй, хадгалахгүй, дамжин өнгөрөөхгүй гэсэн утга агуулга бүхий Үндсэн Хуулиа Япон улс баталснаар, 1951 оны 9 сарын 8-ны өдөр Энх Тайвны Гэрээг Америкийн Нэгдсэн Улстай байгуулснаас хойш Японы аюулгүй байдал АНУ-ын шүхрэн доор орж, АНД-д Зөвлөлт Холбоот Улсыг тогтоон барихын тулд АНУ-ын гишгэх гол тулгуур Япон болсноор хэзээ ч салахгүй мэт холбоотнууд болцгоосон учраас энэ үеэс эхлэн Япон бол АНУ-ын утсан хүүхэлдэй мэт зөвхөн дотоод асуудал болон дайны дараахь улс орныхоо сэргээн босголтонд анхаарч экспортыг дэмжих бодлого баримталснаар 1967 он гэхэд АНУ-Японы гадаад худалдаанд АНУ-ын талд алдагдал зааж, харилцаа жаахан гацанги болж эхлээд байхад, нөгөөтэйгүүр,
Хятадын тухайд; 1949 оноос эх газрын Хятадад Мао Зэдүн тэргүүтэй социолист улс бий болсноор АНУ-ын нэг том дайсан. Маогын 1958-1961 оны хооронд ` хүн амынхаа олны хүчээр улс орноо одоогийн хөдөө аж ахуйд суурилсан байдлаас аж үйлдвэржсэн коммунист нийгэмтэй болгоно` хэмээн хэрэгжүүлэх гэж оролдсон санаа нь бүтэлгүйтэн 40 орчим сая иргэнээ дарлал өлсгөлөнгөөр үхүүлж, эдийн засаг нь доройтсоны улмаас Япон болон АНУ-тай харилцаагаа сайжруулах арга замыг хайж байсан.
Энэ нь хэрхэн батлагддаг вэ гэхлээр; Япон бол Америкийн аяыг дагах учраас эхлээд АНУ-ын анхаарлыг татах хэрэгтэй хэмээн тооцоолсны үндсэн дээр Америкийн анхаарлыг татахын тулд 1965 оноос эхлэн ЗХУ-тай хилийн маргаан хэрүүлийг өдөөх болсон. ЗХУ ч гэсэн энэ үед хүчний тэнцвэрийг хадгалахын тулд чухал хамтрагчтайгаа хялбар муудахгүйг хичээн 1969 он хүртэл тэвчиж байсан нь ажиглагддаг. Энэхүү байдлыг ч АНУ соргогоор хүлээн авч 1968 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ричард Никсон мөрийн хөтөлбөртөө гурван чухал зүйлийг оруулсны нэг нь Хятадтай харилцаагаа сайжруулах (нөгөө талаас Вьетнамын дайнаа зогсоохын тулд Хятадтай сайдахаас өөр замгүй байсан) гэж оруулж өгсөн байсан болохоор Цагаан Ордонд очингуутаа л хэрхэн дуулиан шуугиан багатайгаар Хятадтай ойртох тухай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Хэнри Киссинжиртэй төлөвлөгөө боловсруулсан нь мэдээж. Тийнхүү Киссинжир Хятадтай холбогдохын тулд эртний танилууд болох Пакистан болон Румыны сувгаар холбогдсоор 1971 оны 7-р сард Хятадад айлчлан, удахгүй ерөнхийлөгчөө айлчлуулах замыг нь засч өгсөн. Энэхүү айлчлалууд бол Японы хувьд байж боломгүй `шок` байсан ч `АНУ-ын талаас Япон тийм сүртэй хүлээж авах шаардлагагүй, манай хоёр орны харилцааны хамгийн чухал зүйлс бол аюулгүй байдал болон эдийн засаг харин Хятадын асуудал биш, Киссинжирийн айлчлалын тухайд бол тэрээр өөрийнхөө Нарийн бичигт ч мэдэгдээгүй` хэмээн амыг нь таглах гэж оролдсон. Гэвч Японы талд бол Никсоны шок-нд маш түргэн хариу барих шаардлагатай гэдэг арга замыг сонгосноор дайны асуудал болон түүний төлбөрийн тал дээр шийдэгдэхгүй дипломат харилцаа тогтоох нь хойшлогдоод байсан хэд хэдэн улстай бараг өөрөө гуйж дипломат харилцаа тогтоосон. Үүний нэг тод жишээ бол тэр үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улстай 1972 оны 2 сарын 24-нд ердөө гуравхан удаагын гурван цаг ч хүрэхгүй хугацаанд 1957 онд анх манайх санал тавьснаас хойшхи 15 жилийн туршид дуншсан асуудал шийдэгдсэн юм.

Олон Улсын Хүний Эрхийн Өдөр

Олон Улсын Хүний Эрхийн Өдөр
12 сарын 10-ны өдөр: Олон Улсын Хүний Эрхийн өдөр буюу 1948 оны 12 сарын 10-ны өдөр Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсан өдрийг ийнхүү тэмдэглэх болсоор өнөөдөр 60 насыг хүрч байна.
Аливаа ямар ч санаа, төлөвлөгөө цаасан дээр бууж тунхаглагдахдаа сайхан, хялбар ч гэлээ амьдрал дээр бодитой хэрэгжүүлнэ тэр дундаа хүн төрөлхтөн хөгжлийнхөө хэрээр асуудлуудыг бий болгож тэдгээрийн шийдэгдсэн эцсийн үр дүнг үзнэ гэдэг бол (100%)хатуухан хэлэхэд боломжгүй.
Би яагаад үүнийг бардам хэлж чадаж байна гэхлээр 60 жилийн өмнө энэхүү чухал Тунхаглалыг батлахдаа үүнийг санаачлагчид болон дуу нэгтэй хүлээн зөвшөөрөгчид дэлхийн хоёр их дайнаар амь үрэгдсэн ард түмнийхээ төлөө нүглээ наминчилж, тэдний үлдэж хагацаж зовсон ойр дотныхон болон ирээдүй хойч үеийнхнийхээ өмнө дахин ийм `дайн` гэгч хагацал зовлонгоос өөр үр дүн байхгүй гамшгийг гаргуулахгүй байх болно гэсэн тангараг байсан.
Гэвч эндүүрэл байсныг түүх гэрчилснийг доор сийрүүлвэл;

1948 он буюу Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсанаас хойшхи хүний хамгийн чухал эрх болох `амьд явах эрх`-нд ноцтой халдсан балмад хэрцгий халдлага, иргэний дайн зэргийг жагсаавал дээрх баримт бичиг цаасанд буусан санаа гэдэг нь батлагдана.

1. 1945-1949: Индонези улс нь Нидерландын колоноос тусгаар тогтнолоо олж авах болон тусгаар тогтносныхоо дараагаас үзэл суртлын зөрөлдөөнөөс үүдсэн үндэсний хямрал 1968 онд генерал Сухарто засгийн эрхэнд хагас сая иргэнийхээ амийг золиосолж гарч иртэл үргэлжилсэн.
2. 1947: одоогийн Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь 1947-08-15-нд тусгаар тогтнолоо олсныхоо дараа Английн Засгийн Газраас хилийн шугамыг нь тогтоож өгсний дагуу шашнаараа Энэтхэг, Пакистан хэмээн хуваагдаж ислам болон хиндү хэмээн хил дамнасан замбараагүй байдлаас үүдэн хагас сая энгийн иргэд алагдсан.
3. 1945-1954: Энэтхэг Хятадын хойг буюу одоогийн Вьетнам, Лаос, Камбож бөгөөд 1945 оны 9 сарын 02-нд Япон дэлхийн 2-р дайнд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ хойгт Франц байр сууриа эзлэхийг санаархан саяхан байгуулагдсан Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг хүлээн зөвшөөрөхгүйгээр колоны дэглэмээ дахин сэргээхийг санаархсаар арга буюу 1954 оны Женевийн Конвенцээр Лаос, Камбож улсууд тусгаар тогтнож, Вьетнамыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, гал зогсоох хүртэл 600000 орчим амь эрсэдсэн.
4. 1948-1962: Колумб Улс нь эрх баригчдынхаа эв нэгдэлгүй байдлын улмаас 200000 орчим энгийн иргэдээ золиосолсон.
5. 1945-1980: Жосеф Броз Тито: 1945 онд Югославын үндэстнүүдийн ард түмэн фшистын эсрэг дайны ялалт, мөн оны 11 сарын 29-нд Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсыг байгуулж (1963 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс)Жосеф Тито 1980 онд нас барах хүртлээ зургаан бүгд найрамдах улсаа нэг гарт төвлөрүүлэхийн тулд золиослогдсон хүмүүс.
6. 1947-1989: Коммунист Румын Улс нь 1989 онд ардчилсан хувьсгал хийх хүртэл тодорхой шалтгаангүй улс төрийн хэлмэгдүүлэлтээр 2 сая орчим энгийн иргэдээ хохироосон.
7. 1949-1976: Маогийн эрин үед түүний алдаатай бодлогын үр дүнд 40 сая хятад өлсгөлөн болон улс төрийн золиос болсон.
8. 1950-1953: Хоёр Солонгосын дайн: Их гүрнүүдийн зөрчилдөөнөөр даамжирсан энэхүү иргэний дайн нь өнгөрсөн зууны гуравдахь том дайн гэж хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд ойролцоогоор 2,8 сая хохирогчтой болов уу гэж тооцоолдог.
9. 1954-1962: Алжир Улс нь Францаас тусгаар тогтнохын төлөөх дайныг 1954 онд эхлүүлж 1962 оны 7 сарын 5-нд тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс болсон бөгөөд энэ үеийн туршид алжирчуудын үндсэрхэг үзэл болон бие даах гэсэн эрмэлзэл нь 1830 оноос хойшхи Францчуудын дарлал хавчлагат хүн амынхаа гуравны нэгийг устгуулсны төлөөс болгож 675000 энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдийг устгасан.
10. 1956-1972: Суданы анхны иргэний дайн гэж нэрлэгдэх энэхүү дайн нь 1955 онд буюу тусгаар тогтнохынхоо өмнөх жил хойд, өмнөд Судан ард түмнүүдийн хооронд бие биендээ үл итгэж эрх мэдлийн төлөөх хардалтын байдал болон нөгөө талаас шашин соёлын ялгаатайн улмаас үүсч 1972 онд түр зогсох хүртэл 500000 орчим суданчууд хохирсон байсан.
11. 1965-1973: Энэхүү дайныг Вьетнамын дайн эсвэл зөрчилдөөн, Энэтхэг-Хятадын хойгын хоёрдахь дайн зэрэг нэрээр нь сайн мэддэг. 20-р зуунд хүлээн зөвшөөрөгдсөн 5-дахь том дайн бөгөөд 1973 оны 1 сард дайнд оролцогч талууд энхийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч гал зогсолгүй 1975 оны 4 сар хүртэл Вьетнамын талаас 3-4 сая, Лаос, Камбож 1,5-2 сая болон АНУ-ын 58159 цэрэг болон энгийн иргэд амь эрсэдсэн.

Дээрх бол барагцаагаар ч гэсэн хохирогчдын тодорхой тоо баримттай харин доорх жагсаасан иргэний дайн болон ямар нэгэн хэмжээгээр хүний амь эрсэдсэн үйлдлүүд;
- 1945-1989: Зүүн Герман
-1948-хойш: Хойд Солонгос
- 1960-1966, 1996-2003: Конгын хямрал
- 1960-1996: Гуатемала
- 1961-1975-1995: Ангол
-1961-1992: Мозамбик
-1962-1992,1994: Этиоп
- 1962-1972: Йемен
-1967-1970: Биафра
-1971: Бангладеш
-1971: Пакистан
-1972,1993-1996: Бүрүнди
-1972-1978: Уганда
-1975-1985: Зүүн Тимор
- 1975-1991: Камбож-1650000 хүн буюу хүн амын 21% нь амь үрэгдсэн нь бүх дайн мөргөлдөөнүүдээс үрэгдэгсдийг нь хүн амтай нь харьцуулахад 1-рт ордог.
-1975-1990: Ливан
-1976-1977: Аргентин
-1979-1989, 2001-с хойш: Афганистан
-1980-аад он: Никарагуа
-1980-1992: Эльсалвадор
-1980-1992: Курд
-1980-1989: Иран-Ирак
-1982-1985: Уганда
-1983-2005: Суданы хоёрдахь иргэний дайн. 2007 оны хамгийн тогтворгүй болгоомжлууштай улсаар тэргүүн байр эзэлсэн.
-1990-ээд оноос эхэлсэн зөрчил маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр: Сомалиа
-1989-1993: Либер
-1991: Персийн булан
-1992-1995: Босни
-1994; 2004-04-07-ны хядлага: Руанда

Энэхүү аймшигт аллага хядлага, үхэл хагацлын гол шалтгаан нь тусгаар тогтнолоо олж авахын төлөө, шашин соёлын ялгаатай байдал, үзэл бодлын зөрчилдөөн болон Засаглалын хэлбэр, түүний чадавхи, ард түмнийх нь боловсрол, газар зүйн байрлалаасаа шалтгаалсан уур амьсгалын хүчин зүйлсээс хамааран ядуурал өлсгөлөн, өвчин эмгэг зэрэг л юм болов уу гэж дүгнэгдэж байна. Гэхдээ тахиа анхдаг ч уу өндөг анхдаг ч уу гэдэг шиг дээрх шалтгаануудын аль нь анхдагч болохыг хэлэхэд төвөгтэй юм

Сувдан Арал

Та бүхэндээ энэ өдрийн мэнд.
Өнөөдөр 2008 оны 12 сарын 07-ны Ням гариг гэхээр та бүхний санаанд нэг чухал үйл явдал харван орж ирэх болов уу гэж бодлоо.
Одоогоос яаг 67 жилийн өмнө буюу 1941 оны 12 сарын 07-ны Ням гаригын өглөөний 8 цаг гэхэд Хавайн Сувдан Аралд Япончууд халдан довтолсноор Ази Номхон Далайд зарлаагүй дайныг эхлүүлж, XX зуунд Америкийн Нэгдсэн Улс дөрвөн дайнд орооцолдож оролцсоны гурав нь АНД-д хамаарч буй нь яалтчгүй л энэ их гүрний стратегийн ашиг сонирхол, аюулгүй оршин тогтнох үндэс нь учраас Дэлхийн Хоёрдугаар дайн дуусангуут Зөвлөлт Холбоот Улсын гаргаж буй хандлага нь нөлөөгөө тэлэх нь ойлгомжтой байсан болохоор энэ бүс нутагт ЗХУ-ыг тогтоон барихын тулд АНУ нь 1951 оны 9 сарын 8-ны өдөр Японтой үзэглэсэн Энх Тайвны Гэрээнд тулгуурласан `Холбоотон`-ы харилцаа түүнчлэн Филиппин улстай 1951-08-30, Австрали, Шинэ Зеландтай 1951-09-01-нд болон Өмнөд Солонгостой 1953-10-01-ний өдрүүдэд тус тус хоёр талын Аюулгүй Байдлын Гэрээнүүдийг байгуулсан бөгөөд эдгээр гэрээ болон хоёр талын харилцаанууд нь АНУ-ын АНД-д гишгэх гол тулгуурууд учраас хэзээ ч өөрчлөхийг хүсдэггүй.

... За а, тэгэхээр эргээд сэдэврүүгээ орвол;

1941 оны энэхүү халдлагыг гэнэтийн буюу зарлаагүй гэж цоллодог нь үнэн ч гэлээ шүдэнз зурахыг л хүлээж байсан гал асдагаараа л ассан. Яагаад гэвэл Япон 1868 онд Мэйжийн Шинэчлэл хийснээс хойш Өрнөдийнхнөөс хэдий хэр хоцорсноо ухаарч, тэдэнтэй байгуулсан тэгш бус гэрээнүүдээ цуцлан, 1894-1895 оны хооронд тухайн үеийн Манж Чин Улстай Солонгосийн төлөө тулалдаж ялалт байгуулан, 1904-1905 онд Хаант Оросыг ялснаар Азийн эх газар руу гишгэн хойшоо Манжуур, баруун, баруун хойш, баруун урагш болон урагшаа Манж Чин Улс руу гарах гол тулгуур болох Лиаодунгийн хойгт орших Дайлан, Порт-Артур гэх хоёр боомтыг түрээсээр эзэмших, Сахалиний арлын өмнөд хэсэг Японд очих зэрэг бүхий л санаачилгыг өөрийн талдаа шийдүүлж, АНД-д их гүрний статусаа хүлээн зөвшөөрүүлж чадсанаар хүчтэй чадалтай ямарваа улс ашиг сонирхлоо хэрхэн тодорхойлж, хэнээрч заалгадгүйг түүх гэрчилдэг. Энэ үед Япон хүчээ улам нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, үүний тулд түүхий эд материал болон нефьт зэрэг импортын бүтээгдэхүүн амин чухал байхад 1940 оноос АНУ Японд зориулан Экспортоо Хянах Хууль санаачлан, мөнхүү 1941 оны 7 сараас Өрнөдийн их гүрнүүд Японтой хийх худалдаандаа хориг тавиад байсан нөгөөтэйгүүр 1940 оны 6 сараас АНУ Сан Диаго-дахь тэнгисийн цэргээ Хавайд шилжүүлж эхэлсэн нь дайн бол зайлшгүй юм харин хэзээ бол гэдгийг л хүлээж байсан болов уу.1941-12-07-ны гэнэтийн халдлагаар АНУ-н талаас 2402 алагдаж, 1282 шархдсан бол Японы талаас 65-хан хохирогчид байсан нь үнэхээр Америкийн талд бол нэгийг бодогдуулахаар. Энэхүү халдлага шууд л Ази Номхон Далайд Дэлхийн Хоёрдугаар Дайн болон Америкийн энэ бүс нутаг дахь анхны дайныг эхлүүлсэн юм.Дэлхийн 2-р дайн Японы ялагдлаар төгсөх нь гарцаагүй байхад Хирошима, Нагасакийн ард түмнээр атомын бөмбөг гэгч зүйлийн туршилтын талбар болгох нь ямар учиртай байсын бол гэдэг асуултанд дээрх гэнэтийн гутамшигт хохирлынхоо хариу болгосон гэж цөөнгүй нь хариулдын билээ.
Юутай ч түүх л бол түүх гэж дүгнэвэл аливаа зүйлд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр л хүч чадлынхаа боломжоор л ашиг сонирхлоо тодорхойлсон нь л зайлшгүй үнээн.